eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Түгээх | 
 

 Захиргааны эрх зүй

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Шинэ сурагч 10%
baigalkhuu
Male
Бичлэгийн тоо: 2
Нас: 27
Байрлал: Улаанбаатар холт Баянгол дүүрэг
Ажил/Хобби: Эрх зүйч, интернэт ухах, ном унших, хөгжим сонсох гэх мэт ...
LIKE: 0
Хэрэглэгчийн мэдээллийг харахwww.baigal_1104@yahoo.comhttp://www.legalinfo.mn
Шинэ сэдэв оруулахГарчиг: Захиргааны эрх зүй   2010-05-02, 08:40

Захиргааны
эрх зү
й





1.
Захиргааны эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл,
зохицуулалтын арга, тогтолцоо



Захиргааны
эрх зүй гэдэг нь тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд удирдлагын хүрээнд явуулж
буй үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин юм. Өргөн утгаар нь авч үзвэл
захиргааны эрх зүй нь эрх зүйн салбар шинжлэх ухаан болохын хувьд төрийн болон
орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх болон захиргааны алба хашихтай холбогдох
харилцааг зохицуулдаг хэм хэмжээнүүд, захиргааны үйл ажиллагаа явуулах бүрэн
эрхтэй холбогдож зөвхөн нийтийн ашиг сонирхлын байгууллага ба төрийн удирдлагын
хүрээнд үүсч байгаа нийгмийн харилцааг зохицуулдаг хэм хэмжээний нийлбэр цогц
юм.
Захиргааны эрх зүй нь ерөнхий ба тусгай гэсэн хоёр хэсэгтэй байна. Захиргааны
эрх зүйн ерөнхий хэсэгт дараахь үндсэн асуудлыг авч үзнэ.
Төрийн удирдлагыг хэрэгжүүлэх засаглах бүрэн эрх, түүний мөн чанар эрх зүйн
зохицуулалт:
Захиргааны эрх зүйн харилцааны субъектын статус /эрх зүйн байдал/;
Төрийн албаны эрх зүйн зохицуулалт;
Төрийн алба хаших журам;
Төрийн удирдлагын / захиргааны байгууллагын үйл ажиллагаа, арга
хэлбэрт холбогдох дэг журам;
Захиргааны эрх зүйн акт, түүнд тавигдах шаардлага;
Захиргааны мэргэжлийн хяналтын хэм хэмжээ;
Захиргааны хариуцлага;
Захиргааны процессын дэг журам.
Захиргааны эрх зүйн тусгай хэсгээр салбарын удирдлагад баримтлах эрх зүйн
дэг журмуудыг судална. Жишээ нь: боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт,
эрүүл мэнд нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн зохицуулалт гэх мэт.
Захиргааны эрх зүйн зохицуулах зүйл нь:
1. Гүйцэтгэх эрх мэдлийн зорилт чиг үүрэг бүрэн эрхийг шууд хэрэгжүүлэх хүрээн
дэх удирдах харилцаа;
2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоотой үүсч буй удирдах харилцаа;
3. Хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн
дотоод зохион байгуулалтын шинжтэй удирдах харилцаа;
4. Төрийн бус байгууллага болон олон нийтийн бусад байгууллагаас төрийн чиг
үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн удирдах харилцаа.
Захиргааны эрх зүйн зохицуулалтын арга:
Засаглан захирах арга;
v
Зохицох арга. Энэ арга нь хэн нэгэндээ харъяалагдан захирагдахгүй
v субъектын
өөр хоорондын харилцааг зохицуулна.
Зөвшин тохирох арга. Энэ арга нь удирдлагын субъект харилцан тохирч
v гэрээ
зөвлөмж гаргасан нөхцөлд хэрэглэнэ.
Тэгш харилцах арга. Энэ арга нь удирдлагын нэг түвшинд ажиллаж буй
v
субъектүүдийн хоорондын харилцааг зохицуулна.



2.
Захиргааны эрх зүй ба бусад
салбар эрх зүй.
Захиргааны эрх зүй нь зохицуулах зүйл, зохицуулалтын аргаараа бусад эрх зүйгээс
ялгадах ба хууль тогтоомжийн бааз сууриараа харилцан холбогдоно. Үүнд
1. Үндсэн хуулийн эрх зүйтэй илүү ойр нягт холбоотой. Учир нь үндсэн хуулийн
эрх зүйгээр төрийн гүйцэтгэх байгууллагуудын тогтолцоо, зохион байгуулалт,
тэдгээрийг эмхлэн байгуулах журам, үйл ажиллагааны үндсэн зарчим, бүрэн эрх,
УИХ ба Засгийн газрын хоорондын, Ерөнхийлөгч ба Засгийн газрын хоорондын тус
бүрийн харилцааны эрх зүйн үндэс, мөн төрийн болон нутгийн удирдлагын хүрээнд
голлон хэрэгжих иргэдийн үндсэн эрх, үүрэг зэрэг суурь харилцааг зохицуулдаг
байна. Захиргааны эрх зүй нь үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээнүүдээс эхлэлтэй
бөгөөд түүнийг тодотгож, тодруулахын хамт хүний эрх, эрх чөлөө хэрэгжих эрх
зүйн механизм, төрийн гүйцэтгэх байгууллагын тогтолцооны янз бүрийн салаа
мөчрүүдийн эрх хэмжээ; удирдлагын харилцааны захиргааны арга, хэлбэрүүд гэх мэт
асуудлыг тодорхойлж өгдөг. Гол ялгаа нь үндсэн хуулийн эрх зүйгээр төрийн байгуулал,
төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, түүний дотор хууль тогтоох эрх мэдлийн үйл
ажиллагаанаас үүссэн харилцааг зохицуулдаг байхад захиргааны эрх үй нь төрийн
хуулиудыг амьдралд ханган биелүүлэх буюу гүйцэтгэх үйл ажиллагаанаас үүссэн
харилцааг зохицуулдаг.
2. Захиргааны эрх зүйн зохицуулах гол зүйл нь санхүүгийн эрх зүйн зохицуулах
зүйлтэй давхцан солбицох бөгөөд үүгээр тэдгээрийн хоорондын нягт холбоо илэрнэ.
Захиргааны эрх зүйн зохицуулах зүйл нь төрийн болон нутгийн удирдлагыг
хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн нийгмийн харилцаа байдаг бол санхүүгийн эрх
зүйн зохицуулах зүйл нь төрийн болон нутгийн удирдлагын хүрээний
санхүүгийн үйл ажиллагааны явцад үүссэн харилцаа байна. Гэвч захиргааны эрх
зүйн зохицуулах зүйл нь дан ганц санхүүгийн үйл ажиллагаатай холботой
харилцаанаас бүрдэхгүй бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хангах, байгаль
хамгаалах, социал гэх мэт чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцаануудыг
багтаадаг.Санхүүгийн эрх зүй нь улсын зээллэг, хадгаламж даатгалын үйл
ажиллагаанд сайн дурын арга, мөн эдийн засгийн зарим нэг аргыг хэрэглэдэгээрээ
онцлог байна.
3. Захиргааны эрх зүй болон Иргэний эрх зүйн аль аль нь эд хөрөнгийн шинжтэй
харилцааг зохицуулдаг. Харин иргэний эрх зүйд талууд нь үндсэндээ тэгш
эрхтэй оролцдог бол захиргааны эрх зүйд ихэвчлэн талуудын аль нэг нь тухайлбал
төрийн гүйцэтгэх байгууллага, албан тушаалтан давамгайлах байдалтай оролцоно.
Мөн иргэний эрх зүйгээр эд хөрөнгийг хариу төлбөртэй гүйлгэх шилжүүлэхтэй
холбогдсон нийгмийн харилцааг зохицуулдаг бол захиргааны эрх зүйгээр эд
хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлдэг харилцааг зохицуулдаг.
4. Захиргааны эрх зүй нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаагаа явуулах, төрд
зүтгэх өдөр тутмын харилцаанд хамаарах талаараа Монгол улсын Хөдөлмөрийн эрх
зүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны
тодорхой хэсгийг захиргааны эрх зүй зохицуулна.

3. Захиргааны эрх зүйн чиг үүрэг, зарчим.
Нийтийн захиргааны эрх мэдлээс иргэд, хуулийн этгээдийг найдвартай хамгаалах
нөгөө талаас нийтийн захиргааны үйл ажиллагааг төгөлдөржүүлж, иргэд хуулийн
этгээдэд захиргаанаас үзүүлэх үйлчилгээ болон нөлөөлөх зохицуулалтыг
боловсронгуй болгох зорилготой байна.
Захиргааны эрх зүй нь зорилгынхоо хүрээнд гурван үндсэн чиг үүрэгтэй байна.
Үүнд:
а) Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ... гол агуулга нь иргэдийн эрх, хууль ёсны
ашиг сонирхол; нийгмийн хэв журмыг хамгаалах; төрийн ашиг сонирхол болон
нутгийн өөрийн удирдлагын ашиг сонихол бүхий нийтийн ашиг сонирхлуудыг
хамгаалан хангахад оршино.
б) Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх, гол агуулга нь төрийн хуулийг
биелүүлэх.
в) Төрийн зохицуулалт. Уг чиг үүргийн гол агуулга нь нийгмийн амьдралын
тодорхой хүрээ салбаруудын хөгжлийн тэнцвэрт харьцааг хангах.
Дээрх өөр хоорондоо харилцан холбоотой гурван чиг үүрэг нь эрх зүйн хувьд эрх
зүйн хэм хэмжээ бүтээх, эрх зүйн хэм хэмжээг хамгаалах, эрх зүйн хэм хэмжээг
хэрэглэх байдлаар хангагдаж хэрэгжинэ.
Захиргааны эрх зүйн зарчим гэдэг нь Захиргааны эрх зүйн зорилт, чиг үүрэгтэй
шууд уялдаа бүхий Захиргааны эрх зүйг бүтээх, хэрэгжүүлэх явцад удирдлага
болгох үзэл санааны нийлбэр. Энэхүү зарчмыг үндсэн ба тусгай зарчим гэж хоёр
хувааж болох ба үндсэн зарчимд нь нийтийн эрх зүйн зарчмууд болох ардчилсан ёс,
шударга ёс, эрх чөлөө , тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль
дээдлэх, зэрэг зарчмууд орно.
Харин тусгай зарчим нь захиргааны эрх зүйн институт, дэд салбар тус бүрийн
онцлогоор тодорхойлогдоно. Тухайлбал, төрийн албанд захирах-захирагдах ёс; ил
тод байх; ард түмэнд үйлчлэх; мэргэшсэн, тогтвортой байх.



4.
Захиргааны эрх зүйн хэм хэмжээний ойлголт,
онцлог шинж ангилал
Нийтийн захиргааны үйл ажиллагааны /төрийн болон нутгийн удирдлагын/ хүрээнд
үүссэн нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс /нутгийн өөрөө удирдах
байгууллагаас/ нийтийн хүсэл зоригийн дагуу тогтоосон буюу зөвшөөрсөн,
зөрчигдөх явдлаас төрийн албадлагаар хамгаалагдсан бөгөөд удирдлагын харилцаанд
оролцогчдын заавал дагаж мөрдөх зан үйлийн журмыг захиргааны эрх зүйн хэм
хэмжээ гэж ойлгоно.
Захиргааны эрх зүйн хэм хэмжээ нь дараах нийтлэг шинжтэй байна.
1. Нийтлэг зан үйлийн горимыг тогтооно. /нийтээр дагаж мөрдүүлэхэд
чиглэнэ./
2. Нийгмийн харилцааг дахин давтан зохицуулсан шинжтэй
3. Нийгмийн харилцаанд оролцогчдын эрх үүрэг, зан үйлийн хэмжээ хязгаарыг
тодорхойлно.
4. Нийтээр заавал дагаж биелэгдэх шинжтэй. Эс биелэгдсэн тохиолдолд эрх
бүхий байгууллага албан тушаалтнаас төрийн албадлага хэрэглэнэ.
5. Эрх зүйн актанд тодорхой хэлбэрээр тусгагдаж байдаг.
6. Төрөөс тогтоосон буюу зөвшөөрөгдсөн байна.
Захиргааны эрх зүйн хэм хэмжээ нь төрийн болон нутгийн удирдлагын
хүрээнд үйлчилж үндсэндээ нийтийг засаглах шинжтэй харилцааг зохицуулдаг
учраас захиргааны эрх зүйн хэм хэмжээний ихэнх хэсэг нь захиран тушаасан
императив хэв маягтай байдаг.
Захиргааны эрх зүйн хэм хэмжээний ангилал
Захиргааны эрх зүйн хэм хэмжээг ангилахдаа эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх
үүргийг хэрэгжүүлэх журам, хууль зүйн агуулга, эрх зүйн хэм хэмжээний
зориулалт, үйлчлэх чиглэлээр нь гэх зэрэг шалгуурыг баримталж болно.
Захиргааны эрх зүйн хэм хэмжээг эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх
үүргийг хэрэгжүүлэх журмаар нь
1. Материаллаг хэм хэмжээ /төрийн гүйцэтгэх аппаратын тогтолцоо, зохион
байгуулалт, бүтэц, эрх хэмжээг заасан хэм хэмжээнүүд/
2. Процессын хэм хэмжжэ. /эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүргийг
хэрхэн яаж хэрэгжүүлэх/
Захиргааны эрх зүйн хэм хэмжээг хууль зүйн агуулгаар нь
1. үүрэг болгосон
2. эрх олгосон
3. хориглосон
4. зөвлөсөн
5. тогтоосон
6. урамшуулсан гэж ангилна.
1. Үүрэг болгосон хэм хэмжээ нь эрх зүйн харилцаанд оролцогчдоос
идэвхтэй үйлдэл хийхийг шаардсан байна.
2. Эрх олгосон хэм хэмжээ нь эрх зүйн харилцааны тодорхой
оролцогчдод хууль ёсны шаардлагын хүрээнд өөрийн сонголтоор ажиллах боломжийг
олгосон байдаг.
3. Хориглрсон хэм хэмжээ нь эрх зүйн харилцаанд оролцогчдыг нийтэд хор
аюултай зан үйл, тодорхой үйл ажиллагаанаас татгалзхыг тулган шаардсан
агуулгатай байна.
4. Зөвлөсөн хэм хэмжээ нь төрийн гүйцэтгэх байгууллагаас нутгийн өөрөө
удирдах байгууллага болон олон нийтийн байгууллагад мөн нутгийн өөрөө удирдах
байгууллагаас өөрийн харьяалах нутаг дэвсгэрт байгаа төрийн болон олон нийтийн
байгууллагад хандаж тэдгээрийн дотоод амьдралын болон нийтийн ашиг сонирхлын
үүднээс үйл ажиллагааны уялдаа зохицлыг хангах удирдлагын чанартай асуудлаар
тогтоогддог. Жишээ нь: Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тайлан мэдээг Засгийн
газарт ирүүлж байхыг аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
тэргүүлэгчдэд зөвлөсүгэй.
5. Тогтоосон хэм хэмжээ нь эрх үүргийг шууд заагаагүй харин хууль зүйн
тодорхойлолт өгсөн буюу тодорхой заалтыг бататган бэхжүүлсэн агуулгатай байна.
6. Урамшуулсан хэм хэмжээ нь эрх зүйн харилцаанд оролцогчдыг нийтэд буюу
төрд ашигтай тодорхой үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хөхүүлэн дэмжсэн байдаг.



5.Захиргааны
эрх зүйн хэм хэмжээний бүтэц
Захиргааны эрх зүйн хэм хэмжээ нь гипотез, диспозиц, санкц гэсэн гурван
элемэнтээс тогтсон бүтэцтэй.
Захиргааны эрх зүйн хэм хэмжээний гипотез гэдэг бол тухайн хэм хэмжээний
диспозиц санкцыг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл заасан хэм хэмжээ. Өөрөөр хэлбэл
захиргааны эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгох, хууль зүйн
фактыг тодорхойлсон хэсэг болно. Үүнд: нас хүйс, цаг хугацаа, газар орон гэх
мэт зүйл хамаарна. Жишээ нь: “Захиргааны хариуцлагын тухай хуульд зөрчил үйлдэх
үедээ 16 насанд хүрсэн Монгол улсын иргэн, харьяалалгүй хүн захиргааны хариуцлага
хүлээх” тухай заасан.
Захиргааны эрх зүйн хэм хэмжээний диспозиц гэдэг бол тухайн хэм
хэмжээн дэх зан үйлийн журмыг буюу эрх үүрэг, эрх хэмжээг заасан элемент. Жишээ
нь. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “ Хотын ерөнхий менежер нь
Улаанбаатар хотын захирагчийн удирдлага дор ажиллана”
Захиргааны эрх зүйн хэм хэмжээний санкц гэдэг нь эрх зүйн хэм хэмжээ зөрчигдсөн
тохиолдолд зөрчил гаргасан этгээдийг цээрлүүлэх буюу уг зөрчлөөс үүдэн гарсан
сөрөг үр дагаварыг зогсоох арилгах, нөхөн сэргээх арга хэлбэр тогтоосон
элемент. Жишээ нь: Архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн бол 7-30
хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.




6.Захиргааны эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх



Захиргааны
эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх гэдэг нь эрх зүйн хэм хэмжээний шаардлагад
захиргааны эрх зүйн субьектийн зан байдлыг нийцүүлэх явдал. Дараах хэлбэрүүд
байна.



1. Эрх
зүйн хэм хэмжээг сахих
2. Эрх зүйн хэм хэмжээг биелүүлэх
3. Эрх зүйн хэм хэмжээг ашиглах
4. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх



Сахих нь:
эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйл ажиллагааг цээрлэх замаар хэрэгждэг
хэлбэр. Энэ нь субьектийн зан байдлын идэвхгүй хэлбэр юм. Жишээ нь: Замын
хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байх үүрэг болгосон заалтыг иргэдээс дагаж
мөрдөж байгаа явдал.
Биелүүлэх нь: Идэвхтэй зан байдлыг буюу эрх зүйн харилцааны субьектээс хүлээсэн
үүргээ биелүүлэхийг шаарддаг. Жишээ нь: татвар төлөх, эх орноо батлан
хамгаалах.
Ашиглах нь: эрх зүйн харилцаанд оролцогсод хуулиар олгогдсон эрхээ өөрөө мэдэж
хэрэгжүүлснээр илэрнэ.
Хэрэглэх нь: эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тавигдсан асуудлыг
хууль тогтоомжийн холбогдох заалтыг үндэслэн шийдвэрлэх арга. Өөрөөр
хэлбэл эрх зүйн тодорхой үр дагавар гаргах байдлаар илэрнэ.



7. Захиргааны
эрх зүйн эх сурвалж түүнийг системчлэх арга
Захиргааны эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр нь захиргааны эрх
зүйн эх сурвалж болно. Захиргааны эрх зүйн эх сурвалж нь төрөөс болон нутгийн
өөрөө удирдах байгууллагаас батлан гаргасан эрх зүйн хэм хэмжээний актуудаар
хэлбэржин илэрдэг.
Захиргааны эрх зүйн эх сурвалж



1. Төрийн
эрх барих дээд байгууллагын акт



а. МУ-ын
Үндсэн хууль
б. МУ-ын хуулиуд
в. УИХ-ын тогтоол. Жишээ нь Төрийн албаны зөвлөлийн дүрэм



2. Монгол
улсын Ерөнхийлөгчийн акт:




Ерөнхийлөгчийн зарлиг. Жишээ нь: МУ-ын Ерөнхийлөгчийн 1995
оны
109-р зарлиг “Төрийн захиргааны
албан хаагчийн тангараг өргөх
ёслолын журам”



3. Төрийн
гүйцэтгэх дээд байгууллагын акт:



а. МУ-ын
Засгийн газрын тогтоол
б. МУ-ын Ерөнхий сайдын захирамж



4. Төрийн
захиргааны төв байгууллагын акт:



а. сайдын
тушаал
б. Засгийн газрын агентлагийн тогтоол, даргын тушаал



5. Нутгийн
өөрөө удирдах ба нутгийн захиргааны байгууллагын акт:



а. Иргэддийн
төлөөлгчдийн хурлын тогтоол
б. Засаг даргын захирамж



6. Төрийн
бусад байгууллагын захиргааны акт буюу тогтоол, тушаал, шийдвэр



7. Олон
улсын гэрээ хэлэлцээр. Жишээ нь: Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон
улсын пакт




8. Төрийн өмчийн үйлдвэрийн газар ба төрийн өмчийн сургууль, эмнэлгийн удирдлагаас
баталсан дүрэм, журам гэх зэргээр ангилан авч үздэг.



Хууль зүйн
шинжлэх ухаанд хууль тогтоомжуудыг системчлэхдээ
- төрөлжүүлэн нэгтгэх /инкорпорацийн/ арга
- төрөлжүүлэн хуульчлах / кодификацийн/ арга гэсэн хоёр үндсэн аргаар
ангилдаг.



Төрөлжүүлэн
нэгтгэх гэдэг бол хууль тогтоомжуудын хууль зүйн дотоод агуулгыг өөрчлөхгүйгээр
тодорхой он дараалал, зохицуулах зүйл, хамаарагдах субьект, батлан гаргасан
байгууллага актын төрөл зэрэг гадаад хэлбэр шинжээр нь эмхтгэн нэгтгэхийг
хэлнэ.
Төрөлжүүлэн нэгтгэх нь албан ёсны ба албан бус гэж хуваагддаг.
Эрх зүйн тодорхой салбар буюу дэд салбарт хамаарагдах хэм хэмжээнүүдийг зохих
төрөл, хэсгээр ангилан боловсруулж нэгдмэл нэг акт болгон гаргах ажиллагааг
аргын хувьд төрөлжүүлэн хуульчлах гэдэг бөгөөд түүний үр дүнд төрөлжсөн нэг
хууль бий болдог. Жишээ нь: Төрийн албаны тухай хууль.



8.
Захиргааны эрх зүйн харилцаа түүний үндсэн шинж,
дуусгавар болох үндэслэл
Захиргааны эрх зүйн харилцаа гэж захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр
зохицуулагддаг нийгмийн харилцааг хэлнэ.
Захиргааны эрх зүйн харилцааны нийтлэг шинжүүд:
1. Төрийн болон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх явцад Захиргааны эрх зүйн
хэм хэмжээний үйлчлэлийн үр дүнд үүснэ. Энэ нь хуулийг амьдралд хэрэгжүүлэх үйл
ажиллагаатай холбоотой юм.
2. Харилцаанд оролцогчдын нэг тал нь заавал хууль зүйн засаглах бүрэн эрх
бүхий байгууллага албан тушаалтан байна.
3. Тухайн харилцаа нь талуудын аль нэгнийх нь буюу хоёр талын
санаачлагаар үүсдэг. Гэхдээ засаглагч талын хүсэл зоригийн давамгайллаар тухайн
харилцаа шууд үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болдог. Жишээ нь: иргэнийг цэргийн
албанд татах, захиргааны зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага
ногдуулах гэх мэт
4. Захиргааны эрх зүйн хэм хэмжээ зөрчигдсөн тохиолдолд зөрчигч этгээд нь
төрийн өмнө хариуцлага хүлээнэ.
5. Харилцаанд оролцогч талуудын хооронд үүссэн маргааныг ихэвчлэн
захиргааны журмаар шийдвэрлэдэг. Жишээ нь: дүүргийн засаг дарга нарын хооронд
үүссэн маргаанын нийслэлийн засаг дарга шийдвэрлэнэ.



Захиргааны
эрх зүйн харилцааг хууль зүйн үндэслэлээр нь
- захиргааны эрх зүйн материаллаг харилцаа
- захиргааны эрх зүйн процессийн харилцаа гэсэн хоёр төрөлд хуваана.



Мөн
зөхиргааны эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүргийн харилцаагаар нь:




- босоо
- хэвтээ харилцаа гэж хуваана.



Захиргааны эрх
зүйн хэвтээ харилцаа нь харилцаанд оролцогч талууд хууль зүйн хувьд бараг
тэнцүү эрхтэй байгаа нөхцөлд эсхүл бие биедээ шууд захирагдахгүй
субьектүүдийн хооронд үүснэ.
Хэвтээ хэрилцаа нь нэг талын хууль зүйн засагласан шийдвэр гаргаснаар дуусгавар
болж босоо харилцааг бий болгодог.



Захиргааны
эрх зүйн харилцаа нь дараах үндэслэлээр дуусгавар болно.



1. Талууд
үүргээ зохих ёсоор биелүүлсэн
2. Иргэн нас барсан
3. Тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн акт хүчингүй болсон
4. Төрийн өмчийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан, татан буугдсан.




9. Захиргааны эрх зүйн харилцааны бүтэц
Захиргааны эрх зүйн харилцаа нь субьект, обьект, эрх зүйн харилцааны агуулга,
хууль зүйн факт гэсэн хоорондоо шууд харилцан холбоотой элементүүдээс тогтсон
бүтэцтэй байна.
1. Захиргааны эрх зүйн харилцааны агуулга нь материаллаг /субьектийн зан
үйл/ ба хууль зүйн /субьектив эрх, хууль зүйн үүрэг/ гэсэн хоёр
талтай ойлголт юм. Өөрөөр хэлбэл харилцаанд оролцогчдын зан үйлийг зохицуулж
хүсэл зоригоо хэрэгжүүлэх эрх чөлөөний хэмжээ хязгаарыг тодорхойлдог.
2. Захиргааны эрх зүйн харилцааны субьектийн үйлдэл, үйл ажиллагаа нь эрх
зүйн харилцааны обьект болно. Харин энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь эд
хөрөнгийн ба эд хөрөнгийн бус шинж чанартай байна.
3. Захиргааны эрх зүйн субьект гэдэг нь захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр
тодорхойлогдсон эрх үүрэг бүхий эрх зүйн хэрилцаанд оролцох боломжтой,
чадвартай субьект юм.



Захиргааны
эрх зүйн субьект, захиргааны эрх зүйн харилцааны субьект нь ялгаатай ойлголт
юм. Дараах гурван нөхцөл байвал захиргааны эрх зүйн субьект нь захиргааны эрх
зүйн харилцааны субьект болж чадна гэж үздэг.
1. Захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр субьектийн эрх үүргийг тодорхойлсон
байх
2. Субьект захиргааны эрх зүйн чадвар чадамжтай байх
3. Эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох бүхий л үндэслэл
байх, үүний үндсэн дэр эцсийн үр дагаварыг нь хариуцах онцгой чадвартай байх.



Захиргааны
эрх зүйн субьектийг эрх зүйн харилцаанд оролцох байдлаар нь



- ганцаарчилсан
хэлбэрийн
- хамтын хэлбэрийн субьект гэж ангилан үздэг.



Хувь хүн
нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлсон янз бүрийн эрх үүрэгтэйгээр буюу
оюутан, цэргийн албан хаагч, багш, эмч гэх мэт үүрэгтэйгээр нийгмийн харилцаанд
оролцдог. Иймд эдгээр бүлэг субьектийг ганцаарчилсан субьект гэсэн эрх зүйн
категорт оруулан авч үздэг байна.
Хамтын хэлбэрийн субьект гэдэг нь иргэдийн зохион байгуулалт, эрх зүйн янз
бүрийн түвшний олон төрлийн бүхэл бүтэн цогц нэгдлүүдийг хамруулан авч үздэг.



10. Захиргааны
эрх зүй дэх хууль зүйн факт
Захиргааны эрх зүй дэх хууль зүйн факт нь захиргааны эрх зүйн харилцаа үүсэх
буюу өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болгох захиргааны эрх зүйн хэм
хэмжээгээр тодорхойлогдсон амьдралын тодорхой нөхцөл байдал юм.
Хууль зүйн факт нь хүсэл зоригийн шинжээрээ хууль зүйн үйлдэл ба үйл явдал
гэсэн хоёр янз байна. Хууль зүйн үйлдэл нь субьектийн хүсэл зоригийн
илэрхийллийн үр дүн юм. Үйлдэл нь хууль зүйн үр дагавараараа хууль зүйн дагуу
буюу эрх зүйн хэм хэмжээний шаардлагад нийцэж байгаа үйлдэл, хууль зүйн эсрэг
буюу эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэж ялгагдана.
Хууль зүйн дагуу үйлдлийн үндсэн төрөл бол эрх зүйн норматив бус акт гаргах
явдал юм. Хүний хүсэл зоригоос үл хамааран эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх,
дуусгавар болгоход хууль зүйн ач холбогдол бүхий үр дагавар бий болгодог /иргэн
өвчний улмаас нас барах, аянга буух, хүүхэд төрөх гэх мэт/ фактыг үйл явдал
гэнэ. Жишээ нь: Үер бууснаас гэр нь урсаж иргэний үнэмлэх алга болсон бол
тухайн иргэн дахин шинээр авах шаардлага бий болох бөгөөд үүнтэй холбогдон
захиргааны эрх зүйн холбогдох харилцаа үүснэ.



11.
Захиргааны эрх зүйн ганцаарчилсан субъект
түүний эрх үүрэг.
«Иргэн» хэмээх ойлголт нь ганцаарчилсан хэлбэрийн субъектүүдийн захиргааны эрх
зүйн субъект байх нийтлэг чанарыг тусгана.
Монгол улсын иргэдийн эдлэх үндсэн эрх, эрх чөлөө, хүлээх үүргийг Монгол улсын
Үндсэн хуулиар тодорхойлж, улмаар түүнийг хуульчилсан актуудаар нарийвчлан
дэлгэрүүлэх замаар нийгмийн амьдралын янз бүрийн салаа мөчрүүдэд иргэд хэрхэн,
яаж, ямар үүрэгтэйгээр оролцох арга, хэлбэрийг тодосгон бэхжүүлж өгсөн байдаг.
Захиргааны эрх зүйн чадамж бүхий иргэд-захиргааны байгууллага хоорондын
харилцаа хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсоор оногдсон үүргээ
биелүүлэх гэсэн чиглэл бүхий дараахь үндслэлүүдээр үүсч болно.
а) Нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд хуулиар олгосон субъектив эрхээ
хэрэгжүүлэхтэй холбогдсон
б) Нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд иргэн хууль зүйн үүргээ
биелүүлэхтэй холбогдсон
в) Нийтийн захиргааны үйл ажиллагааны хүрээнд иргэн хүлээсэн хууль зүйн үүргээ
зөрчихтэй холбогдсон
г) Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг албан тушаалтан нар зөрчсөнтэй
холбогдсон тохиолдолд харилцаанд орно.
Иргэд 18 нас хүрмэгц (зарим тохиолдолд 16 нас, тухайлбал захиргааны зөрчил
гаргасан үед) захиргааны эрх зүйн нийтлэг чадамжтай болох ба зарим зүйлсийн
улмаас захиргааны үйл ажиллагааны зарим салбарт захиргааны эрх зүйн тусгайлсан
чадамжтай байна. Жишээ нь: Монгол улсын иргэн төрийн албаны тухай хуульд заасан
тусгай шаардлага болзлыг хангасан байх шаардлагатай мөн өөр хуулиар урьдчилан
тогтоосон тохиолдолд.




12. Захиргааны эрх зүйн харилцааны явцад иргэн
захиргааны байгууллагаар эрхээ хамгаалуулах
Ирэгдийн эрхийг хангах хууль зүйн хамгаалалтыг хоёр чиглэлд авч үзнэ.
1. Иргэнийг бусад иргэдийн зүгээс үйлдэх хууль бус үйл ажиллагаа буюу гэмт
хэрэг зөрчлөөс хамгаалах
2. Эрх мэдэл бүхий субьектийн хууль бус зохисгүй үйл ажиллагаанаас
иргэнийг хамгаалах
Иргэдийн эрхийн үндсэн баталгааны чухал хэсэг бол хүний эрхийг хамгаалах
тусгайлсан байгууллагын үйл ажиллагаа юм. Хүний эрхийн үндэсний комисс нь
Монгол улсын Үндсэн хууль, хууль, Олон улсын гэрээнд заасан хүний эрх эрх
чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж хүний эрхийг сахин хамгаалах,
хөхүүлэн дэмжих байгууллага мөн. Мөн өмгөөлөгч авах замаар тухайлбал: Өмгөөлөгч
нь орон сууцны, тэтгэвэрийн, газрын болон бусад олон захиргааны хэрэг
шийдвэрлэхэд гэм буруутай талыг буюу эсхүл хохирогч талыг төлөөлөн оролцох
боломжтой байгаа байдал юм.
Жил бүр төрийн болон олон нийтийн байгууллагуудад иргэдийн олон зуун мянган
өргөдөл гомдол ирж байдаг бөгөөд тэдгээрийг агуулгаар нь /тэтгэвэр тэтгэмжийн,
татварын, зээлийн гэх мэт/, зохиогчдоор нь /ганцаар, хамтын бичсэн/, хэлбэрээр
нь /аман, бичгэн/, хүлээн авснаар нь /анхны удаа, дахин/ гэхчлэн ангилж болно.
Иргэдийн бүх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмыг хоёр хувааж авч
үздэг.
Захиргааны журмаар шийдвэрлэгдэх өргөдөл, гомдол. Өөрөөр хэлбэл шүүхийн бус
журмаар буюу захиргааны процессийн журмын үндсэн дээр иргэний өргөдөл, гомдол
шийдвэрлэгдэнэ. Захиргааны дээд шатны байгууллага нь иргэдийн эрх хууль ёсны
ашиг сонирхлыг хангах хамгаалах хүрээнд доод шатны байгууллагынхаа ажлыг хянан
шалгаж биелүүлж байх үүргийг хүлээж байх ёстой. Учир нь Монгол улсын
Үндсэн хуульд Монгол улс төрөөс хүний эрх эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн
эрхийг сэргээж эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг.
Энэхүү харилцааг зохицуулах хууль нь иргэдээс төрийн байгууллага албан
тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль.




13. Захиргааны эрх зүйн харилцааны явцад
иргэн шүүхээр эрхээ хамгаалуулах нь.
Иргэн Үндсэн хууль, хууль бусад хууль тогтоомжийн бусад актаар олгосон эд
хөрөнгө, гэр бүл, орон сууц, хөдөлмөрийн болон амин хувийн бусад эрх нь төрийн
захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас
хохирсон гэж үзвэл эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Үндсэн хууль, хууль тогтоомжийн бусад актаар иргэнд олгосон эрхээ бүрэн эдлэх
боломжийг хууль бусаар хязгаарласан буюу алдагдуулсан, түүнчлэн иргэнд ямар нэг
үүрэг хууль бусаар оногдуулсан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг
иргэдийн эрхийг хохироосон хууль бус үйл ажиллагаа гэж үзнэ.
Иргэн нь байгууллага албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаархи гомдлоо
холбогдох байгууллага, албан тушаалтны шууд харьяалах төрийн захиргааны дээд
шатны байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлнэ. Төрийн
захиргааны дээд шатны байгууллага, албан тушаалтан энэхүү гомдлыг хүлээж
авснаас хойш 15 хоног, хэрэв зайлшгүй нэмэлт ажиллагаа шаардсан тохиолдолд 30
хоногийн дотор хянан шийдвэрлэж гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ. Төрийн
захиргааны дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг иргэн
зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гаргана.
Иргэн гомдлоо төрийн захиргааны дээд шатны байгууллага, албан тушаалтан
шийдвэрлэж хариу өгснөөс хойш буюу эсхүл тийнхүү шийдвэрлэх хуулийн хугацаа
өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргана. Энэхүү хугацааг хүндэтгэн
үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол шүүх сэргээн тогтоох болно.
Шүүх гомдлыг хүлээж авснаас хойш 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шүүх
хуралд гомдол гаргагч болон холбогдох байгууллагын төлөөлөгч, албан тушаалтныг
оролцуулна. Хэрэв тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирэх
боломжгүй бол төлөөлөгчөө ирүүлж болно.
Гомдол гаргагч холбогдох байгууллага, албан тушаалтны төлөөлөгч хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй нь гомдлыг хянан шийдвэрлэхэд саад
болохгүй. Байгууллага албан тушаалтны үйл ажиллагаа нь илт хууль бус байвал
шүүх хянан шийдвэрлэхийн өмнө уг үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай магадлал гаргаж
холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.
Шүүх гомдлыг шүүх хурлаар хянан хэлэлцээд шийдвэр гаргана. Шүүх холбогдох
байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хууль бус гэж үзвэл иргэний гомдол
үндэслэлтэйг заан иргэний эрхийг хохироосон зөрчлийг арилгахыг тэдэнд
үүрэг болгосон шйидвэр гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд 7
хоногийн дотор хүргүүлнэ. Шүүхийн шийдвэрийг хүлээж авсан байгууллага, албан
тушаалтан түүнийг нэн даруй биелүүлж энэ тухайгаа шийдвэр хүлээн авсан өдрөөс
хойш 15 хоногийн дотор шүүх болон гомдол гаргагчдад мэдэгдэнэ.



14. Төрийн
гүйцэтгэх байгууллага
түүний үндсэн шинж, тогтолцоо
Төрийн гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны мөн чанар нь хууль, тогтоомжийн
гүйцэтгэлийг нийгмийн амьдралд зохион байгуулж, биелэлтийг хангах нийтлэг нэг
зорилгод чиглэх явдлаар илэрнэ.
Төрийн гүйцэтгэх байгууллагууд нь дараах өөр хоорондоо харилцан холбоотой
шинж чанаруудыг агуулна
а. Төрийн гүйцэтгэн засаглах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Жишээ нь: Ерөнхий
сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө
хариуцна /Үндсэн хууль. 42. /,. Аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн бодлого,
хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа төрийн захиргааны төв
байгууллагатай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна /Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн ТХ. 29.1/.
б. Шуурхай ажиллагааны бие даасан байдалтай. Жишээ нь: Засгийн газар
бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу
шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана /ЗГ-ын ТХ. 30.1. /.
в. Хууль тогтоомжоор тогтоож өгсөн байнгын орон тоотой бөгөөд дээд шатны
байгууллагаасаа байгууллагддаг. Жишээ нь: Төрийн өмчийн хороо нь дарга, орон
тооны бус 8 гишүүнээс бүрдэнэ. Хорооны гишүүнийг Төрийн өмчийн хорооны даргын
санал болгосноор Засгийн газар томилно /Төрийн болон орон нутгийн өмчийн ТХ.
10.2. /.
г. Харьяалагдах дээд шатны байгууллагынхаа хяналтан дор байж түүний өмнө
ажлаа хариуцан тайлагнана. Жишээ нь: Иргэний нисэхийн ерөнхий газрын шууд
харъяа алба, байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийг батлах, иргэний
нисэхийн бусад байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих
/Иргэний нисэхийн ТХ. 8.4.6. /
д. Үйл ажиллагааны
журмыг ихэнхи тохиолдолд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулна.
Жишээ нь: Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэг, тэдгээрт шилжих журмыг
Засгийн газар тогтооно /Иргэний хамгаалалтын ТХ. 8.2. /.
Төрийн гүйцэтгэх байгууллагын захиргааны эрх зүйн чадамжийг нийтлэг, тусгай гэж
хуваана. Төрийн гүйцэтгэх байгууллага бүр төрийн гүйцэтгэн засаглах үйл
ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрх эдэлж байгаа нь түүний нийтлэг чадамж
юм. Өөрөөр хэлбэл төрийн бодлого /шийдвэр/-ыг амьдралд бодит биелэл
болгож байгаа нь түүний нийтлэг чадамж болно. Харин төрийн гүйцэтгэх
байгууллага болгон үүрэг зорилтонд нь тохируулж хууль тогтоомжоор тогтоосон эрх
олж үүрэг биелүүлэх тусгай чадамжтай байна. Жишээ нь: Цагдаагийн байгууллага нь
гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий төрийн
захиргааны байгууллага мөн /Цагдаагийн байгууллагын ТХ. 4.1. /, Төрийн өмчийн
хороо нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн
гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллага мөн /Төрийн
болон орон нутгийн өмчийн ТХ. 10.1/. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон энэхүү
үүргийг биелүүлэхийн тулд тодорхой эрхтэй байгаа нь тухайн байгууллагын чадамж
юм.
Төрийн захиргааны байгууллагын захиргааны эрх зүйн статус нь нийтийн үйл
хэргийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болдгийн хувьд төрийн захиргааны байгууллага
нь үргэлж бусдын буюу нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой болдог.
Төрийн гүйцэтгэх байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах журам, түүний
бүтэц, түүний шугаман болон чиг үүргийн удирдлагын талаархи эрх зүйн заалтууд
нь зохион байгуулалт бүтцийг тодорхойлсон эрх зүйн бүрдэлд орно.
Төрийн гүйцэтгэх байгууллагын эрх хэмжээний талаархи эрх зүйн заалтууд нь эрх
хэмжээг тодорхойлсон эрх зүйн бүрдэлд орно.






15. Төрийн
гүйцэтгэх байгууллагын
ангилал төрөл
Төрийн гүйцэтгэх байгууллагуудыг доорх хэдэн шалгуураар ангилж болно.
1. Чиг үүргээр нь :
а. Нийтлэг
б. Салбарын
в. Салбар хоорондын
А. Харьяа нутаг дэвсгэр дэх аж ахуй, нийгэм
соёл, захиргаа, улс төрийн болон салбар хоорондын хүрээн дэх удирдлагын бүхий л
асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа бол нийтлэг эрх хэмжээтэй төрийн
захиргааны байгууллага гэнэ. Жишээ нь: Засгийн газар Монгол Улсын хуулийг
биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг
хэрэгжүүлнэ / ЗГ-ын ТХ. 3.2 /, Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг
дарга нь тухайн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий
засаг төрийн төлөөлөгч мөн /Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын ТХ. 10.1/, Ерөнхий чиг үүргийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны
нийт салбарын нийтлэг ... чиг үүргийг хэрэгжүүлнэ / Яамны эрх зүйн байдлын ТХ.
3.4/.
Б. Стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар
хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд
Сайдад мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ
үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг салбарын
чиг үүрэгтэй байгууллага гэнэ. Жишээ нь: Чиглэлийн яам нь Засгийн газрын үйл
ажиллагааны тодорхой салбарын асуудлаар хуульд заасан чиг үүргийг тус тус
хэрэгжүүлнэ / Яамны эрх зүйн байдлын ТХ. 3.4./.
В. Хэд хэдэн салбарын хүрээнд нэгдсэн бодлого ба
төлөвлөлт, уялдуулан зохицуулалт хийх, хяналт шалгалт явуулах, зөвшөөрөл олгох,
мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах болон захиргааны албадлага хэрэглэх
зэргээр тодорхой чиг үүргийн хүрээнд өөртөө шууд харьяалагдан захирагддаггүй
байгууллагын үйл ажиллагаанд хүрч үйлчилдэг төрийн гүйцэтгэх
байгууллагыг салбар хоорондын буюу тусгай эрх хэмжээтэй байгууллага
гэнэ. Жишээ нь: Сангийн яам, ЗГ-ын ХЭГ, Улсын мэргэжлийн хяналтын газар,
Үндэсний татварын ерөнхий газар гэх мэт.



2. Байгуулах
журам, үндэслэлээр нь:
А. Улсын Их Хурлаас хууль батлах замаар
байгуулах. Жишээ нь: 2004.09.22-ны Засгийн
газрын бүтцийн тухай хуулиар яамдыг байгуулсан.
Б. Улсын Их Хурал болон Засгийн газрын
тогтоолоор байгуулах. Жишээ нь: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын
тухай хуулийн 5.1, 6.3, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн
ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2004.09.22-ны 14 дүгээр
тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2004.10.20-нд 207 дугаар
тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд Засгийн газрын
тохируулагч агентлаг-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг байгуулсан.
В. Сайд, агентлагын даргын тушаал болон Засаг
даргын захирамжаар байгуулах. Жишээ нь: 2004




3. Асуудлыг шийдвэрлэх зарчмаар нь хамтын болон нэгдмэл удирдлагатай
байгууллага гэж хуваана. / хамтын - ЗГ, нэгдмэл - ЗД/
4. Санхүүжих эх үүсвэрээр нь төсөвт ба төсөвт
бус гэж ангилна. Жишээ нь:
Улсын төсвөөс санхүүждэг агентлагийн төсвийн төслийг боловсруулах, батлах,
захиран зарцуулах, тайлагнах журмыг хуулиар тогтооно / Засгийн газрын
агентлагын эрх зүйн байдлын ТХ. 12.2. /, Нийгмийн даатгалын байгууллага өөрийгөө
санхүүжүүлэх, нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл
автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн
хамгаалах зарчим баримтална /Нийгмийн даатгалын ТХ. 23/.



5. Үйл
ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн хүрээгээр нь төвийн ба орон нутгийн гэж
ангилна. Нийт улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн гүйцэтгэх
байгууллагуудыг төв байгууллагууд гэнэ.
түгээх
Эхэнд оч Go down
 
Шинэ сурагч 10%
Маргад Маргад
Female
Бичлэгийн тоо: 3
LIKE: 0
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Захиргааны эрх зүй   2011-11-12, 05:00

Чамд Захиргааны байгуллага гэсэн сэдэтвэй бие даалт байна уу?
түгээх
Эхэнд оч Go down
 
Хуудас 1 (нийт 1)