eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Share | 
 

 Эссе гэж юу вэ?

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
The GoDFa[th]eR
Сайтын ахлагч
Male
Бичлэгийн тоо: 1656
Нас: 23
Байрлал: Гэрийнхээ мухарт
Ажил/Хобби: Санаааааан зоргоор худлаа ярих
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахface.odko@yahoo.comhttp://www.facebook.com/face.odkohttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахЭссе гэж юу вэ?
Эссэ гэж юу вэ? Эссэ бол эх зохиох , найруулан бичихийн дээд эрэмбийн эрдэм бөгөөд том санааг товч бичихийн сургууль болно. Эх бүхэн эссэ болохгүй. Харин эссэ бол эхийн онцгой төрөл мөн. Эсээг "би" төвт биеэс санаа бодлоо дурсан санах , эргэцүүлэн тунгаах , шүүн дүгнэх, магадлан батлах арга хэлбэрээр биядэг, гүехэн биш гүнзгий санааг олон биш цөөн үгээр оноч цэцтэй үг , өгүүлбэрээр илэрхийлдэг задгай зохиомжтой , чөлөөт бичлэгтэй бичиг зохиолын онцгой нэгэн төрөл мөн. Франц хэлнээс гаралтай "essee" гэх үг нь"хэлний туршлага, оролдлого, найруулал , тойм, таталбар" гэх мэт олон утгатай үг бөгөөд анх 15-р зууны үед Францын зохиолч Мишель де Монтень "эсээ" хэмээх бичил зохиолын төрлийг үүсгэн бичиж, утга зохиолд нэгэн өвөрмөц шинэ төрлийг буй болгосон гэж үздэг. Тэр цагаас хойш эсээ улс үндэстэн бүрийн их утга зохиол, сэтгүүл зүйд амжилттай өрнөн дэлгэрсэн байна. Монгол хэлний үгийн санд "эссэ" гэх үг шинэ тутам орж ирж , эсээг Монголын уран зохиолд уг чанараар нь анхлан хөгжүүлсэн хүн бол хөдөлмөрийн баатар , төрийн шагналт зохиолч Л.Түдэв бөгөөд тэрээр 1980-аад оны дунд үеэс ихэвчлэн шинжлэх ухааны танин мэдүүлэх агуулгатай эссэ нийтлэлүүдийг бичиж уншигчдын сонирхол хүслийг татах болсон юм. Уран зохиол, сонин сэтгүүл, гүн ухаан, шинжлэх ухааны дөрвөл төрөл болох Эсээг уран нийтлэлийн хийгээд уран зохиолын амьд дүрслэг, товч оновчтой , яруу сонсголонт хэл найруулгаар ,гүн ухааны бодрол бясалгал, бодол эргэцүүлэмж оруулж , судалгаа шинжилгээний дүгнэлт таамаглал дэвшүүлэн , төрөл бүрийн сэдвээр баримт, уран сайхныг шүтэлцүүлж бичдэг онцлогтой. Эссэ бол тийм хялбар , өнгөц гүехэн бичлэг биш, бас туйлын төгс төгөлдөр үнэнийг нотолсон "зохиол" ч биш. Эссэ нь зөвхөн хувь хүний үзэл бодол , чөлөөт сэтгэлгээг илэрхийлдэг, өөрийн байр суурийг илтгэн харуулдаг бие даасан , олон ургальч чөлөөт бичлэг юм. Эсээг зохион бичлэгтэй адилтгаж үзэх, эсвэл эрс ялгаатай гэж үзэхийн аль аль нь өрөөсгөл. Хэдийгээр эссэ зохион бичлэг 2 нь бичлэгийн богино төрөл , чөлөөт сэтгэлгээний бичвэрийн хувьд адил боловч утга санааны агууламж, мэдлэг , мэдээлэл , ухагдахууныг илтгэх чадавх, хэлний ур дүрслэл , найруулгын өнгө аяс , бичвэрийн бүтэц зохиомж , уншигчдад нөлөөлөх ач холбогдлоороо эсээ нь зохион бичлэгээс давуу талтай. Эссэ бичлэгт зохиогчийн бодрол бясалгал,бодол эргэцүүлэл, сэрэл мэдрэхүй, эмзэглэл, баяр гуниг, бас омогшил ер хүмүүний сэтгэлийн түмэн өнгө, ухааны мянган утга илрэх ба ялангуяа гүн ухааны эсээг нэг удаа биш хоёр удаа , бүр олон удаа тэгэхдээ зохиогчтой адил уншигч мөн тэгэж гүнзгий сэтгэж ,гүн ухан бодож, эргэцүүлж байж учир ухааныг нь зөв олж ухааран унших ёстой. Эсээг бичигчээс эх хэлний мэдлэг чадвар ,сэтгэн бодох , урнаар дүрслэн өүүлэхийн авъяас билэг ,тал бүрийн ерөнхий мэдлэг ,сэтгэлгээний өргөн цар хүрээг шаардана. Иймд эссэ бичигч нь тухайн сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй, мэдлэгийн ерөнхий төвшин өргөнтэй, баримтыг уран сайхнаар буйлуулах уран сайхны сэтгэлгээтэй, логик бодомж, хийсвэрлэн сэтгэх , зохион бодох, нэгтгэн дүгнэх чадвартай, эх хэлний гийн баялаг арвин, найруулан бичих дадлага сурцтай байх хэрэгтэй. Хүн сайн мэддэг зүйлээ сайн бичдэг. Сайн эссэ бичихийн тулд сайн мэдэх эсвэл сонирхсон зүйлийнхээ тухай өөрийн үзэл бодлыг жишээ баримттай, үнэн магадтай, үнэлэлт дүгнэлттэй , энгийн ойлгомжтой,уран дүрслэг хэлээр бичихийг эрмэлзэх хэрэгтэй. Тухайн сэдвээр мэдээлэл баримт их цуглуулж,түүндээ сонголт хийж, сайтар боловсруулан бичсэн байх шаардлагатай. Эссэ уншиж сурах,эсвэл бичиж сурах нь эх хэлээ сайн эзэмшин сурахын оньс, бас бусад эрдэмд суралцахын түлхүүр болно. Эссэ бичих эрдмийг зөвхөн хэлбичгийн хичээлээр хязгаарлаж болохгүй,бүх хичээлээр эссэ бичих хэрэгтэй. Төрөл бүрийн шинжлэх ухааны хэлэнд суралцах эрдмийн хэл бол эссэ мөн.
түгээх
Эхэнд оч Go down

Эссе гэж юу вэ? :: Хариултууд

Re: Эссе гэж юу вэ?
Шинэ сэдэв оруулах on 2010-04-09, 22:16 бичсэн  Adyasuren
Гайхалтай өшөө их мэдээлэл оруулаарай
Re: Эссе гэж юу вэ?
Шинэ сэдэв оруулах on 2010-04-15, 16:13 бичсэн  jaku
esseg herhen bichih talaar ug ni baiwal
Re: Эссе гэж юу вэ?
Шинэ сэдэв оруулах on 2010-04-15, 19:26 бичсэн  ☺GilleTTe☻
зөвлөгөө дээр байгаа хайгаад үзээрэй
 

Эссе гэж юу вэ?

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
eForum.mn ::  :: -