eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Түгээх | 
 

 хүний хөгжил гэж юу вэ?

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Эрхэм гишүүн 40%
☺GilleTTe☻
Male
Бичлэгийн тоо: 1367
Нас: 24
Байрлал: home.php?id=bedroom
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахГарчиг: хүний хөгжил гэж юу вэ?   2010-03-29, 09:52

Хүний хөгжлийн онол арга зүйн философийн үндэслэл

Хүн төвтэй хөгжлийн дэлхий нийтийн үзэл баримтлал

Улс төрийн хүсэл эрмэлзэл байгаа цагт асар их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болно. 1921 оноос хойшхи үеийн Монгол улсын туршлага харуулж байна хэмээн Монголын улсын хүний хөгжлийн 1997 оны илтгэлд өгүүлжээ.

Хүний хөгжил гэдэг нь хүн бүр амьдралдаа өөрийн сонголтыг хийх боломжийг нь өргөжүүлж өгнө. Хүн өөрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгох, бий болгосон чадвараа амьдралдаа үр ашигтай ашиглах боломжоо нэмэгдүүлэх асуудлууд хамрагдана.

- Эрүүл саруул

- Эрдэм боловсролтой байх

- Амьдралын хангалттай материаллаг түвшинд амьдрах

- Амьдрах баталгаа

- Улс төрийн эрх чөлөө

- Цэвэр ариун байгаль орчин

- Хүйсийн болон нийгмийн тэгш эрх эдлэх зэргээр хүний хөгжил илэрхийлэгдэнэ.

Улс орны хөгжлийн стратегийн төвд хүний хөгжлийн асуудлыг тавих хэрэгтэй гэж үзэж байна.

- Хүн төвтэй өсөлт

- Өсөлт төвтэй ядууралтай тэмцэх гэсэн 2 төрлийн стратеги байна.

Цаашид анхаарах зүйл бол:

- Төвлөрлийг сааруулах засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах

- Иргэдийн сайн дурын болон төрийн бус байгууллагыг дэмжих

- Мэдээллийн хүртээмжийг боловсронгуй болгох зэрэг юм.

**Хүний хөгжлийн асуудлыг анхаарлын төвд тавих

**Хүний хөгжлийг хэрэгжүүлэх

**Хүний чадавхийг хэрэгжүүлэх

Хүний хөгжлийн индексийг 3 үзүүлэлтээр тооцдог.

- Урт удаан амьдрах /дундаж наслалт/

- Бичиг үсэг тайлагдалт

- Нэг хүнд ногдох ДНБ

Хүний хөгжлийн үзүүлэлтүүдийн тодорхойлолт

Насанд хүрсэн хүмүүсийн бичиг үсэгт тайлагдсан байдал: 15-с дээш насны бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн тоог 15-с дээш насны хүн амд харьцуулсан харьцаа юм.

Төрөлтийн бохир коэффициент: Мянган хүн ам тутам дахь төрөлтийн жил бүрийн тоогоор илэрхийлэгдэнэ.

Дархлаажуулалтын зэрэг:Хүүхдийг нийтээр вакцинжуулах хөтөлбөрт хамрагдсан нэг хүртэлх насны хүүхдийн тоог тухайн насны хүүхдийн тоонд харьцуулж тооцно.

Нялхсын эндэгдлийн зэрэг: Мянган амьд төрсөн хүүхэд тутмаас нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн жил бүрийн тоо юм.

Амьдрах дундаж нас: Шинэ төрсөн хүүхэд төрөх тэр цагаас насан туршид нь дагалдах зуурдын үхлийн бартаануудыг давж чадвал тухайн хүүхдийн амьдрах жилийн тоо.

Эхийн эндэгдлийн зэрэг:1000 амьд төрсөн хүүхэд тутмаас төрөхийн улмаас эндсэн эхийн жил бүрийн тоо.

Бага боловсрол:Боловсролын үндсэн элементүүдийг олгодог анхан шатны боловсрол. Монгол дахь бага боловсрол нь 1-3-р ангийг хамардаг.

Худалдан авах чадварын тэнцвэрт байдал: Тухайн улсын мөнгөний худалдан авах чадвар нь АНУ-д нэг америк доллараар худалдан авч болох бараа, үйлчилгээний ижил төлөөлөлтэй сагсыг худалдан авахад шаардагдах тухайн орны мөнгөний нэгжийн тоо.

Эрүүл ахуйн хувьд боломжтой хүн амын хувь: Бие засах газар, хортой бордоо зэргийг оролцуулаад гадаа гудамжин дахь хог хаягдлыг арилгах, цэвэршүүлэх эрүүл ахуйн боломжийн хэрэгслэл, бүхий хүн амын хэсэг.

Ажилгүй хүн ам: Цалин хөлс авдаг ажилгүй эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй хөдөлмөрийн товчоонд бүртгүүлж, ажил идэвхтэй эрж хайж байгаа 16-с дээш насны иргэнийг ажилгүй хүн гэж тооцно.

Эх сурвалж: 1997 оны хүний хөгжлийн илтгэл

Хүний сэтгэцийн хөгжлийн ерөнхий ойлголт

- Хүний сэтгэцийн хөгжлийн ерөнхий ойлголт

- Зигмунд Фрейд: Бие хүний психодинамик онол

- Альфред Адлер:Бие хүний тухай бодгалийн онол

- Карл Густав: Бие хүний хөгжлийн аналитик онол

- Эрик Эриксон:Бие хүний хөгжлийн “Эго” онол

- Эрих Фромм: Бие хүний талаарх хүмүүнлэгийн онол

- Карен Хорни: Бие хүний нийгэм соёлын онол

- Жан Пиаже:Хүүхдийн оюун ухааны хөгжлийн онол

Хүний сэтгэцийн хөгжлийн ерөнхий ойлголт

Бие хүний хөгжил

Зөв хөгжиж төлөвшсөн хүн гэж хэнийг хэлэх вэ?

Хүний хөгжлийг тал бүрээс нь бүрэн тодорхойлсон төгс онол гэж байдаггүй.

Зигмунд Фрейд: Үр бүтээлтэй ажиллаж, бусадтай хэвийн харьцаа холбоотой байх чадвар бол хөгжингүй бие хүний үзүүлэлт юм гэсэн.

Генитал занг төлөвшүүлэх хэрэгтэй.

Бие хүний хөгжил насан туршид нь явагддаг. Бага насны хөгжил хүний зан үйлийн хожмын илрэлд шийдвэрлэх үүрэгтэй хэмээн Фрейд, Эриксон, Адлер нар үзсэн байна.

Хүний дотоод нөөц бололцоог дайчлан хөгжүүлэх асуудал хамгийн чухал байдаг. Хүн сэтгэлзүйн хувьд насанд хүрч чадаагүй бол өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж чаддаггүй, бусдаас дэмжлэг авахыг урьтал болгодог.

Амьдралдаа тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд аз туршсан зүйл хийж чадаж байна уу гэдгээр хүний хөгжлийн түвшинг тодорхойлж болно.

Гэр бүлийн хүрээлэл, орчин нь хүний хөгжилд нөлөөлдөг.

Бие хүний хөгжилд хандах олон чиг хандлага байдаг ба үүний үндсийг бүрдүүлэгч 6 хэсэг байдаг.

- Бие хүний бүтэц

- Сэдэл

- Хөгжил

- Сэтгэцийн эмгэг

- Сэтгэцийн эрүүл байдал

- Сэтгэц заслын үр дүнгийн тухай асуудал

Зигмунд Фрейд: Бие хүний психодинамик онол

Зөн билиг бол зан үйлийн хөдөлгөгч хүч болдог.

Бие хүний хөгжил:

- Хөхөх шат: (ораль шат 0-1.8 нас)

- Бие засч сурах шат (аналь шат 1.1/2-3 нас)

- Хүйсний ялгаагаа мэдрэх шат (фаллийн шат 3-6)

- Хөгжлийн далд үе (латент үе 6-12)

- Бэлгийн бойжилтын шат (гениталь шат 12-наснаас дээш)

Ухамсарыг мөсөн уултай зүйрлэн авч үзсэн.

Хөөрлийн сэтгэцийн дүрүүд нь хүслийн хэлбэрээр илрэх ба энэ нь зөн билэг юм гэсэн.

Амьдрал ба үхлийн мөн чанар: Амьдралын зөн билгийг эрос гэнэ. Үхлийн зөн билгийг танатос гэнэ.

Ид, эго, супер эго онолыг гаргасан.

Катексис, антикатексис

Ядуурал бол ардчилсан нийгмийн хамгийн хүчтэй тушаа юм.
түгээх
Эхэнд оч Go down
 
Хуудас 1 (нийт 1)