eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Шинэ жил 5 5 1
Share | 
 

 Шинэ жил

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Хуудсанд оч : 1, 2  Next
The GoDFa[th]eR
Сайтын ахлагч
Male
Бичлэгийн тоо: 1656
Нас: 23
Байрлал: Гэрийнхээ мухарт
Ажил/Хобби: Санаааааан зоргоор худлаа ярих
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахface.odko@yahoo.comhttp://www.facebook.com/face.odkohttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахШинэ жил
Шинэ жилийн мэндчилгээний үгс 1
Шинэ жилийн мэндчилгээний үгс 2
Шинэ жилийн мэндчилгээний үгс 3
Шинэ жилийн мэндчилгээний үгс 4
Шинэ жилийн гоёл - Маск шоу
Шинэ жилийн бэлэг дурсгал
Эрчүүддээ юу бэлэглэх вэ?
Бүсгүйчүүлдээ юу бэлэглэх вэ?

Аргын тооллыг баримтлагч баруун зүгийн орнууд
жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж байгаа шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Манай орны хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үзжээ. Тэгэвч өнгөрсөн зууны хориод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай
өвгөн цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс цагаан сахалтай улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж бэлэг тараагаад дуулж бүжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах тэмдэглэх ёс, улс улсын аж төрөл, зан үйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.

Англид: Шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч байгаа утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэнэ.

Францад: Шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг гэнэ.

Орост: Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

Өмнөд Африкт: Шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцтэлээ бүжиглэдэг байна.

Финлянд: Өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулж шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

Шотландад: Шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. Тэг цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн нь хэсэг зуур үүдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж ирсэн хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

Унгар: Шинэ жилд зориулсан идээ
будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ
жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихдаг гэж үздэг.

Хятадад: Шинэ жилээр мянган
дэнлүүний баяр хийж, гэрэлд тэсэрч, оч үсэргэдэг тоглоомоор нааддаг. Энэ нь тэсэрдэг тоглоомоор муу зүйлийг айлган хөөж, хүний амьдралын замыг гэрэлтүүлж байгаа бэлгэдлийн утгатай ажээ.

Энэтхэгт: Шинэ жилийг шөнө дунд биш наран мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрмэлзэнэ.
Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас
босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг
байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр
бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг.

Японд: Шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа
шингээн зурсан зургаа дэрэн дороо хийж угтана. Шинэ оны өглөө гоёлынхоо хувцсыг өмсөөд сүмд мөргөдөг. Баярын хоолонд урт нарийн гоймон, цагаан будааны жигнэсэн вандуй иднэ. Гоймон нь урт наслахын, жигнэмэг нь элбэг дэлбэг байхын, вандуй нь эрүүл энхийн бэлгэдэл гэнэ. Хамаатан садан, хамт олон, найз нөхөддөө шинэ гарч байгаа онтой тохирох амьтны зурагтай мэндчилгээ илгээдэг байна.

Швейцарь: Австрийн багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрын тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр /313 он/ устгасан тухай өгүүлдэг.
1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж өшөөгөө авна гэж үздэг байжээ. Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. үүнээс хойш шинэ жилийг угтсан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн /31-ний/ үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна.

Германд: Шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгинын үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цаг болоход согиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг уусгасан бол тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.
Гвинейд: Шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бүжиглэдэг гэнэ.
Бразильд: Ойд ургадаг модны сүүг /нэг удаа 2-4 литр сүү гардаг/ шинэ жилийн өмнө ууж жирийн даруу байдлаар тэмдэглэнэ.

http://www.csms.edu.mn/ss102
түгээх
Эхэнд оч Go down

Шинэ жил :: Хариултууд

- Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй.

- Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хүргэе

- Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. ...


- Ганцхан чамтай л би бүжиглэмээр гайхамшигт шинэ жилийн үдэш.
Шинэ оны баярын мэндийг хүргэе

- Зулзган гацуурын үнэр шиг анхилуун цасан охин шиг чамдаа шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

- Халуун үнсэлт мэт дарсаа тулгаж шинэ оноо угтая

- Хэзээ ч мартагдашгүй шинэ жилийн үдэш хайрт чамдаа шинэ жилийн баярын мэнд хүргэе

- Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бүхэнд амжилт бататгаж,
алдаагаа засах ухаан, хүч өгөх болно.
Та бүхэндээ шинэ оны баяр мэндийг хүргэе.

- Шинэ бухний эхлэл шинэ жилээ шинэ хүн болж угтаарай

- Уулзсан бүхэндээ инээд бэлэглэж ирж буй шинэ жилээ урамтай золбоотой угтаарай

- Сэтгэл доторх зовлонгоо умартаж шинэ амьдрал эхэлж байна гэж
сэтгэл дүүрэн инээдээр шинэ оноо угтая

- Танан цагаан цас бударсан тансаг сайхан баяр ирлээ.
Шинэ жилийн баярын шижигнэсэн мэндийг хvргэе

- Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ.
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай.

- Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм . Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм.
Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе

- Хууранд хөг, хайранд итгэл, хурмастад нар, хүмүүнд амжилт хэрэгтэй.
Шинэ жилийн мэнд хүргэе

- Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая.
Шинэ оны баярын мэндийг хүргэе

- Жаргах нарны туяаг жаахан гараараа тоолон шинэ оноо хүлээх
энхрий бяцхан дүүдээ шинэ оны мэнд хүргэе

- Толгой ухаан 2-оор мөнгө хийж, тоолгүй өнгөрсөн нэгнийг эргэн хартал амьдарцгаая.
Шинэ оны баярын мэнд хүргэе

- Чимэглэн гоёсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтая!

- Цалин цагаан цастай, Цагаан сахалт өвөөтэй, Цайлган цасан охидтой,
Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

- Хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнүүлэх шинэ жилийн баяр. Шинэ оны мэнд хvргэе

- Орчлон дэлхийд 12-р сар онцгой, 12-р сараас 31-ний өдөр oнцгой, 31-ний өдрөөс 00:00 цаг онцгой, Шинэ оны мэнд хүргэе!

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ

Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2006 он түглээ

Ирж байгаа шинэ он маань
Ирэх зууны эхлэл болж
Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн
Ирмүүн ажлын он байг

Эрх сарны доор бүжин цэнгэж
Эргэх цагийн хэлхээс болсон
Шинэ онтойгоо бид мэндэлнэ
Шинэхэн цасны хаялга дор
Түүхийн хуудас эргэнэ
Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе

Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай

Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай


Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй
Гар утас дүүрэн нэгжтэй
Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн
Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж
Шинэ оноо угтаарай

Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шивнэлээ шүү
Алгаа тосоод аваарай
Халуун дулаан үгсийг хамтад нь шивнэлээ

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй

Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргье

Золгож ирж буй 2007 он танд
Эрүүл энхийн жаргал
Инээн баясах учрал
Сэхээрч үйлгох ухаарал бүхнийг авчрах болтугай .

Зүүдэнд ч оромгүй сайхан бүхэн
Зүйрлээд ч амсамгүй аз жаргал хүсье
Ирж буй 2007 онд гэр дүүрэн гэгээтэй
Сэтгэлийн жаргалтай яваарай

Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе

Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд
Амттан дүүрэн ширээгээ тойрон суугаад
Айлчлан ирж буй шинээ оноо
Хайртай хүмүүстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхүү үдшийг
Мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй.

Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай
Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ
Ариухан уруулаа дэвсээд аваарай
Happy new year. Сайхан баярлаарай.

Будрах цасны мөнгөн ширхэгтэй
Болор хундагны жингэнэх чимээтэй
Буурал сахалт өвлийн өвгөнтэй
Бүжин наадах цасан охидтой
Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай

www.biirbeh.com
Будран орсон цагаан цасыг Бусдаас ялгарах ногоон гацуурыг Єєдєєс
мишээх олны баясалыг Ємнєєс ирэх амжилтын жилийг Алгаа тосоод аваарай
Алдахаасаа ємнє єєртєє vлдээгээрэй Золгон ирж буй 2008 ондоо Зорьсон
бvхэндээ заавал хvрээрэй. Шинэ жилийн мэнд дэвшvvлье
###
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо Цаглашгүй их амжилт
бүтээлээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од
хийморьтой угтаарай Орчлонд аз жаргал гэж байдаг бол Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн Шинэ жилээ угтаарай Ганган хэтэвч
дүүрэн мөнгөтэй Гар утас дүүрэн нэгжтэй Ганц олдох амьдрал нь жаргалаар
дүүрэн Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж Шинэ оноо угтаарай
###
Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж Өдөр бүр хүний сайнтай учирч Зүрх
сэтгэлд чинь баяр гийж Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж Зөрж өнгөрөх хоёр
оны заагаар Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй. Happy new year.
Сайхан баярлаарай!
###
Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж Өдөр бүр хүний сайнтай учирч Зүрх
сэтгэлд чинь баяр гийж Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж Алсаас хундага
тулгалаа шүү Хундагаа бариад тосоорой Ажлын амжилт шидлээ шүү Алтаар
өлгийдөөд аваарай Happy new year. Сайхан баярлаарай
###
Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
###
Угтах оноо бүтээлээр дүүрэн Урам тэтгэсэн амжилтаар баян Зорьсон
зүйлс тань өөдрөг байж Зоосны бурхан таныг ивээж Гэгээн гэрлээр гэр
чинь гийж Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе! Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэлэн гоёсон ногоон гацууртай Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ Шинэ
оноо сайхан угтаарай!
###
Будран орсон цагаан цасыг Бусдаас ялгарах ногоон гацуурыг Єєдєєс
мишээх олны баясалыг Ємнєєс ирэх амжилтын жилийг Алгаа тосоод аваарай
Алдахаасаа ємнє єєртєє vлдээгээрэй Золгон ирж буй 2008 ондоо Зорьсон
бvхэндээ заавал хvрээрэй. Шинэ жилийн мэнд дэвшvvлье!!!
###
Мөрөөдөл биелэх мөч ойртож
Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээр шинэ жил ирлээ
Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
Хотлоороо хонон өнжин баярлаарай
Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.
Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
Та хүрч чадна. өөртөө итгээрэй. Танд амжилт хүсьe!
###
Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь орчлонгийн сайн сайхан бvхнээр дvvрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бvхнийг хvсье
Шинэ оноо сайхан угтаарай, сайхан баярлаарай.. Wink
###
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо Цаглашгүй их амжилт
бүтээлээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од
хийморьтой угтаарай Орчлонд аз жаргал гэж байдаг бол Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн Шинэ жилээ угтаарай Ганган хэтэвч
дүүрэн мөнгөтэй Гар утас дүүрэн нэгжтэй Ганц олдох амьдрал нь жаргалаар
дүүрэн Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж Шинэ оноо угтаарай !
###
Шинэ оны мэнд!
Цаг хугацааны тvvх болон vлдсэн хуучин оноо
Цаглашгvй их амжилт vйлсээр vдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бvхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бvтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мєнгєн жимээр
Урам зориг хvсэл тэмvvллээр дvvрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан ємсгєл ертєнцийг бvрхэж
Оюу эрдэнийн єнгєєр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2007 он тvглээ
http://www.acic.edu.mn/node/673
Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй.
- Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг.
Шинэ жилийн халуун мэндийг хүргэе - Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. ...
- Ганцхан чамтай л би бүжиглэмээр гайхамшигт шинэ жилийн үдэш. Шинэ оны баярын мэндийг хүргэе
- Зулзган гацуурын үнэр шиг анхилуун цасан охин шиг чамдаа шинэ жилийн баярын мэндийг хүргэе.
- Халуун үнсэлт мэт дарсаа тулгаж шинэ оноо угтая
- Хэзээ ч мартагдашгүй шинэ жилийн үдэш хайрт чамдаа шинэ жилийн баярын мэнд хүргэе
- Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бүхэнд
амжилт бататгаж, алдаагаа засах ухаан, хүч өгөх болно. Та бүхэндээ шинэ
оны баяр мэндийг хүргэе.
- Шинэ бухний эхлэл шинэ жилээ шинэ хүн болж угтаарай
- Уулзсан бүхэндээ инээд бэлэглэж ирж буй шинэ жилээ урамтай золбоотой угтаарай
- Сэтгэл доторх зовлонгоо умартаж шинэ амьдрал эхэлж байна гэж сэтгэл дүүрэн инээдээр шинэ оноо угтая
- Танан цагаан цас бударсан тансаг сайхан баяр ирлээ. Шинэ жилийн баярын шижигнэсэн мэндийг хvргэе
- Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ. Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай.
- Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм . Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм. Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе
- Хууранд хөг, хайранд итгэл, хурмастад нар, хүмүүнд амжилт хэрэгтэй. Шинэ жилийн мэнд хүргэе
- Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая. Шинэ оны баярын мэндийг хүргэе
- Жаргах нарны туяаг жаахан гараараа тоолон шинэ оноо хүлээх энхрий бяцхан дүүдээ шинэ оны мэнд хүргэе
- Толгой ухаан 2-оор мөнгө хийж, тоолгүй өнгөрсөн нэгнийг эргэн хартал амьдарцгаая. Шинэ оны баярын мэнд хүргэе
- Чимэглэн гоёсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтая!
- Цалин цагаан цастай, Цагаан сахалт өвөөтэй, Цайлган цасан охидтой, Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
- Хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнүүлэх шинэ жилийн баяр. Шинэ оны мэнд хvргэе
- Орчлон дэлхийд 12-р сар онцгой, 12-р сараас 31-ний өдөр oнцгой, 31-ний өдрөөс 00:00 цаг онцгой, Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ жилийн гоёл
Шинэ сэдэв оруулах on 2009-09-14, 07:26 бичсэн  The GoDFa[th]eR
Masquerade show

Шинэ жилээр хэн нэгэнд өгөх бэлэгний санаагаа эндээс аваарай.
Сүүлийн үед бэлгийг сүлжмэл сагсанд хийж өгөх болсон байнлээ. Та ч бас тэгээрэй. Ядаж сагс нь хүртэл бэлэг болно шүү дээ. Шинэ жилийг шоколадгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ямар ч бэлгэнд шоколад боох хэрэгтэй.
Бэлэг дурсгал-д
Шинэ сэдэв оруулах on 2009-09-14, 07:27 бичсэн  The GoDFa[th]eR


Танд 5-7 ширхэг 15-20 см-н урттай цаасан тууз хэрэгтэй.
- Цаасны үзүүрүүдийг зурагт байгаа шиг наах хэрэгтэй. Энэ туузаар дээрх 4 дүр мөн өөр олон олон тоглоом хийх боломжтой.
Бэлэг дурсгал-д
Шинэ сэдэв оруулах on 2009-09-14, 07:28 бичсэн  The GoDFa[th]eR
Хэдэн мэндчилгээний нүүр карт орууллаа. Татаж аваад дуртай хэсгээ тасдаад, сэтгэлийн үгээ бичээд өгөөрэй

[img(500px, 100%)]http://i71.servimg.com/u/f71/13/31/29/17/christ10.png[/img]


[img(500px, 100%)]http://i71.servimg.com/u/f71/13/31/29/17/christ10.jpg[/img]


[img(500px, 100%)]http://i71.servimg.com/u/f71/13/31/29/17/gift_t10.jpg[/img]
Эрчүүдэд
Шинэ сэдэв оруулах on 2009-09-14, 07:29 бичсэн  The GoDFa[th]eR
Ерөнхийд нь

  • Бугуйн цаг
  • Үзэг балны сав
  • Ном
  • Зургийн альбом
  • Вино
  • Сүлжмэл сагстай шоколадны цуглуулга
  • Сагстай бэлэг
  • Мэндчилгээний карт

Сагстай бэлэг

  • Цэцгийн цуглуулга /боосон биш сагсанд хийж өгвөл зүгээр/
  • Вино, виноны үүр /сав/
  • Бялуу, жигнэмэг
  • Лааны суурь

Технологид дуртай эрчүүдэд

  • Гар утас
  • Зөөврийн компьютер
  • Дижитал камер
  • MP3,4,5 тоглуулагч
  • DVD тоглуулагч
  • iPod

Спортлог эрчүүдэд

  • Спортын тэмцээн үзэх тасалбар
  • Дуртай спортынх нь зургийн цуглуулга
  • Спорт гутал
  • Спортын сэтгүүл
  • Дуртай багынх нь түүх
  • Хайртай тоглогчийнх нь түүх

Хувцас

  • Мак
  • Богино ханцуйтай цамц
  • Jeans
  • Зангиа, зангианы хавчаар
  • Цув
  • Ноосон цамц

Хөгжим, урлагийн хүнд

  • Дууны CD
  • Киноны DVD
  • Mp3,4,5 тоглууоагч
  • Концертын тасалбар
  • Дууны ая эсвэл үг бэлэглэвэл зүгээр

Аялагч эрчүүдэд

  • Аялалын тасалбар
  • Амралтын тасалбар
  • Зочид буудал, дэн буудлуудын газрын зураг
  • Газрын зураг
  • Аялалын цүнх
  • Луужин

Нөхөртөө

  • Гэр
    бүл хүмүүс ихэвчлэн таны гарын бэлгийг авахыг хүснэ. Таны өөрийн тань
    хийсэн зүйл хамгаас чухал. Тиймээс өөрөө хийгээрэй. Зургийн цомог
    хамгаас илүү. Түүнтэй байсан жаргалтай мөчүүдийг эргэн дурсахуйц
    зургууд, хүүхдүүд, инээж баясаж буй зургуудаар дүүрсэн зургийн цомог.
    Харин хүрээ нь алтан шаргал, мөнгөлөг 2-н аль нэг нь илүү таалагдана.

Найз хөвгүүндээ

  • Шоколадны цуглулга
  • Вино, Champagne эсвэл жимсны архи /8t-с бага шүү/
  • Цуглуулгад нь нэмэр болох зүйлс
  • Хоббитой нь хамааралтай ямар нэгэн зүйл
 

Шинэ жил

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 2)Хуудсанд оч : 1, 2  Next

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
eForum.mn ::  :: -