eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.

Сургамжит өгүүллэгүүд551
Share | 
 

 Сургамжит өгүүллэгүүд

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
The GoDFa[th]eR
Сайтын ахлагч
Male
Бичлэгийн тоо : 1656
Нас : 25
Байрлал : Гэрийнхээ мухарт
Ажил/Хобби : Санаааааан зоргоор худлаа ярих
LIKE : 54
Хэрэглэгчийн мэдээллийг харахface.odko@yahoo.comhttp://www.facebook.com/face.odkohttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахСургамжит өгүүллэгүүд
Шунал

Нэгэн залуу эмийн санд ажилд ороод ажилсаг, яриа хөөрөөтэй тул дорхноо хүн бүрт таалагджээ. Үйлчлүүлэгчийн хүссэн эмийг бэлтгэх зуураа тэдэнтэй ярьдаг байв. Тэнд ирсэн хүмүүс ямар ч баярхөөргүй байдаг байсан ч тэрээр заавал нэг аятайхан зүйл олж тэдэнтэй анд нөхөд болдог байлаа.

Эмийн сангийн эзэн эмэгтэй түүнийг ажилд авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе үе цалинг нь нэмдэг байв. Гэвч түүний хувьд цалин нь хангалтгүй байсан тул хамгийн үнэтэй эмнүүдээс хулгайлж эхэлжээ. Тэднийг нууцаар үнэ хүргэн зарвал ядуу зүдүү байдлаасаа бага багаар салах байлаа.

Түүний ядуусын хороолол дахь гэр нь асар удалгүй өөрчлөгдөж эхэлжээ. Байшиндаа засвар хийж дээвэр дээрээ сансрын антенн босгожээ. Бусдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь түүний гэрээс өдөр бүр ханхалдаг шарсан махны үнэр байлаа. Зөвхөн баяраар л махны бараа хардаг хөршүүд нь юуны мах бол хэмээн тааж ядан үнэртэж, хүүхдүүдээ нэхэх вий хэмээн гэрийнхээ цонхыг хаадаг болжээ. Тэр хоол ундны тухай эхнэрийнхээ сануулгыг үл тоомсорлов.

Хөрш айлын гэрийн эзэн нас барсны дараа тэдний хүүхдүүдийн амьдрал хэцүү болсон ажээ. Гэвч мэдээжийн хэрэг залуу лусын хаан биш хүн бүрийг асран хамгаалж чадахгүй шүү дээ. Залуугийн гэр бүлийнхний хүүхдүүдэд өгсөн баярын билэг нь багагүй байв. Охиных нь багадсан эсвэл голж хаясан хувцсыг тэдэнд өгдөг байлаа.
Харин түүний эхнэр хааяа өнчин хүүхдүүдийн ээжид нь идэх зүйл илгээдэг байв. Гэвч нөхөр нь мах өгөхийг хориглодог байлаа. Учир нь хэрэв тэд махны амтанд орчихвол өөр зүйл идэхээн болих гэнэ.

Харин түүний охин нь байнга мах идээд залхсан учир “энэ нь өөхтэй, энэ нь ястай юм” гэж хоолоо амсаад орхидог байлаа. Тэдний хоолны үлдэгдэл нь хөрш айлынх нь хашаанд байдаг муур нохойнуудын хувьд гайхалтай сайхан найр ажээ. Гэвч залуу амьтныг үзэн яддаг байв. Иймээс “найрыг” эсргүүцэж түүнээс болж охиноо хүртэл хашгирч зарнажээ. Шөнө хонод хуцдагаас болоод галзуурахаа дөхөж байв. Ихэнхдээ тагтан дээрээ гараад нохдыг хөөж туудаг байлаа.

Залуу нохдын тухай захиргаанд гомдол гаргасан ч шийдтэй хариу аваагүй учир өөрөө асуудлыг шийдэх болжээ. Тэгээд хоолны үлдэгдэл дундаа шавжны хор хийгээд хашаандаа хаяжээ. Ингээд бүх зүйл сайхан болох байлаа.
Дараа өдөр нь өнчид нас барсан тухай дуулжээ. Ээж нь үгүйсгэсэн боловч эмч нар хүүхдүүдийг хордож нас барсан гэж оношилжээ.
түгээх
Эхэнд оч Go down

Сургамжит өгүүллэгүүд :: Хариултууд

Re: Сургамжит өгүүллэгүүд
Шинэ сэдэв оруулах on 2009-11-09, 10:56 бичсэн  climax.girl
Заяаны хань

Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.

Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.

Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.

Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.
Re: Сургамжит өгүүллэгүүд
Шинэ сэдэв оруулах on 2009-11-09, 10:57 бичсэн  climax.girl
Тахиа болсон бvргэд

Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв. Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.
Re: Сургамжит өгүүллэгүүд
Шинэ сэдэв оруулах on 2009-11-09, 10:58 бичсэн  climax.girl
climax.girl бичсэн:
Тахиа болсон бvргэд

Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв. Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.

Гоё байгааз. Надад их таалагдсан
Гоё өгүүлэг байнаа.
Ер нь л бүгдээрээ гоё юм.
Re: Сургамжит өгүүллэгүүд
Шинэ сэдэв оруулах on 2009-11-28, 10:53 бичсэн  123456789
Өр

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэг залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйж очиж:

- Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.

Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:

Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.

Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэг залуу өвгөнийг сугадан:

- Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан сууцгаах уу? гэхэд:

Өвгөн ядарсан нүдээр залуу руу харан:

- Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Үнэхээр надад тийм эрх байхгүй. Би би … гээд чимээгүй болов.

Залуу өвгөний хэлсэн үгийг ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйллаа.

Өвгөн гунигтайгаар:

- Тавиад жилийн өмнө … гээд, би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар …

Залууд хэлэх үг олдохгүй гайхан хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв.

Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа:

-Хэрэггүй дээ хүү минь. Би алхаад явцихья даа. Яг о надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уучлал гуйя гэлээ.
Re: Сургамжит өгүүллэгүүд
Шинэ сэдэв оруулах on 2009-11-28, 10:54 бичсэн  123456789
Хадаас

Батдорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:

-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.Тэгээд Батдорж аавдаа: “За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй.Би сайн хүн болсон байгаа биздээ” гэхэд аав нь:

-За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.

Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Батдорж аавдаа “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв.Эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.

Энэ түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ.
Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй юу баярлан:

"Ээжээ өнөөдөр манаа цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?"

"Утсаар ярьж байгааг минь харахгүй байна уу?"

Хүн бүрийн хийх дуртай зүйл өөр өөр байдаг. Жишээ нь ээж нь утсаар ярих дуртай, аав нь машинд дуртай. Утас, машины тухай яриа гарахад эхлэдэх бүх ажлыг хойшлуулдаг байлаа. Бас гэрт зочин ирэх болоход хүүг хэн нь ч тоодоггүй. Яалтай ч билээ! Ээж нь утсаа хаалаа. Харин дараа нь гал зуухнаас сав суулга, халбага сэрээний чимээ хангинаж эхлэв. хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган "Ээжээ туслах уу?" гэхэд эж нь их л нухацтай харснаа "За хө, чи чинь ямар хэрэг мандуулчихаад ийм сайхан царай гаргаад байна? Одоо чамтай зууралдаж байх цаг алга. Ядарч уналаа."

Ядрах нэж юу ям бэ? Заримдаа тоглож байгаад унтчихад нь эмээ нь гараас нь тоглоомыг нь эвтэйхэн аваад тэврэн оронд нь оруулахдаа "Миний хонгор үр ямар их ядраа вэ! Амтат сайхан зүүд зүүдлээрэй хонгор үр минь!" гэж хэлэн үнсдэг. Хэрэв ядрах нь амтат сайхан зүүд зүүдлэхийг хэлж байгаа юм бол яагаад ээж ядарсанаа хэлэхдээ ийм уур уцаартай хэлж байгаа юм бол?

"Ээжээ, хүн ядрахдаа амтат сайхан зүүд зүүдэлдэг гэсэн. Эмээ тэгж хэлсэн."

"Нам унтаж л байвал тэр амтат сайхан зүүд ч яамай! Ядарч үхлээ!"

Хүү ийм үгэнд маш дургүй байлаа. Ядарсан, ийм юмнаас болж, тйим юмнаас болж ядарсан...

"Ээжээ, таныг ядраахгүй гэсэндээ би танд тус... "

"Заза дараа дээр ярья! Өнөөдөр үйлчлүүлэгч ихтэй байсан учраас ажлаа дуусгаж чадсангүй. Аавыг чинь ирэхээс өмнө хоолоо хийх хэрэгтэй байна. За миний хүү явж тогло!"

"Ээжээ та ядарсан гээ биздээ..."

"Тэгээд?"

"Би ч гэсэн тоглосоор байгаад ядарчлаа."

"Тэгээд би яах вэ?"

"Мэдэхгүй..."

Хүү хийж болохгүй зүйлүүдийг сайн мэддэг байлаа. Харин томчууд хийж болох зүйлүүдийг огт мэддэггүй нь ямар хачирхалтай гээч. Гэтэл гэнэт тог тасарчихав. Ээж "Одоо лаа хаанаас олноо!" гэж ууртай үглэсээр шүүгээ сав онгичиж эхлэв. Жаал хүү буйдан дээр хэвтэн эмээгийнхээ тосгоныг бодож эхлэв.

Хийн дэнлүүний гэрэлд галзуу туулайн үлгэрийг яриулж байсныгаа санан ханан дээр тусах машины гэрэлд эмээгээ дуйраан гараараа туулайн дүрс гаргахыг хичээж байв. Туулайгаа ийш тийш зугаалуулан гүйлгэж хананаас хананд харайлгаж байлаа. Гэвч бяцхан хүү ядарчээ. Булцгар зөөлөн гараа ч татах чадалгүй болтлоо нойрондоо дарагджээ. Хүүгийн гар буйдан даган уналаа.

Тог ирлээ. Ээж нь хүүгээ чимээгүй болсоныг анзааран яаран том өрөөндөө ортол жаалхүү бяцхан хөөрхөн өвдгөө элгэндээ тэврээд нам унтсан байлаа.

Эхийн сэтгэл гэнэт тавгүйтэн ширээн дээрх баланс дансаа тооцоогоо дургүйцсэн нүдээр харав. Нүдэнд нь харуусал, хайр, өрөвдөл илэрч байв. Хүүгээ сэрээхээс эмээн духан дээр нь үнслээ. Хүү эхийнхээ хайр дүүрэн үнсэлтийг хүлээж байсан юм шиг "Ээжээ ажлаа дуусахаар нь намайг хайрлаарай за?" гэв.

Өөрийгөө хайрлуулахыг тулд "цаг авч" байгаа хүүгээ хараад ээж өглөө болтол мэгшин уйлав.
Мотоциклийн осол:
Шинэ сэдэв оруулах on 2009-12-27, 02:23 бичсэн  ☺GilleTTe☻
Мотоциклийн осол:

Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байгаа юм биш үү?
Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ
Залуу: Тэгвэл чи надад хайртай гэдэгээ хэлээч дээ
Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хурдаа жаахан багасга л даа!
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч
Бүсгүй: Хайрт залуугаа чангаас чанга тэврэв
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна...

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. " Мотоциклийн осол: тоормос нь эвдэрсэнээс болж мотоцикльтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ".

Харин үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тормос нь эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүй дээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээсээ өөрт нь хайртай эсэхийг асуугаад, хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд, дараа нь өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүй дээ өмсгөөд өөрөө амиа алджээ.
Хэн нь баян бэ

Нэг баян хүн хүүхдээ дагуулан хөдөө явжээ. Түүний зорилго нь хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах гэсэн юм байжээ. Тэгээд нэг үнэхээр ядуу айлд хонов. Хот руу эргээд явж байхдаа эцэг хүүгээсээ:

“За тэгээд замд явах таалагдав уу?” гэж асуухад хүү нь “Тийм ээ, маш их таалагдлаа.” гэж хариулжээ.

“Ядуу амьдрал гэж ямар байдгийг хараа биз дээ?”

“Тиймээ”

“Тэгвэл чи энэ бүхнээс ямар сургамж авав?”

“Манайх гэртээ ганц л нохойтой. Тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун километр үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чийдэн байхад тэднийд од нь харагддаг. Манай гэрийн хамгийн том тагт урт цэцэрлэг хүртэл байхад тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг.”

Жаалхүүг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц ч үг дуугарч чадсангүй.

Төгсгөлд нь хүү, “Ямар ядуу амьдарч байгааг минь харуулж өгсөнд баярлалаа ааваа!” гэв
Re: Сургамжит өгүүллэгүүд
Шинэ сэдэв оруулах on 2010-02-26, 21:02 бичсэн  jargal_a
Бүтээлч шүүмжлэл

Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.



Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…

Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ зсаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…

Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй ” гэжээ



Сургамжит өгүүллэг
Re: Сургамжит өгүүллэгүүд
Шинэ сэдэв оруулах on 2010-02-26, 21:03 бичсэн  jargal_a
Би түүндээ хайртай байсан…

Лам шарилын толгойн тус зогсоод залбирал уншиж байв.

Гэнэт 50 жил ханилсан ханиа оршуулж байгаа настай эр ” би түүндээ хайртай байсан.” гэж чанга дуугаар цурхиран уйлж эхлэв. Нам гүм байсан оршуулагын ёслолыг ийнхүү хижээл эр эвдэв. Гэвч намдах шинжгүй үргэлжлүүлэн уйлсаар байсан тул тэнд байсан үр хүүхэд, найз нөхөд нь баахан санаа зовж эхлэв. Тиймээс хүүхдүүд нь “Ааваа бид нар мэдэж байна аа гэхдээ та одоо тайвшир, чимээгүй байл даа” гэж гуйх шаардах зэрэгцэн хэлж байв.

Өвгөн, шарилын хайрцагийг нүх рүү буулгах агшинд мөн л цурхиран уйлж эхлэв. Лам гэр бүлийнхэнд шарилын нүхэнд шороо хийх хэрэгтэй гэхэд өвгөн улам чангаар “Би чамдаа хайртай байсан шүү дээ, би чамдаа хайртай байсан шүү дээ,Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байгаа өвгөнийг хүүхдүүд нь аргадж байсан ч өвгөн огт тоосон шинжгүй “Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байв.

Удалгүй хүмүүс нэг нэгээрээ тарж эхэлсэн ч өвгөн явах янзгүй суусаар л байв. Чулуун дээр бичсэн нэр лүү гөлрөн суусан өвгөнд лам дөхөж очоод “Танд ямар хүнд байгааг ойлгож байна л даа. Гэхдээ одоо эндээс явцгаая, үхсэндээ хамт үхэх биш дээ. Бидний амьдрал үргэлжиж байна.” гэв. Гэтэл өвгөн шаналан “Би түүндээ хайртай байсан. Гэхдээ гэхдээ… залуу байхад аа нэг юм уу 2 удаа л хэлсэн. тэрнээс хойш нэг ч хэлээгүй” гэжээ.

СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ
Re: Сургамжит өгүүллэгүүд
Шинэ сэдэв оруулах on 2010-02-26, 21:04 бичсэн  jargal_a
Заяаны хань

Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.
Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв.

Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо.

Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.



Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,

“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.

Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав.

Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:

- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.

Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.



Сургамжит өгүүллэг
Re: Сургамжит өгүүллэгүүд
Шинэ сэдэв оруулах Today at 02:57 бичсэн  Sponsored content
 

Сургамжит өгүүллэгүүд

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
eForum.mn ::  :: -