eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Хаягдал цаас дахин боловсруулж, цаасан уут хийх төсөл551
Түгээх | 
 

 Хаягдал цаас дахин боловсруулж, цаасан уут хийх төсөл

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Золбоолог 30%
Ганбат
Male
Бичлэгийн тоо: 282
LIKE: 13
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Хаягдал цаас дахин боловсруулж, цаасан уут хийх төсөл   2011-05-13, 05:27

Гарчиг 1. Төслийн үндэслэл 2. Төслийн зорилго 3. Маркетингийн төлөвлөгөө 3.1 Бүтээгдэхүүн 3.2 Хэрэглэгч 3.3 Өрсөлдөгч 3.4 Үнийн бодлого 3.5 Идэвхижүүлэлтийн бодлого 4. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 4.1 Үйлдвэрийн байршил 4.2 үйлдвэрийн тоног төхөөрөмж 4.3 Үйлдвэрийн хүчин чадал 4.5 Үйлдвэрийн газрын барилга 4.6 Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн байршил 4.7 Үйлдвэрийн зохион байгуулалтын төлөвлөгөө 5. Хүний нөөцийн төлөвлөгөө 5.1 Ажлын байрны тодорхойлолт 5.2 Цалингийн тооцоо 6. Санхүүгийн төлөвлөгөө 6.1 Богино хугацааны төлөвлөгөө 6.2 Дунд хугацааны төлөвлөгөө 7. Эрсдэлийн төлөвлөгөө 8. Хавсралт Үндэслэл Манай улс нийт 2565.0 мянган хүн амтай бөгөөд Улаанбаатар хотод 928,5 мянган оршин суугч төвлөрсөн ба үүнээс 102.0 өрх байдаг юм. Улаанбаатар хотын хүн ам жилд дундажаар 38,66 мянгаар өсдөг бөгөөд хэрэглээ бас үүнтэй уялдаатайгаар өсч байгаа юм. Хэрэглээ өсөхийн хэрээр хог хаягдал өдөр тутам нэмэгдсээр байна. Тухайлбал: Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт өвлийн улиралд 552,8 тн харин зуны цагт 256,8тн хог гардаг бөгөөд түүнийг хот тохижилтын компани зөвхөн 75% -ийг ачиж тээвэрлэж “Цагаан толгой”-н хогийн цэгт буулган устгах шатаах арга хэмжээ авдаг байна. 1 тонн цаасыг шатаахад 450 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулж байдаг явдал бол байгаль орчин, экологид болон хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хэрэг юм. Иймээс хотын хувьд одоогийн байдлаар хог хаягдлын асуудал нийгмийн өмнө ***шгүй тулгамдаж байгаа бөгөөд төр засгаас энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд хэд хэдэн хөтөлбөр /хавсралт/ боловсруулан гаргасан боловч төдийлөн ажил хэрэг болж тодорхой үр дүнд хүрч чадахгүй байсаар байна. Тиймээс хотынхоо хог хаягдлыг багасгаж хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлүүдийг аль болох нийгэмд үр ашигтай байдлаар хэрэглэх арга замыг эрж хайн түүнийг бодитой арга хэмжээ болгох нь ***шгүй чухал байна. Ийм учраас хог хаягдлыг орчин үеийн техник технологийг ашиглан дахин боловсруулж хүн амын ахуйн хэрэглээнд ***рдлагатай эрүүл мэндэд муу нөлөөгүй зүйл болгон үр ашгийг нь нэмэгдүүлвэл нийгэм байгаль орчинд үзүүлэх муу нөлөөлөл нь үгүй болж манай орны хувьд хөгжин дэвших бас нэг алхам болж байна. Саянхныг нэг эргэн харвал ундааны сав, лааз зэрэг хаягдал хотын гудамжаар хөглөрч байсан. Гэтэл түүнийг авч эхлэн дахин боловсруулж үйлдвэрлэлд хэрэглэх болсоноор нөгөө их хөглөрсөн хог хаягдал мэдэгдэхүйц эрс багассан билээ. Энэ нь маш ашигтай бөгөөд цаасан хогыг дахин боловсруулж гялгар уутыг орлуулах бүтээгдэхүүн хийх нь хамгийн зөв оновчтой алхам болоод байна. 2004онд 932 827 773,5 төгрөгний 30 364 144,72 2005 оны эхний 10 сарын байдлаар 899 812 068 төгрөгний 29 044 635,4 ширхэг гялгар уут импортоор орж ирэн ашиглагдаж байна. Нийт импортын гялгар уутны зах зээлийн 66% нь Хятад улсаас бусад хувийг нь Солонгос, Герман, Америк, Араб, Сингапур гэх мэт улсууд тус тус эзэлж байна. Нөгөө талаас дэлхий нийтээр гялгар уутны хэрэглээг багасгаж цаасан уутны хэрэглээг дэмжих хандлагагтай байна. Тиймээс бид гялгар уутнаас татгалзан цаасан уутны хэрэглээг эх орондоо нэвтрүүлэх цаашилавал хэвшмэл хэрэглээ болгон Улаанбаатар хотынхоо цэвэр байдлыг нөгөө талаас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэр боловсон хэрэглээг төлөвшүүлэх нь ***шгүй ***рдлагатай гэж үзэж байна. Төслийн зорилго Улаанбаатар хотод жилд дундажаар 97,5 мянган тонн хог хаягдал гардаг бөгөөд нэг хүн өдөрт 0,354 – 0,534кг хог гаргадаг гэсэн тооцоо байдаг. Харин хогны бүтцийн 18%-г цаасан хог хаягдал эзлэж байна. Тиймээс цаасан хог хаягдлыг дахин боловсруулан байгаль экологит үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж, шинэ техник, тенологийг эх орондоо нэвтрүүлэн ахуйн хэрэглээнд хэрэглэж буй импортын гялгар уутыг орлуулах шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх, соёлтой хэрэглээг төлөвшүүлэхэд төслийн зорилго оршино. Зорилго хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд: • Цаасан уутны хэрэглээг бий болгох • Нийслэл хотын хэмжээнд цаасны хог хаягдлыг багасгах • Хог хаягдлыг ангилах нэг талын нөхцөлийг бүрдүүлэх • Гялгар уутны муу нөлөөллийг таниулах • Дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг болно. Маркетингийн төлөвлөгөө Бүтээгдэхүүн: Тус үйлдвэр нь гурван төрлийн ахуйн зориулалттай цаасан уут үйлдвэрлэдэг. Үүнд: Хэмжээ Урт Өргөн Ёроолын өргөн Даац Том 450мм 350мм 155мм 10-15кг Дунд 350мм 250мм 105мм 7-9кг Жижиг 250мм 150мм 60мм 1-3 кг Энэхүү бүтээгдэхүүн нь: хэмжээ, ашиглах байдал зэргээсээ хамааран хэд хэдэн давуу талтай. • Эрүүл ахуйн ***рдлага хангагдсан • Бат бөх • Өндөр темпратурт тэсвэртэй • Дахин боловсрогдох боломжтой • Байгаль орчинд хор нөлөө бага • Олон нэр төрөлтэй • Сонголтын хувьд онцлогтой 1 кг түүхий эдийг боловсруулахад жижиг цаас уут 50 ш, том 11ш, дунд хэмжээний уут 20 ш уут тус тус үйлдвэрлэх боломжтой. Харин өдөрт найман цагаар нийт том 19200ш, жижиг уут 28800ш дунд хэмжээний уут 24000ш үйлдвэрлэнэ. Захиалагч байгууллага өөрөө хүсвэл цаасан уутан дээр лого эмблемийг хэвлэж өгнө. Хэрэглэгч: Манай бүтээгдэхүүний хэрэглэгч нь Миний дэлгүүрийн салбар, Номингийн салбар, Боса, Сансар болон хүнсний томоохон супер маркетууд байна. Цаасан уутны түүхий эдийн олдоц элбэг учир өөрийн өртөг бага, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ гялгар уутнаас давуу талтай. Салбарын дундажаар авч үзвэл өдөрт нэг дэлгүүрээр 550-600 хэрэглэгч үйлчлүүлдэг бөгөөд нийт 900 ширхэг тор худалдаалагддаг байна. Харин Улаанбаатар хотын хувьд Номин, Миний дэлгүүрийн бүх салбар, Скай, Наран зэрэг 49 үйлчилгээний газруудаас авсан өдрийн хэрэглээ болон сар, жилээр гаргасан судалгаанаас харахад өдөрт 44100 ширхэг тор, сард 1,323,000 харин жилд 15,876,000 ширхэг гялгар уут борлуулагдаж байна. Дээрх тоо баяр соёлолын үеэр хоёр дахин өсдөг байна. Энэ нь зөвхөн хотын хүнсний томоохон 6 дэлгүүр 40 гаруй салбарын хувьд авсан бөгөөд манай бүтээгдэхүүнд зах зээл байгааг харуулж байна. Өрсөлдөгч: Өнөөдрийн байдлаар манай оронд цаасан уутны үйлдвэрлэл зах зээлд нэвтрээгүй байгаа учраас манай өрсөлдөгч тал нь импортоор ахуйн хэрэглээний нийт гялгар уут юм. Манай оронд 2005 оны эхний 10 сарын байдлаар 899 812 068 төгрөгний 29 044 635,4 тоо хэмжээний гялгар уут орж ирж байгаа нь манай бүтээгдэхүүний нийт зах зээл болно. Нийт импортын гялгар уутны зах зээлийн 66% нь Хятад улсаас бусад хувийг нь Солонгос, Герман, Америк, Араб гэх мэт улсууд тус тус эзэлж байна. Хэмжээ Урт Өргөн Үнэ /төг/ Том 450мм 350мм 30 Дунд 350мм 250мм 25 Жижиг 250мм 150мм 15 Зах зээл дээр борлогдож байгаа ахуйн хэрэглээний гялгар уутны дундаж үнэ нь дараах байдалтай байна. Өрсөлдөгчийн сул тал нь: Байгаль экологит сөрөг нөлөө үзүүлснээр хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тул цаашид хөгжих боломж багатай юм. Энэ нь манай бүтээгдэхүүний давуу тал болно. Бэлтгэн нийлүүлэлт: Түүхий эд бэлтгэн нийлүүлэлтэнд дараах түүхий эд материалууд орно. Үүнд: • Хаягдал цаас • Ус • Модны целлюлоз • Цавуу Хаягдал цаас: Цаасан уут үйлдвэрлэхэд хаягдал цаасыг дахин боловсруулалтанд оруулж хэрэглэнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдалын хэмжээ дараах байдалтай байна. Эх үүсвэр Орон сууц Гэр хороолол Байгууллага дэлгүүр зоогийн газар Гудамжны цэвэрлэгээ Эмнэлэг Нийт Цаас 6,66% 1,95% 8,73% 0,56% 0,10% 18 Шил 2,96% 2,05% 1,05% 0,31% 0,02% 6,39% Металл 1,175% 0,92% 0,34% 0,05% 0,02% 2,50% Хуванцар 5,17% 2,79% 2,92% 0,44% 0,05% 11,37% Бусад органик 13,96% 8,01% 7,24% 0,66% 0,18% 30,05% Бусад органик бус 1,89% 32,60% 1,37% 0,67% 0,03% 36,56% Айл өрхөөс гарч буй аюултай хаягдал 0,02% 0,00 0,00% 0,00% 0,00% 0,02% Тусгай хаягдал 0,06% 0,00 0,10% 0,00% 0,00% 0,18% Бүгд 31,88% 48,32% 16,69% 2,69% 0,69% 100% Хаягдал цаас авах эх үүсвэрүүд: • Хэвлэлийн үйлдвэрүүд • Аж ахуй нэгж байгууллага • Шинээр баригдаж буй дээд зэрэглэлийн хотхон Өдөрт 2тн хаягдал цаас ашиглан 1,6тн бүтээгдэхүүн гаргана. Нийт түүхий эдийн 80% нь бэлэн бүтээгдэхүүн болно. Ус: Манай компани өдөрт цаас дахин боловсруулахад 10тн ус ашигладаг. Энэ ашиглагдсан усаа цэвэршүүлэн дахин үйлдвэрлэлд ашиглах боломжтой бөгөөд энэ нь эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэхгүй. Модны целлюлоз: Цаасыг олон дахин боловсруулахад цаасны ширхэг жижигсэж, бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнээс хамгаалахын тулд цаас боловсруулахдаа модны целлозыг бага тунгаар ашиглах өөрөөр хэлвэл түүхий эдийн 0.1 %ийн хэмжээгээр хийж өгнө. Целлолози гэдэг нь цэвэр цаасны үндсэн түүхий эд болдог зөөлрүүлсэн мод юм. Олон улсын стандартаас үзэхэд целлози, цэвэр бичгийн цаас хоёр нйилж түүхий эдийн 25%ийг эзэлж байгаа тохиолдолд дахин боловсруулагдаагүй цаас гэж үзнэ. Цавуу: Энэ нь цаасан уут хийх үйлдвэрлэлд шууд орно. Цаасны ёроолыг наахад хэрэглэгдэнэ. Цаасан уут үйлдвэрлэхдээ бид картонон цаас наадаг Крахмалан цавууг сонгон авч байгаа. Уг цавууны давуу тал нь маш бат бөх наадаг. Үнийн бодлого: Ахуйн хэрэглээний гялгар уутыг өөрийн өрсөлдөгч гэж авч үзэж байна. Гялгар уут нь байгаль экологи болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд үнийн хувьд импортоор орж ирж байгаа үнэ дундажаар 27 төгрөг, харин одоогийн зах зээл дээр зарагдаж байгаа гялгар уут үнэ дундажаар 35 төгрөг байна. Хэмжээ Урт Өргөн Даац Өртөг /төг/ Үнэ /төг/ Том 450мм 350мм 6-8кг 10.84 20 Дунд 350мм 250мм 3-5кг 8.60 15 Жижиг 250мм 150мм 1-2кг 7.23 10 Өөрөөр хэлвэл бид эрүүл ахуйн ***рдлага хангасан бат бөх цаасан уутыг зах зээлийн үнээс дариу 2-10 төгрөгөөр доогуур үнээр санал болгож үнийн уян хатан бодлого баримтлана. Өрсөлдөгчөөсөө ялгарах стратеги баримтлана. Идэвхижүүлэлтийн бодлого: Манай компани хэрэглэгчдийг шууд ба шууд бус гэж 2 секторээр ангилан авч үзнэ. Шууд хэрэглэгчдэд хүнсний дэлгүүрүүд багтах бөгөөд харин шууд бус хэрэглэгчдэд Улаанбаатар хотын оршин суугчид багтана. Идэвхжүүлэлтээ үйлдвэрлэлээ эхлэснээс хойш нэг сарын дараа телевиз радиогоор реклам зар сурталчилгаагаар явуулна. Шууд бус хэрэглэгчдэд бүтээгдэхүүний давуу талыг реклам зар сурталчилгаагаар таниулж өгсөнөөр шууд хэрэглэгчийг манай бүтээгдэхүүнд чиглүүлж идэвхжүүлэх бас нэг алхам болно. Мөн засгийн газрын байгаль орчин экологийн цэвэр байдлыг хамгаалан дэмжих 2004 оны 11 сарын 05 ны УИХ-н тотгоол гарсан явдал нь хаягдал цаасыг ашиглан цаасан уутны үйлдвэрлэл явуулах бодлогыг идэвхижүүлж байна. Иймд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн эхний 1 сард идэвхижүүлэлтийн дараах арга хэмжээг авч явуулана. Үүнд: Д/д Авч явуулах арга хэмжээ Хугацаа Зардал 1. Бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, үнийн саналыг хавсаргасан албан бичгийг шууд хэрэглэгч болох хэрэглэгч байгууллагуудруу илгээх Үйл ажиллагаа эхлэхээс өмнө 1 сард 100 000төгрөг 2. Засгийн газар, холбогдох яамдын тэргүүнүүдэд үйлдвэрийн газрыг танилцуулах Үйл ажиллагаа эхэлсэн сард 3. Үйлдвэрлэлийн талаар Монголын үндэсний телевизээр захиалгат нэвтрүүлэг явуулах Үйл ажиллагаа эхэлсэн сард 200 000 төгрөг 4. Ажилчдын сургалтын зардал Үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 1 сард 300 000төгрөг 5. Идэвхитэй хэрэглэгчийг шалгаруулж урамшуулах Үйл ажиллагаа явуулсанаас 1 жилийн дараа 670 000 төгрөг Манай үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхийн өмнө гялгар уутны хэрэглээг Монгол оронд хэр зэрэг байгааг бусад улстай харьцуулан сөрөг нөлөөг нь харуулсан мөн энэ бүтээгдэхүүнийг орлож болохоор цаасан уутны талаар хүний эрүүл мэнд талаас нь авч үзсэн мэдээ мэдээлэл зөвлөгөөг Монголын үндэсний телевизээр явуулах. Энэ нэвтрүүлэг нь засгийн газар болон Байгаль орчны яамны дэмжлэгэтэйгээр долоо хоногт 1 удаа гарах телевизийн цуврал нэвтрүүлэг байх болно. Арилжааны Телевизээр Зар Суртчилгаа явуулах Бүтээгдэхүүний олон нийтэд суртчилан таниулах зорилгоор бид Монгол орон даяар цацагддаг телевизийн хэрэгслээр дамжуулан түгээнэ. Телевиз Явагдаж эхлэх хугацаа Ямар цагаар Нэгж үнэ () Давталт Нийт дүн TV5 2006.06.06- 2006.07.06 Киноны дундуур Мэдээллийн цаг хөтөлбар 3000*10 3000*60 2 удаа 1 удаа 240 000 UBS 2006.06.06- 2006.07.06 Эфирийн уран сайхны кино оройн 20:30 хөтөлбөрийн дунд 2500*5 2500*5 2 удаа 1 удаа 37 500 TV 9 2006.06.06- 2006.07.06 Дүрстэй зар шинээр бэлтгэх Рекламанд зар оруулах 5000*10 500*30 1 удаа 3 удаа 95 000 Нийт дүн 372500 д/д FM радио нэр Явагдаж эхлэх хугацаа Цагийн зэрэглэл (давталт) Зар ррекламны үнэ Нийт түн (төгрөг) 1 Шинэ долгион FM 107,5 2006.06.06- 2006.07.06 22 удаа 3000 66000 2 FM радио УБ 102,5 2006.06.06- 2006.07.06 50удаа 2700 135000 3 Нийслэлийн УБ радио 101,7 2006.06.06- 2006.07.06 50удаа 3000 150000 4 Нийт дүн 351000 Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 1. Үйлдвэрлэлийн байршил Байгууллагын ирээдүй, үйлдвэрлэлд нөлөөлөгч гол хүчин зүйлүүдийн нэг бол байршил юм. Байршлын талаархи шийдвэр нь үйлдвэрлэлийн менежерүүдийн гаргадаг урт хугацааны гол шийдвэрүүдийн нэг юм. Учир нь байршлын сул тал нь үйл ажиллагаанд нөлөөлж байдаг ба байршилтай холбоотой шийдвэр нь их хэмжээний хөрөнгө оруулалт ***рдаж байдаг. Иймд үйлдвэрийн газрын байршлын хувилбар бүрийг үнэлж оновчтойг сонгох ***рдлагатай юм. Байршил нь олон хүчин зүйлээс шалтгаална. Ерөнхийдөө байршил нь бодлогын шинжтэй авч үздэг. Үүнд: • Түүхий эд материалын олдоц • Зам харилцаа • Цахилгаан станц, эрчим хүч • Ажиллах хүчний хангамж • Хот төлөвлөлт г.м Хот төлөвлөлтын үйлдвэрлэлийн газар хотын төвөөс 20 киломертийн зайтай байрлах бодлогын дагуу “ Хог хаягдал дахин боловсруулах” үйлдвэрлэл нь зам харилцаа, эрчим хүч, дулаан цэвэр бохир усны систем дээр суурилан Улаанбаатар хот дахь Сонгино хайрхан дүүрэгт байршуулана. 2. Үйлдвэрлэлийн хүчин чадал Үйлдвэрийн газар нь эхний ээлжинд тоног төхөөрөмжийн хүчин чадлын 34 хувийг ашиглана. Хүчин чадлын 34 хувийг ашиглахад өдөрт найман цагаар нийт том 19200ш, жижиг уут 28800ш дунд хэмжээний уут 24000ширхэгийг тус тус үйлдвэрлэх боломжтой юм. Захиалагч байгууллага өөрөө хүсвэл цаасан уутан дээр тухайн байгууллагын лого эмблемийг хэвлэж өгнө. Энэ хүчин чадлаараа ажиллахад зах зээлийн 10.3 хувийг эзлэх боломжтой. Цаашид тоног төхөөрөмжийн хүчин чадлыг ашиглалтыг нэмэгдүүлэх замаар зах зээлийн хувиа өсгөх бүрэн боломжтой юм. 3. Тоног төхөөрөмж Тус үйлдвэр нь БНХАУ-ын бүрэн ба хагас автоматжуулагдсан, иж бүрэн хяналтын системтэй тоног төхөөрөмжийг ашиглахаас гадна Солонгос улсын 2 тоннын даацтай KIA автомашин үйлдвэрийн Porter загварын ачааны машиныг хэрэглэнэ. Хаяагдал боловсруулж цаасан уут хийх тоног төхөөрөмж: Преслэх машин Цахилгаан 5.5KW Ажиллах даралт 20 тонн Гаргасан бүтээгдэхүүний хэмжээ 1100x 700x450~600мм Гаргасан бүтээгдэхүүний жин 120~150KGS Амны хэмжээ 500x 1100мм Залгуур 4 Машины харьцаа 1600x900x2100мм Машины жин 1250KGS Орох материал Цаас, гялгар уут, лааз Сайн тал: 1. Цэвэрхэн 2. Хэрэглэхэд хялбар 3. Хаягдлыг зөөхөд хялбар болгодог Жижиглэх тоног төхөөрөмж  . Хүчин чадал 15 HP Хэдэн ширхэг цаасыг нэг удаа 2~3 ширхэг Ам 1500 мм x 75 мм Харьцаа L 1900 x W2100 x H1600 mm Жин 3500 KG Цаас Боловсруулах Машин Зорилт Цаас дахин боловсруулах зорилготой Чадвар Барагцаагаар 3 тонн/ өдөрт (24н цагийн үйл ажиллагаанд) Хийдэг цаасны төрөл Саарал картон, Картон, Ширхэгтэй картон Хэлбэр хэмжээ Багадаа 180 GSM Ихдээ 800 GSM Өгсөн өгөгдлөөс шалтгаалж гарах бүтээгдэхүүний хэмжээ 1ммээс 3 мм зузаантай хэмжээ 1000 мм x 1000 мм барагцаагаар Машины хийгдэх үйлдлүүд 1) Зөөлрүүлэгч 2) Сэгсэрч шигшигч 3) Элсийг нь ялгана 4) Цаас болгоно 5) Он сар өдрийг тооцно 6) Цаасыг тайрны 7) Стандартын эр Цахилгааны хүч 60 KW (барагцаагаар) Маншины эзлэх талбай Барагцаагаар 250 метр квад Усны хэрэглээ Барагцаагаар 10,000 литр / өдөрт Ажиллах хүний тоо Барагцаагаар 3 хүн Түүхий эд a) бүх төрлийн хаягдал цаас b) Ус c) Модны циллиоз Хүргэх хугацаа 4н сарын дотор Эхлэх хугацаа 15н өдөр HD-350 дөрвөлжин ёроолтой уут хийдэг машин Танилцуулга: Гадны болон өөрийн технологийг бүгдийг өөртөө шингээж бичигтэй болон боодол цаасаар дөрвөлжин ёроолтой уут хийх машиныг бүтээсэн юм. Энэ машин нь дараалсан үе шаттайгаар бүгдийг автоматаар ёроолын хэвийг гаргаж, нааж цаасан уут хийнэ. Хүний гар ажиллагааг хэмнэж бүх PLC удирдлагын тусламжтайгаар хйидэг. энэ нь дэлгүүр явах уут хоол хийх уут зэргийг хийхэд тун тохиромжтой машин юм. Мөн цаасан уутан дээр лого эмблем хийх боломжтой. Цаасны өргөн 550 – 1050 мм Уутны урт 250 – 450 мм Жин 60 – 140 г/м2 Уутны өргөн 150 – 350 мм Уутны ёроолын өргөн 60 – 155 мм гарц 1 минутанд 40 – 60 ш Цахилгаан 12 квт Машины жин 7000 кг Машины харьцаа 11000 х 1500 х 1700 мм WFD Уяа Хийх Тоног Төхөөрөмж Танилцуулга: Энэхүү машин нь цаасан уяа бариулыг хийдэг зориулалттай. Энэ нь цаасыг эргүүлэн Энэ нь цаасан уяаг хоёр картонон цаасны дунд хийн нааж дараа нь тус тусад нь хайчилна. Уг машин нь цаасан гар уут хийдэг машинтай хамтран ажиллавал илүү тохиромжтой . Тодруулга: Цаасан уяаны диаметер 3-6мм Картонон цаасны зузаан 9-15мм Гарц 20-60 ш/минутанд Хүчин чадал 3.5Kw Машины хэмжээ 3000*1200*2000mm Дээрхи тоног төхөөрөмжийг БНХАУ-н “Вюкси жангнан” компаниас хагас автомат 5 иж бүрдэлтэйгээр 52 700 ам доллор / 63556200төгрөг цаашид энэ дүнгээр тооцно/ оруулж ирнэ. Тоног төхөөрөмжийг худалдан авах нөхцөл: Нийт үнэ болох 63 556 200 төгрөгийг бэлнээр төлөх бөгөөд суурилуулах тээвэрлэх зардал шингээсэн болно. Харин тоног төхөөрөмжийг суурилуулахдаа БНХАУ-н “Вюкси жангнан” компаниас хоёр мэргэжилтэн ирж сургалт явуулах бөгөөд үүнд манай команиас инженер1, технологич 1, ажилчин 2 тус тус хамруулна. Хаягдал цаасыг дахин боловсруулж цаасан уут хийх технологийг судлан цаасан уут хийх тоног төхөөрөмжийг Герман, Япон, Орос зэрэг улсуудтай үнэ болон бүтээмж, хүчин харьцуулсны үндсэн дээр дээрхи тоног төхөөрөмжийг сонгосон болно. 4. Цаасан уут үйлдвэрлэх үйл явц: Түүхий эд: Хаягдал цаасыг дараах эх үүсвэрүүдээс татан авна. • Хэвлэлийн үйлдвэрүүд • Аж ахуй нэгж байгууллага • Шинээр баригдаж буй дээд зэрэглэлийн хотхон Харин татан авсан түүхйи эдийг шууд үйлдвэрлэлд оруулах бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд үлдсэн хаягдал цаасыг түүхий эд хадгалах агуулахад нөөцөлнө. Агуулахын хэмжээ 5тоннын багтаамжтай. Мехник ялгалт: Үйлдвэрлэлд орохын өмнө хаягдал цаасанд механик ялгалт хийнэ. Энэ нь хаягдлаас томоохон хэмжээний цааснаас бусад зүйлсийг ялгана. Механикаар ялгалт хийх нь дараагийн дамжлагад ороход түүхйи эд хаягдлыг бэлэн болгон жижиглэх машинд түүхий эдийг бэлтгэж өгнө. Нөгөө талаас жижиглэх машины ашиглалтыг уртасгах болно. Ялгасан цаасанд агуулагдах бусад холц 1. том төрлийн хогны материал • хадаас, лааз, бусад зүйл • гялгар уут, хальс, дугтуу • хувцас, цэцэрлэгийн хог, арьс 2 . принтрийн хор 3 . наалдамхай зүйл, цавуу 4 . шавар шавхай 5 . эрдэс бодис, кальцын карбонат 6 . цаас хийхэд нэмдэг зүйлүүд Боловсруулах: Хаягдал цаасыг дахин боловсруулах хэсэг нь ямарч хор нөлөөгүй. Учир нь зөөлрүүлэ дахин цаас хийх арыг сонгосон юм. Цаасыг дахин боловсруулалтын үе шатууд 1. зөөлрүүлэх 2. цэвэрлэх 3. шигшиж ялгах 4. угаах 5. хөвүүлэх 6. тараах болон холих 7. нягтруулах 8. хэвлэх Зөөлрүүлэх: хаягдал цаасыг зөөлрүүлэх ажиллагаа нь сайн ялгагдсан ширхэгүүд болон бусад зүйлүүдийг зөөлрүүлж шингэн болгоно. Гол цэвэрлэгээ нь төвөөс зугатаах хүчийг ашиглан нягтаар ялгаран үүний үр дүнд бусад бодисуудыг ялгах боломжтой Төвөөс зугатаах цэвэрлэгээр металл, бэх, элс болон шавар шавхайг ялгадаг. Ялгах: Том зүйлүүдийг цаасны ширхэгээс ялгана. Энэ нь том нүхтэй саванд хийж шигшинэ гэсэн үг юм. Угаагч: Ширхэгүүдээс жижиг бусад зүйлүүдийг ***ж уаана. Энэ нь яг л хувцас угаахтай адил гэхдээ том хувцас биш жижигийг ялгаж байгаагаараа ялгаатай. Угаалгын үр дүнд бэх, жижиг хэсэг, нянг устгах гэх мэт арилна. Хүндын хүчийг ашиглаж угаалт хийх: Энэ машинд орсон түүхий эд 1,8 хувь байснаа зөөлрөн 5 хувь болж гардаг. Энэ ажиллагаанд цилиндр дотор жижиг хоолойгоор ус ороод гадагшлуулах хоолойгоор гадагшлана. Үүний үр дүнд цилиндр дотор вакум орчин үүсэн дахин гаднаас орж ирсэн усыг хүндын даралтаар шахан ус гаргалтын ихэсгэдэг. Хөвүүлэх: Үүнд зөөлөрсөн түүхий эдийг хөөсрүүлсэнээр бусад жижиг хольцийг арилгах зорилготой хийдэг. Жишээлбэл: бага нягттай зүйлийг хөөстөй холилдуулаад холилдсон хөөстэй хөнгөн хэсэг нь машинааны дээгүүрх хоолойгоор гадагшлана. Энэ арга нь цаасан хогонд наалдсан химийн бодисууд болон маш жижигхэн микро хэсгүүдийг арилгана. Холих нухах: Энэ нь механик аргаар бусад зүйлийг хооронд холин эзлэхүүнийг нь багасгаж нягтруулах арга юм. Энэ аргын зорилт нь зөөлөрсөн материал нь илүү цэвэр харагдахаар болгон, бусад зүйлийг жижиг харагдахгүй болгох зорилготой юм. Нягтралыг ингэж жигд болгосноор бусад машин руу буюу дараагийн хэсэг руу ороход хялбар болгодог юм. Шүдтэй булан нухуур: Хоёр булны дунд зөөлөн цаасан түүхий эд ороход жижиглэж нухдаг. Энэд хэсэгт орж ирсэн түүий эд 95 градусын темпратурт 2 секунтын хугацаанд нягт нь 30 % болж ихэсэнэ. Хэвлэх: Энэ үе шатанд өндөр темпратурт индүүдэгдэн дахин боловсруулагдсан цаас гарч ирнэ. Цаасан уут хийх 1. цаасан уут хэвлэх 2. бариул хийх 3. логоо хэвлэх Боловсруулалтын дамжлагын хэсгээс гарсан түүхий эд болох дахин боловсруулагдсан цаас нь цаасан уут хэвлэх машинд орно. Энэ хэсэг машин автоматаар уутны ёроол гаргах, наах, зүсэх, нүхлэхэгдэн гарч ирнэ. Уяа хийх Бэлэн болсон цаасан уутанд бариул хийнэ. Цаасан уутанд уяа хийхдээ цаасыг эргүүлэн, цаасан уяаг хоёр картонон цаасны дунд хийн нааж дараа нь тус тусад нь хайчилна. Цаасан уяаг 1 минутанд 20-60 ширхэгийг хийх боломжтой. 5.Үйлдвэрийн газрын барилга Тус үйлдвэр нь техник технологийн байршлыг зөв сонгох , үйл ажиллагааны нарийн горимын дагуу ажиллах ***шгүй ***рдлагатай учир өөрийн барилга байгууламжыг барих ***рдлагатай. Мөн цаас дахин боловсруулж, цаасан уут үйлдвэрлэх үйл ажиллагаа нь дуу чимээ бага, үйлдвэрийн хэвийн нөхцөл учир удирдлагын ажлын өрөө үйлдвэрийн газрын дотор байрших боломжтой юм. Иймд доорх схемийн дагуу үйлдвэрийг байгуулна. Барилгыг барьж ашиглалтанд оруулахад дараах зардалууд гарна. Д/д Зардалын зориулалт Зардалын дүн 1 Цахилгааны зардал 6543370 2 Материалын зардал 54543230 3 Механик ашиглалтын зардал 3171500 4 Тээврийн зардал 5346500 5 Бусад шууд зардал/ 57% / 3729721 Шууд зардалын дүн 73334321 6 Нэмэгдэл зардал 3729721 7 Төлөвлөгөөт хуримтлал 6216201 Дүн 83280243 8 Захиалгын хяналтын зардал 2% 1665605 9 Төсвийн үнэ 2% 1665605 10 Нормчлолын сан 0.18% 149905 11 Магадлашгүй 4% 3331210 12 НӨТ 5% 4164012 Бүгд 94 256 580 6.Технологийн байршил. Цаасан уут үйлдвэрлэх технологи нь Хятад улсын тоног төхөөрөмж, технологийг ашиглаж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Энэхүү тоног төхөөрөмж нь бүрэн автоматжуулагдсан машин учраас тоног төхөөрөмжийг нарийвчилсан байдлаар зохион байгуулж байршуулах ***рдлагатай байдаг. Доор үйлдвэрлэлийн технологийг ерөнхий байдлаар харуулав. Мөн үйлдвэрийн барилгын дотоод зохион байгуулалтыг үзүүлэв. 7. Хүний Нөөцийн төлөвлөгөө Зохион байгуулалтын бүтэц: • Гүйцэтгэх захирал: Байгууллагын бүх л албадуудыг хянаж хамтран ажиллах шийдвэр гаргах үүрэгтэй. Мөн үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүгийн удирдлагын чанарт иж бүрэн хяналт тавина. • Санхүүгийн алба: Энэ хэлтэсийн гол үүрэг нь байгууллагын гадаад, дотоод санхүүгийн бүх асуудалыг хариуцан ажиллана. Үүнд: Улирал тутмын санхүүгийн тайлан гаргах, санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, гадаад авлага, өр төлбөрийн асуудал, ажилчдын цалин урамшуулалын асуудал зэргийг хариуцана. • Маркетингийн алба: Энэ хэлтэсийн үүрэг нь зах зээлийн судалгааг байнга хийж удирдлага, менежментийн багийг шийдвэр гаргахад хангалттай гадаад мэдээллээр хангана. Мөн маркетингийн төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө зэрэг байгууллагын удирдамжыг боловсруулж менежментийн багт танилцуулана. Мөн байгууллагын реклам болон нийгэмд хандсан ажлыг зохион байгуулана. • Үйлдвэрийн менежер : Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ерөнхийд нь хяналт тавьж, үйлддвэрлэлийн менежерүүдэд удирдамж өгч хамтран ажиллана. Мөн хүний нөөцийн асуудалыг бүрэн хариуцана. • Үйлдвэрлэлийн алба: Энэ хэлтэс нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангаж, хяналт тавьж, мөн эцсийн бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллана. • Үйлчилгээний алба: Үйлдвэрлэлийн менежерийн шууд удирдлага доор үйлдвэрийн газрын ажиллах орчинг цэвэр байлгахад анхааран ажиллана. 1.Ажлын байрны тодорхойлолт :Цаасан уутны үйлдвэр нь дараахи нэгж хэсгүүдтэй. Үүнд: 1.Удирдлага 2.Менежментийн баг 3.Санхүүгийн алба 4.Маркетингийн алба 5.Үйлдвэрлэлийн алба 6.Үйлчилгээний алба Удирдлага- Үйлдвэрийн газрын захирал нь байгууллагыг ерөнхийд нь хариуцаж бодлогын шинжтэй шийдвэрийг менежментийн багтай хамтран гаргаж байна. Менежментийн баг- Энэ баг нь салбаруудын удирдлагаас бүрдэнэ. Үүнд : • Захирал • Санхүүгийн менежер • Маркетингийн менежер • Үйлдвэрлэлийн менежерүүд орно. Эдгээр удирдлагууд хамтран байгууллагын ерөнхий стратеги, бодлогын шинжтэй шийдвэрүүдийг гаргана. Өөрөөр хэлвэл тус үйлдвэр нь багийн шийдвэрийг баримтлан ажиллана. Санхүүгийн алба- Тус хэлтэс нь 2 ажилчинтай байна. Үүнд: • Санхүүгийн менежер • Нягтлан бодогч Санхүүгийн менежер-Үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана. Мөн маркетингийн менежертэй хамтран харилцагч байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллах ба улиралын эцэст салбаруудын гаргасан мэдээллийг нэгтгэж, менежментийн багийг шийдвэр гаргах нөхцөлөөр хангаж өгнө. Нягтлан бодогч- Улирал тутмын санхүүгийн тайланг гаргаж, бусад нэгж хэсэг болон удирдлагыг ***рдлагатай санхүүгийн мэдээлэлээр хангана. Мөн ажилчдын цалинг тооцон гаргаж хугацаанд нь олгож байна. Маркетингийн алба-Энэ хэлтэс нь 2 ажилчинтай байна. Энэхүү маркетингийн менежер нь санхүүгийн менежертэй хамтарч харилцагч байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллана.Мөн түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ болон зах зээлийн бусад мэдээллийг судалж, бусад нэгж хэсгүүдийг ***рдлагатай мэдээллээр хангана. Цаашид байгууллагын үйл ажиллагааны удирдамж болсон маркетингийн төлөвлөгөө, бизнесийн төлөвлөгөө, стратегийн төлөвлөгөө зэргийг бусад нэгж хэсгүүдийн мэдээллийн тусламжтайгаар боловсруулна. Үйлдвэрлэлийн алба-Энэ хэлтэс нь 9 ажилчинтай байна. Үүнд: • Үйлдвэрлэлийн менежер1 • Үйлдвэрлэлийн инженер 1 • Технологич 1 • Ажилчид 8 Үйлдвэрлэлийн менежер1- Энэ нь үйлдвэрийн хэсэг үйлчилгээний хэсгийг ерөнхийд нь хариуцах ба хүний нөөцийн асуудал, ажиллах орчны аюулгүй байдлыг хариуцан ажиллана. Үйлдвэрийн инженер 1- Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хариуцан, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавина. Технологич- Үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүний чанарын ***рдлагыг хангасан эсэхийг шалгаж гологдол бүтээгдэхүүн бага байлгах үүрэгтэй. Ажилчид6 -үйлдвэрлэлийн дамжлага бүрийн машин тоног төхөөрөжийн хэвийн ажиллагааг хянан үйл ажиллагааг хэвийн ажиллах нөхцлөөр хангана. Ажилчидын нийгмийн асуудлыг хөдөлмөрийн хулийн дагуу шийдвэрлэж өгнө. Механикаар ялгагч- Энэ нь дамжлагаар урсаж буй хогноос том хэмжээний цааснаас бусад хогыг гараар ялгаж авна. Ажиллах нөхцөлийг бүрэн хангасан бөгөөд хаягдлыг ялгахад бээлий, маск, зориулалтын хувцас зэргээр хангаж хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө. Үйлчилгээний алба - Энэ хэлтэс нь 8 ажилчинтай. Үүнд: • Цэвэрлэгч 2 • Манаач 3 • Жолооч 3 Цэвэрлэгч- Ажилчдын ажиллах орчин, техник технологийн орчин зэргийг тоос шороогүй цэвэр байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлэнэ. Манаач1,2,3 – Эдгээр манаач нар нь ээлжээр үйлдвэрийн газрыг 24 цагаар манаж, үйлдвэрийн бүрэн бүтэн байдал, үйлдвэрийн газарт орж гарч буй хүмүүсийг шалгаж нэвтрүүлэх үүргийг хүлээнэ. Жолооч 1,2,3 – Үйлдвэрлэлд хэрэгцээтэй байгаа түүхий эдийг цуглуулж үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг ханган,жолооч 3 бэлэн бүтээгдэхүүн түгээх үүрэгтэй. Цалингийн тооцоо № Албан ту***л Хүний тоо Үндсэн цалин Нийт 1 Ерөнхий захирал 1 250000 250000 2 Маркетингийн менежер 1 120000 120000 3 Борлуулалтын менежер 1 100000 100000 4 Ерөнхий нягтлан бодогч 1 100000 100000 5 Нярав 1 65000 65000 6 Хүний нөөцийн менежер 1 100000 100000 7 Технологич 1 120000 120000 8 Ажилчин 11 80000 880000 9 Манаач 3 60000 180000 10 Жолооч 3 70000 210000 11 Цэвэрлэгч 2 50000 100000 12 Дүн 23 2 045 000 3.Ажиллах орчин- Техник технологийг БНХАУ улсаас оруулж ирж ашиглана. Энэхүү технологи нь ISO 9001 стандартыг хангасан бүрэн автомат учир хүний механик оролцоо багатай төдийгүй дуу чимээ багатай, эрүүл ахуйн нөхцөл хангасан үйлдвэрийн хэвийн нөхцөл юм. 4.Сургалт- Үйлдвэрлэлд БНХАУ-н “Вюкси жангнан” компаны бүрэн автомат тоног төхөөрөмжийг байршуулан ашиглах ба тухайн компани нь өөрийн тоног төхөөрөмжийг ирж байршуулан 1 сарын сургалт зохион байгуулж ажилчидыг хамруулна.Үүнд дараахь ажилчдыг хамруулна. • Үйлдвэрлэлийн менежер 1 • Үйлдвэрлэлийн инженер1 • Технологич 1 • Ажилчин 2 Тоног төхөөрөмжийг авч ирж байршуулах болон энд байх хугацааны байр хоолны зардлыг тус байгууллага өөрсдөө бүрэн хариуцана. Ажилчдыг сургалтанд хамруулахтай холбогдон гарах зардлыг манай тал хариуцана. Санхүүгийн төлөвлөгөө Эхлэлт баланс: Хөрөнгө Эх үүсвэр Мөнгө 1050 000 Эздийн өмч 183 694 780 Түүхий эд материал 450 000 Хангамжийн материал 382 000 Барилга 94 256 580 Машин тоног төхөөрөмж 83 556 200 Нийт хөрөнгийн дүн 183 694 780 Нийт эх үүсвэр 183 694 780 Орлогын тайлан Үзүүлэлт Дүн Борлуулалтын орлого 125 280 000 ББӨ 51 689 275 Нийт үйл ажиллагааны ашиг 73 590 725 Үйл ажиллагааны зардал Цалин 10 200 800 НДШ 1 938 000 Элэгдлийн зардал 12 043 536 Зар сурталчилгаа 2 000 000 Шатахуун 2 166 300 Сургалтын зардал 525 000 Үйл ажиллагааны зардлын дүн 28 873 636 Ердийн үйл ажиллагааны ашиг 44 717 089 Татвар төлөхийн өмнөх ашиг 44 717 089 Орлогын татварын зардал 6 707 563 Тайлант үеийн цэвэр ашиг 38 009 526 Урт хугацааны төлөвлөгөө Цаасан уутны эрэлтийн бодитой байгаа хэрэгцээндээ тулгуурлан манай компани 3-дахь жилээс эхлэн Зах Зээлийн 1.8%-г эзлэх зорилт тавьж ажиллана.Энэхүү зоилгодоо хүрэхийн тулд чанараар ялгарч, бага өртөгөөр давамгайлах стратегийг барьж ажиллана. 2006 -2008 оны орлогын урьдчилсан тайлан Үзүүлэлт 2006 2007 2008 Борлуулалт 125 280 000 250 560 000 413 424 000 ББӨ 51 689 275 100 858 550 151 788 370 Нийт ашиг 73 590 725 149 701 450 261 635 630 Үйл ажиллагааны зардал 28 573 636 33 739 936 49 050 644 Татварын төлөхийн өмнөх ашиг 45 017 080 115 961 514 212 584 986 Татварийн зардал 6 752 563 34 788 454 63 775 495 Цэвэр ашиг 38 264 525 81 173 059 148 809 490 2006-2008оны цэвэр ашгийн динамик өсөлт Эрсдлийн шинжилгээ Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу хэвийн үйл ажиллагаа явуулахад учирч болох эрсдлүүд: • Түүхий эдийн үнэ өсөх • Импортоор орж ирж байгаа гялгар уутны үнэ буурах • Бинзений зардал өсөх Эрсдлийг бууруулах арга замууд Түүхий эдийн үнэ өсөх: Түүхий эдийг гурван эх үүсвэрээс олж авах боломжтой. Улаабаатар хотын хэмжээнд хэвлэлийн үйлдвэр нь 100 гаруй , аж ахуй нэгж, дээд зэрэглэлийн хотхон 8 байдаг билээ. Энэ нь манай түүхий эдийн үнэ өсөхөд бусад бэлтгэн нийлүүлэгчээс авах боломжтой. Бэлтгэн нийлүүлэгчдийн сонголтыг давхар авч байгаа учраас түүхий эдийн үнэ өсөхөд түүнийг давах арга замаа дараагийн зорилтот бэлгэн нийлүүлэгчид шилжих замаар замаар эрсдлийг даван гарна. Импортоор орж ирж байгаа уутны үнэ буурах: Гялгар уутыг үйлдвэрлэхэд өндөр өртөг гардаг бөгөөд түүнийг импортоор оруулж ирэх гаалийн татвар зэрэг нь нэмэгдээд зарах үнэ цаасан уутны үнийг бодвол өндөр гардаг. Тиймээс импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний үнэ буурвал манай цаасан уутны үнээ буурах бөгөөд үнээ бууруулахад ашиг олох боломжтой учир энэхүү эрсдлийг даван туулах боломжтой. Нэгж бүтээгдэхүүний зардал өсөхөд: Хэрэв нэгж бүтээгдэхүүний зардал өсөхөд нэгж бүтээгдэхүүнд ноогдох зардлыг тооцож бүтээгдэхүүнийхээ өртөгт шингээж бүтээгдэхүүний үнийг дахин тогтооно.

Мэдээллийн эх сурвалж
1. Статистикийн эмхтгэл 2004он
2. Гаалийн ерөнхий газрын мэдээлэл 2003-2005он
3. Химийн хүрээлэн
4. Засгийн газрын тогтоомж
5. Байгаль орчныг хамгаалах тухай хууль
6. Жайка “Мастер төлөвлөгөө”
7. Татварын ерөнхий газар
8. Телевизийн мэдээ
9. Шар ном 2004
10. Хот Тохижилтийн алба “Улаанбаатар хотын тохижилтын ажлын танилцуулга” 2004
11. М. Хасбаатар “Бизнесийн төлөвлөгөө” 2000 Улаанбаатар
12. Нэгдсэн үндэсний байгууллагын эрүүл мэндийн судалгаа
13. Интернет эх сурвалж
• www.google.com search: Paper recycling technology Paper recycling machinery Waste paper collector Advantage of paper bag Paper bag making machinery
• www.open-government.mn
• www.olloo.mn
• www.yellowpage.mn
түгээх
Эхэнд оч Go down
 
Сайтын ахлагч
The GoDFa[th]eR
Male
Бичлэгийн тоо: 1656
Нас: 24
Байрлал: Гэрийнхээ мухарт
Ажил/Хобби: Санаааааан зоргоор худлаа ярих
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахface.odko@yahoo.comhttp://www.facebook.com/face.odkohttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Хаягдал цаас дахин боловсруулж, цаасан уут хийх төсөл   2011-05-13, 05:55

Давгүй төсөл юм. хэнийх гэдгийг нь дурьдсан нь дээр байх шүү ГАНБАТ-аа.

_________________________________________

The GoDFa[th]eR - Сайтын ахлагч
Асууж тодруулах зүйл байвал "ХЗ" бичилгүйгээр тохирох хэлэлцүүлэгт сэдэв үүсгэнэ үү! Би "ХЗ" аа тэр бүр унша'ад байдаггүй Very Happy.

Хэлэлцүүлгийн жагсаалтыг үзэх бол ЭНД дарна уу.
түгээх
Эхэнд оч Go down
 
Сак гишүүн 10%
ziro
Male
Бичлэгийн тоо: 135
Нас: 15
Байрлал: ohdin zurhend
LIKE: 1
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.facebook.com/face.odko
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Хаягдал цаас дахин боловсруулж, цаасан уут хийх төсөл   2011-11-28, 13:19

zooz
түгээх
Эхэнд оч Go down
 
Сак гишүүн 10%
ziro
Male
Бичлэгийн тоо: 135
Нас: 15
Байрлал: ohdin zurhend
LIKE: 1
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.facebook.com/face.odko
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Хаягдал цаас дахин боловсруулж, цаасан уут хийх төсөл   2011-11-28, 13:19

.......................
түгээх
Эхэнд оч Go down
 
Олны танил 60%
Irgel
Male
Бичлэгийн тоо: 669
Нас: 14
Байрлал: Аз жаргал байгаа газарт
Ажил/Хобби: сурагч 9р анги,ном унших тоглох дуу сонсох хөгжилтэй зүйлс хийх
LIKE: 9
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.facebook.com/face.odko
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Хаягдал цаас дахин боловсруулж, цаасан уут хийх төсөл   2012-02-04, 10:31

Ганбатаа ахлахын үгэнд орохгүй муу
түгээх
Эхэнд оч Go down
 
Эрхэм гишүүн 40%
okano
Female
Бичлэгийн тоо: 1310
Нас: 18
LIKE: 10
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://oko315@yahoo.com
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Хаягдал цаас дахин боловсруулж, цаасан уут хийх төсөл   2012-02-04, 11:39

haygdal tsaasiig mash sain bolowsruulah l heregtei de..
түгээх
Эхэнд оч Go down
 
Олны танил 60%
Irgel
Male
Бичлэгийн тоо: 669
Нас: 14
Байрлал: Аз жаргал байгаа газарт
Ажил/Хобби: сурагч 9р анги,ном унших тоглох дуу сонсох хөгжилтэй зүйлс хийх
LIKE: 9
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.facebook.com/face.odko
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Хаягдал цаас дахин боловсруулж, цаасан уут хийх төсөл   2012-02-04, 12:17

тхх зөв2
түгээх
Эхэнд оч Go down
 
Хуудас 1 (нийт 1)