eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Түгээх | 
 
 Бие даалт: Монгол наадгай-шагайн наадам

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Эрхэм гишүүн 40%
☺GilleTTe☻
Male
Бичлэгийн тоо: 1367
Нас: 24
Байрлал: home.php?id=bedroom
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахГарчиг: Бие даалт: Монгол наадгай-шагайн наадам   2010-04-04, 10:53

Монгол наадгай-шагайн наадам
Монгол үндэсний тоглоом наадгай бол нүүдэлчдийн үе үеийн амьдрал, ахуйд тулгуурласан тоглох арга агуулга хэлбэрийн хувьд төгс боловсорсон оюуны соёлын чухал өв билээ. Монголчуудын тоглоом наадгай нь тэдний амьдралын гол сурвалж болсон мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үлгэрчлэн харуулах зэргээр хүүхдэд хөдөлмөр ёс суртахууны хүмүүжил олгодог байдлаараа онцлогтой.
Монгол тоглоомын дотор эртний хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны шууд тусгал болон зохиогдсон тоглоом олон байдаг. Тухайлбал: Чулуугаар бай онох, чулуу өнхөрүүлэн уралдуулах, чулуугаар ус алгадуулах зэрэг тоглоом нь ан агнах, араатнаас биеэ хамгаалах үйл ажиллагаанаас үүссэн байдаг.
Монголчууд тоглоом наадгайг насанд хүрэгчдийн ба хүүхэд, залуучуудын гэж ангилдаг ба тэдгээрийг шагайн тоглоом, чулуун тоглоом, аман тоглоом, хөлөгт тоглоом, гар хуруугаар тоглох тоглоом, хөдөлгөөнт тоглоом, гэр барих тоглоом, оньсон тоглоом гэх мэтээр ангилдаг.
Монгол түмний энэхүү баялаг уламжлал, соёлыг дэлхий дахинд сурталчлах, таниулах зорилгоор Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Монгол наадгай-шагайн наадам арга хэмжээг 2006 оны 02-р сарын 5-ны өдөр Оюун ухааны олон улсын музей дээр амжилттай зохион байгуулсан.
Оюун ухааны олон улсын музей нь дэлхийн 120-иод орны 11000 гаруй үзмэртэй, 4 давхар 1000 м квадрат бүхий талбайтай Монголын цорын ганц хувийн музей юм. Энэхүү музейд Монголчуудын эртнээс бүтээж ирсэн оюуны болон урлагийн гайхамшигт бүтээлүүд, дэлхийн олон орны зохион бүтээгчдийн хийсэн этгээд сонин олон үзмэрүүд бий. Физик, математикийн хуулиудыг ашиглан бүтээсэн тоглоомууд, оптикийн хууралт, илбэ, алт, мөнгө, хүрэл, шүр, мод, чулуун материалаар бүтээсэн, дэлхийн хамгийн том болон жижиг гэх мэт 300 гаруй шатрууд, 1930-аад оноос өнөөг хүртэлх нэрт зураачдын 250 гаруй эх зургууд, цэвэр алт мөнгөөр тоноглосон 6 ханатай гэр, үнэт эдлэлийн ховор цуглуулга, монголчуудын уламжлалт олон мянган сонирхолтой тоглоом наадгай байдаг. Уг музей нь оньсон тоглоом наадгайн дэлхийд цорын ганц музей бөгөөд, өөрсдийн оюун ухааныг хөгжүүлэх гэсэн, алдарт зохион бүтээгчдийн бүтээлүүдийг үзэж сонирхох гэсэн, монгол үндэстний оюуны соёлын нэг хэсгийг ойлгох гэсэн, мөн онцлог сонин үзмэрүүдийг үзэх сонирхолдоо хөтлөгдсөн олон мянган хүмүүс зочилдог юм. ОУОУМ-н үзэгчдийн тоо жил бүр өссөөр байгаа бөгөөд одоогоор жилд 25000 зочид төлөөлөгчид, жуулчид ирдэг болсон байна.
“Монгол наадгай-шагайн наадам” арга хэмжээнд гадаадын 30 гаруй жуулчид хүрэлцэн ирсэн бөгөөд арга хэмжээний нээлтэд Зам, тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Г.Шийлэгдамба болон албаны бусад төлөөлөгч нар оролцсон.

Арга хэмжээг Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий тайлбарласан бөгөөд музейн үзмэрүүд, монгол үндэсний тоглоом, найдгайтай танилцсаны дараа оньсон тоглоом эвлүүлэх бооцоот тэмцээнүүд явагдсан. Наадамд гадаадын жуулчдаас гадна Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад орнуудын элчин сайдын яам, төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын ажилтнууд ч оролцсон. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр арга хэмжээ идэвхтэй сурталчлагдсан бөгөөд цаашид жил бүр уг арга хэмжээг зохион байгуулж хэвших нь монгол үндэсний соел, уламжлалыг сурталчлах томоохон арга хэмжээ болно гэж үзэж байна.

Аливаа угсаатан ард тvмний уламжлалт тоглоом нь соёлын чухал өв юм. Тоглоомын уламжлалт төрлvvд нь тухайн ард тvмний нийгэм-хvмvvсийн харилцаа, эрхлэх аж ахуй, тодорхой vзэл санааны тусгал, тухайлбал, тоглоом нь жижиг хэмжээтэй зохион байгуулсан бичил загварчлагдсан "ертөнц" болдог онцлогтой. Монголын уламжлалт тоглоомын төрөл зvйлийн дотор малын яс (шагай)-аар тоглодог тоглоом чухал байртай. Ийм тоглоомын төрөл хэдэн аравт хvрнэ. Энд шагайгаар өрсөн "алаг мэлхий", тэрчлэн "морин уралдаан" хэмээх тоглоомыг vзvvлж байна. "Алаг мэлхий" тоглоом нь бэлгэдлийн шинжтэй бол "морин уралдаан" тоглоом нь нvvдэлчин монголчуудын өдөр тутмын амьдралыг загварчлан тусгасан онцлогтой.
Шагай болон бусад археoлoгийн матeриалaaс их олон зvйлийн мэдээлэл олддог. Шагай нь хvvхдийн тоглоомны ач холбогдолтой байхаас гадна шагайн дээр янз бvрийн бичиг, овог аймгуудын тэмдгийг зурсан тохиолдлууд байдаг. Жишээлэxэд эртний тvрэгvvдтэй холбоотой ҮI-ҮIII зууны vеийн булшнаас гарсан шагайн дээр эртний бичгийн тэмдэг байсан. Мөн эртний овог аймгуудын тэмдэг, тамгыг зурсан болов уу гэмээр материалууд хvртэл монголоос олдсон археoлoгийн дурсгалд байдаг ажээ.
Yндэсний ширнээний шагайн спортын холбоо ТББын гишvvн Б.Даваацэрэнгийн яриаг хvлээн авна уу
Манай малчид хонь, ямаа, зээрийн шагайгаар тоглосоор иржээ. Хамгийн их дэлгэрсэн нь шагай нэг бїрийн дєрвєн талыг морь, тэмээ, хонь, ямаа гэж тогтоон нэрлээд хэсэг шагайг дэвжээнд таруухан цацаж тоглодог "шагай няслах" гэдэг тоглоом юм. Бас "Алаг мэлхий єрєх" гэдэг тоглоом бий. Шагайгаар морь уралдуулах тоглоомыг морь уралдахаас сэдэвлэн загварчлаж зохиожээ. Энэ тоглоомд цаашдаа морь уралдах замыг нийлж, салж байх, зам нийлэх vед тvрvvчийн морио гvйцэж идвэл идэгдсэн морийг хєлєг дээрээс авч тавих болгосны дїнд илvv сонирхолтой "Бартаат замын уралдаан" гэдэг тоглоом бий болжээ. Энэ тоглоом хожмоо нийт хєлєгт тоглоомын vндсэн ухагдахуун-нvvдэл, буудал, идэх гурвыг бий болгосон юм.
Шагайг хєлєг дээр тоглох болсноос хойш монгол ардын тоглоомонд гарсан нэг том алхам бол "жиргэ" болон "буга" нэрт тоглоомын олон тєрєл юм. "Жиргэ" тоглоом нь уралдаж жиргэх, жиргэх бїрд эсрэг талын хєлєгт орсноо авч хоослон хожих хоёр янзын хожилтой байдаг.

Mонголын уламжлалт тоглоом

Шагайн наадгайн төрөлөөс
• Шагай шүүрэх
• Цагаан тэмээцэх
• Шагай няслах
• Дуугүй долооцох
• Морь уралдуулах
• Алаг мэлхий гэх мэт тоочоод байвал барагдахгүй.

Мөсөн шагайн наадгай үүсэл хөгжил

Үндэстэн ястан бүхэн өөр өөрийн ахуй, соёл иргэншлийн толь болсон их хөлгөн тоглоом наадгайтай. Тэр ч битгий хэл бүр жалга дов, нэг нутаг хошууныхны зан заншил, амьдрал ахуйн онцлогийг хадгалсан ёстой өнөөх “гахайн жаргал тохойдоо” гэх газар нутгийн тухайн тэрхэн хэсгийнхэнд хүртээмжтэй бусдад нь “эсгий хийх газар нохой хэрэггүй “ тийм содон сондор наадгай ч буй.
Мөсөн шагайн наадгайг зохиогч нь Заябандид Лувсанпэрэнлэй
Өдгөөгөөс 350 гаруй жилийн тэртээ Хятадууд Монголд олноор суурьшаад зогсохгүй цаанаа цэрэг дайны чимээгүй эзлэн түрэмгийлэх зорилготой байж. Тухайлбал одоогийн Архангай аймгийн Булган сумын нутагт заяын хүрээнээс сайндаа л аравхан бээрийн газарт түмэн хар цэрэг хуарагнах болжээ. Тэдний алс хэтийн зорилго нь эх орны минь төв тэнхлэг эх нутгийн минь үржил шимт хөрсөн дээр Ар Бээжин байгуулахыг санаархсан гэдэг. Тэд богинхоон хугацаанд дур зоргоор зүслэсэн газартаа урд Тамирын голоос шуудуу татан хоёр метр өргөн хоёр метр гүн усан хил байгуулж, дөрвөн талд нь буутай цэргээр мануулах болжээ. Одоо ч энэхүү “түр санаархлын” буйр-туурь хааш хаашаагаа таван километр тэг дөрвөлжин газарт тэг нь мөнхрөн үлдсэн буй.
Гэтэл нэг хавар ашгүй минь өнөөх хуаригнасан олон гамингуудын дунд онц ноцтой халдварт ханиад дэлгэрч, ихэнх нь богинохон хугацаанд мажийж орхиж. Харин ийм үед таван ухаанд нэвт гэгээрсэн их номч Лувсанпэрэнлэй өнөөх айхтар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бурхны олон шавь болоод ард иргэдээ авран хамгаалах зорилгоор анх мөсөн шагайн наадгайг зохиосон гэх үүх түүхтэй юм билээ. Юу гэвэл өнөөх айхтар халуурдаг ханиад томуугаас сэргийлэхийн тулд дулаан хувцастай цэвэр агаарт мөсөн дээр үргэлжийн хөдөлгөөнд байж, дотроосоо хөлрөх замаар аюулт өвчнөөс олон шавь нараа аварч, эцэст нь мөсөн шагайн наадгай ийнхүү үүссэн тулгуур түүхтэй аж
Үнэхээр Монгол ёс заншил маань хааччихваа. Мэндлээд уулзахаасаа авхуулаад үг яриа үйл хөдлөлүүд маань хэт барууныхныг дуурайж Монголоо алдаж байгааг үгүйсгэхгүй бизээ. Одоо хүүхдүүд хоорондоо ярихдаа хүртэл үгээ тонгоруулж ярьж байгааг би хэд хэдэн удаа сонслоо. Ингээд та бүхэн үүнтэй санал нэг байгаа бол үүнийг уншаад үнэхээр болохгүй байгаа зүйл байвал сэтгэгдэл дээрээ үлдээгээрэй. Бид л үүнийг өөрчилж чадна.

Саяхан зурагтаар хүүхдийн ПОЛО тэмцээн гарч байхтай зэрэгцэн хөтлөгчийн хэлсэн хэдэн үг хэд хоног юм бодоход хүргэв. Хөтлөгч маань монгол ард түмний маань соёл, ёс зашил мартагдаж байгаад их л сэтгэл эмзэглэн ярьж байх юм.
Ямар сайндаа л нэгэн бяцхан хүү "энэ морьноос ямар хүүхэд гарах бол?" гэж эцэг эхээсээ асууж байсан талаар ярьж байхав. Бодоод байхад үнэхээр л сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй юм. Ёс заншил, өв уламжлалаа мартаж байгаа нь үндэс угсаагаа мартаж байгаатай ижил. Цаашлаад Өвөг дээдэс, гарал үүсэл гэхээр Чингис, Монгол гэсэн хоёрхон үгнээс хэтэрхээ болих янзтай.
Энэ бүхний үндэс нь юу вэ ? гээд бодоод үзэе л дээ. Үр үндэс болсон бяцхан монгочууд маань яаж хүмүүжиж, яаж боловсорч байгаатай салшгүй холбоотой гэж бодох юм. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчидтэй ихээхэн холбоотой. Дээрээс нь бидний хэт баруунжиж байгаа, хот сууринруу чиглэсэн хөдөлгөөн зэргээс болж байна гэж мунхаг би бодов.
Би бага байхдаа шагайгаар наадаж, оньсого тааж, үлгэр яриулж, хонь хургатай ноцолдож өсч байлаа. Ядахдаа жилдээ 3 сар хөдөө хээр байх боломж олддог байсан юм. Харин одоо хүүхдүүдэд маань сургууль, цэцэрлэг, бэлтгэл ангид нь юу зааж байна. Одоо лав морь уралдуулж, шагай нясалж, яст мэлхий өрж тоглох байтугай ганцын ширхэг шагайч цэцэрлэгт байхгүй байгаа байх. Үүний оронд нөгөө л барууны хэдэн тоглоом байгаа даа.

Манай залуу үеийнхэн дунд бас энэ талаар мэдэх хүн хичнээн байгаа билээ, адаглаад дээлээ яаж эвхдэгийг мэдэхгүй хүнтэй нилээн л таарах болж. Энэ чинь юу болж байна таминь минь. Бодох л асуудал. Үр хүүхэд, хойч үе маань Чингис, Монгол гэсэн хоёрхон үгэнд л үндэс угсаа, ёс заншил, өв уламжлалаа багтааж өсөх нь зөв үү !!!
Малаа ялгахгүй, түүхээ мэдэхгүй, ёс заншил, өв уламжлалаа мэдэхгүй өснө гэдэг тунчиг эмгэнэлтэй бөгөөд харамсалтай. Хэрвээ энэ бүгдийг хойч үедээ үлдээхгүй орхигдуулах аваас монгол улс оршин тогтносоор байсан ч оршихгүй байгаатай ижил болох бусуу. "Түүхээ мэдэхгүй хүмүүн, ойд төөрсөн сармагчинтай ижил" гэж үг байдаг.
Энэ үгний утгыг ухан бодовоос ихээхэн гүн агуулгатай нь харагдаж байна. Сармагчин ойд төөрнө гэж байх уу ? энэ нь цаагуураа сүйрэл гэсэн утга санаа агуулж байна гэж ойлговол буруудахгүй биз.

Монгол Солонгосын техникийн коллеж

Гүйцэтгэсэн оюутан: Б.Мөнхбаяр /......................................../
Шалгасан багш:.................................../
Сэдэв: Шагайн наадам
түгээх
Эхэнд оч Go down
 
Хуудас 1 (нийт 1)