eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Share | 
 

 МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ӨВ СОЁЛД БҮРТГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
☺GilleTTe☻
Эрхэм гишүүн 40%
Male
Бичлэгийн тоо: 1367
Нас: 23
Байрлал: home.php?id=bedroom
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахМОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ӨВ СОЁЛД БҮРТГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО


Хятадууд Хөөмийг Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгүүлсэнээс хойш монгол дээлээ алдчих вий гэх айдас монголчуудын дунд төрөх болсон. Тиймээс уншигч, сэтгүүлч, мэргэжилтнүүд хамтран “Дээлтэй Монгол” хөдөлгөөнийг байгуулж, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн цацаж, өв соёлоо хадгалж, хамгаалж үлдэх талаар төр олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан билээ.

Энэ дуулианаар Юнескогийн Монголын үндэсний комиссоос Монгол дээлээ Дэлхийн өвийн хороонд бүртгүүлэхэд холбогдох бүхий л судалгааны ажлыг хийх хүсэлтийг “Монгол костьюмс” ХХК-д тавьсан байна.

Тус компани нь дээл гэдэг утгаар нь бус Монгол хувцасыг хийх аргачлал, технологиор нь Дэлхийн соёлын өвд бүртгүүлхээр судалгааныхаа ажлыг хийж эхлээд байгаа аж.

Энэ оны зургадугаар сар хүртэл тус компани Монгол хувцасны урлалын талаар мэдээлэл, баримтаа бэлэн болгож Юнескогийн Дэлхийн өвийн хороонд хандах нь ээ.

"Дээлтэй Монгол" хөдөлгөөний залуусын хүчин чармайлтаар бий болсон нийгэм дэх өв соёлоороо бахархах давалгаагаар сүүлийн өдрүүдэд үндэсний хувцас үйлдвэрлэгчдийн захиалга илт өсчээ. Өмнөх жилүүдийн цагаан сараар ахмад настнууд голцуу дээл хийлгэн өмсдөг байсан бол энэ жил залуучууд, хүүхдүүдийн хувцасны захиалга маш ихээр өссөн байна. Мөн түрүүчийн жилүүдэд монголчууд элдэв чамин загвар бүхий дээл хэлбэрийн хувцас хийлгэх захиалга ихээр өгдөг байсан бол энэ жил жинхэнэ монгол үндэсний дээлний захиалгыг өргөн өгч байгаа гэнэ. Мөн луу, барын хээтэй торгоноос татгалзсан монголчуудын эрэлтээр бөс бараа нийлүүлэгчид усан, үүлэн, алхан, цэцгэн гэх мэт гүн билэгдэл бүхий зөөлөн хээтэй торгыг өргөн оруулж ирсээр байгаа аж. "Дээлтэй Монгол"-ын үйл ажиллагааг ийнхүү түмэн олон дэмжиж, дор дороо үндэснийхээ өв соёлоор бахархах эрмэлзэлийг сэтгэл зүрхэндээ бий болгож байгаа нь талархууштай.


Нийтэлсэн: Диваажингийн хоригдол, http://mongolsoyol.blog.banjig.net/
түгээх
Эхэнд оч Go down

МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ӨВ СОЁЛД БҮРТГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО :: Хариултууд

Сэтгэгдэлгүй байна.
 

МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ӨВ СОЁЛД БҮРТГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
eForum.mn :: ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ :: The Lounge-