МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот [center]
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын vндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, vvрэг, хvлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Боловсролын тухай хууль тогтоомж
2.1.Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Vндсэн хууль, энэ хууль, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”бvх нийтийн ерөнхий боловсрол” гэж 11 жилийн сургалтын агуулгын тvвшинг;
3.1.2.”суурь боловсрол” гэж 9 жилийн сургалтын агуулгын тvвшинг;
3.1.3.”боловсролын агуулга” гэж боловсролын тухайн тvвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг;
3.1.4.”боловсролын тvвшин” гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг;
3.1.5.”сургалтын байгууллага” гэж боловсролын нэг буюу хэд хэдэн тvвшний боловсролын агуулгыг хэрэгжvvлдэг хуулийн этгээдийг;
3.1.6.”албан боловсрол” гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих тvвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан vйл ажиллагааг;
3.1.7.”албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын vйлчилгээ vзvvлэх зохион байгуулалттай vйл ажиллагааг;
3.1.8.“багц цаг” гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг.
4 дvгээр зvйл. Боловсролын зорилго
4.1.Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хvмvvнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшvvлэхэд оршино.
5 дугаар зvйл. Боловсролын vндсэн зарчим
5.1.Боловсролын vндсэн зарчим нь:
5.1.1.боловсролыг тэргvvлэх салбар болгон хөгжvvлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;
5.1.2.Монгол Улсад боловсрол нь хvмvvнлэг, ардчилсан, тасралтгvй, бvх нийтэд хvртээмжтэй байх бөгөөд vндэсний болон хvн төрөлхтөний соёл иргэншлийн vнэт зvйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;
5.1.3.боловсрол эзэмшvvлэх арга, хэлбэр олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;
5.1.4.иргэнийг сурч боловсроход vндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгvй байх, эх хэлээрээ сурч боловсрох нөхцөлөөр хангана;
5.1.5.нийгэм, иргэний эрх ашиг, эрvvл мэнд, аюулгvй байдалд сөрөг нөлөө бvхий сургалт зохион байгуулахыг хориглоно;
5.1.6.өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгvйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.
6 дугаар зvйл. Иргэний сурч боловсрох vндсэн эрх, vvрэг
6.1.Монгол Улсын иргэн бvх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргvй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.
6.2.Vндсэн хуульд заасны дагуу төрөөс бvх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргvй олгоно.
6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших vvрэгтэй.
7 дугаар зvйл. Боловсролын тогтолцоо
7.1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролоос бvрдэнэ.
7.2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.
8 дугаар зvйл. Боловсрол эзэмших арга, хэлбэр
8.1.Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно. Албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат зэрэг хэлбэртэй байж болно.
9 дvгээр зvйл. Боловсролын баримт бичиг
9.1.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын тvвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.
9.2.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, vнэмлэх, диплом/-ийг бvрдvvлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
ХОЁРДУГААР БVЛЭГ
Боловсролын агуулга, стандарт
10 дугаар зvйл. Боловсролын агуулга
10.1.Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхvйн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, vндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцvvлэн боловсролын зорилгыг хэрэгжvvлэхэд чиглэнэ.
11 дvгээр зvйл. Боловсролын агуулгын тvвшин, стандарт
11.1.Боловсролын агуулгыг тvвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, боловсролын улсын стандартаар нарийвчлан тогтооно.
11.2.Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгvй
эзэмшсэн байвал зохих тvвшин /сургуулийн өмнөх, бага, дунд, дээд/-ий боловсролын агуулга, тvvний vнэлгээ, багшийн мэргэжлийн тvвшин, сургалтын байгууллагад тавигдах vндсэн шаардлагыг тодорхойлно.
11.З.Боловсролын улсын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай1 хуулийн 5 дугаар зvйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу баталж, улсын бvртгэлд бvртгэнэ. Боловсролын стандартыг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, шинжээч нарыг оролцуулна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгvйгээр боловсролын улсын стандартыг өөрчлөхийг хориглоно.