eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Түгээх | 
 

 oxidiin nvvr budalt

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Золбоолог 10%
ogino
Female
Бичлэгийн тоо: 246
Нас: 17
Байрлал: darkhan
Ажил/Хобби: hogjim sonsoh xairt chamtaigaa alxax kk
LIKE: 4
Хэрэглэгчийн мэдээллийг харахogino_678@yahoo.com
Шинэ сэдэв оруулахГарчиг: oxidiin nvvr budalt   2011-09-26, 08:10

“Ханан дахь толь минь, Хан хорвоогийн
хамгийн үзэсгэлэнтэй нь хэн болохыг хэлж өгөөч?” гэж тольноосоо асууж
байсан удаа бий юу? Охин болгонд энэ дэлхийн хамгийн хөөрхөн нь болох
хүсэл бий. Гэвч заримдаа нүүрээ зөв будаагүйгээс болоод өө сэвээ далдлах
нь битгий хэл улам тодотгочихдог тал бий. Гоолингоо нүүрний крем, пудр
болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэх зөв аргыг заах гэж байна.

Шингэн крем энгэсэг
Крем энгэсгийг түрхэхийн өмнө нүүр чинь хангалттай чийг, тэжээлийг авсан
байх ёстой. Тиймээс урьтаж чийгшүүлэгч тоникоор арчиy, арьсандаа
тохирсон тос түрхсэн байх нь зүйтэй юм. Дараа нь гаран дээрээ шингэн
энгэсгээсээ тохирох хэмжээг аваад чигчий эсвэл ядам хуруугаараа таслан
авч хоёр хацар, хамар, дух, эрүүнийхээ голд тавина. Тавьсан хэсгээсээ
хоёр тийш, дээшээ чиглэлтэйгээр түрхэж тараана. Дээшээ чиглэлтэй
түрхэхийн учир нь арьсыг чинь амархан унжих, үрчийхээс сэргийлж буй
хэрэг юм. Хэрэв чиний крем бөөгнөрөөд, эсвэл арзайгаад байвал арьс чинь
хангалттай чийгшилийг аваагүй, эсвэл түрүүнд нь түрхсэн тос чинь
шингээгүйн шинж юм. Тиймээс тоникоор арчиж хэдэн минут шингээснийхээ
дараа энгэсгээ түрхээрэй. Крем энгэсгийг хэрэглэхээсээ өмнө үргэлж
сэгсэрч байхыг зөвлөж байна. Учир нь пигментүүд нь доороо туначихвал,
нүүр будалт чинь жигд болж чадахгүй.


Шахмал энгэсэг
Шахмал энгэсгийг жигд түрхэхийн тулд хуурай порлоныг хэрэглэх хэрэгтэй.
Мэдээж өмнө нь чийгшүүлэгч тос, тоник хэрэглэсэн байх ёстой. Порлоноор
будаж болох хэсгийг бүгдийг нь будсаны дараа, үлдсэн хэсэг(жишээ нь
нүдний хар хүрээ)-ийг жижиг нарийн багсаар будна. Шахмал энгэсэг
хэрэглэдэг тохиолдолд нунтаг пудр хэрэглэх ***рдлагагүй юм.



“Stick” энгэсэг
Уруулын будаг шиг эргэгддэг нарийхан савтай энгэсгийг бид ийн нэрлэж
байгаа юм. Ийм энгэсгийг шууд савнаас нь барьж байгаад түрхэх юм уу,
хурууныхаа өндгөөр бага зэргийг аваад түрхэж болно. “Stick” энгэсгээр
хацран дээгүүрээ хөндлөөш нь зурж байгаад хоёр тийш тараах замаар түрхэх
хэрэгтэй. Мөн эрүү, духан дээрээ хөндлөөш нь нэг бүдүүн зураас гаргаж
байгаад гадагш нь тараана.



Өө дарагч
Ямар ч өө дарагчийг шингэн энгэсэг хэрэглэсний дараа түрхэх хэрэгтэй.
Хэрэв өмнө нь түрхэх юм бол арилчихна. Мэргэжлийн нүүр будагчид өө
дарагчийг аль болох жижиг хэмжээгээр, нимгэн түрхэхийг санал болгодог.
Тиймээс үнэхээр ***рдлагатай үед л өөрийнхөө арьсны тононд ууссан өнгийн
өө дарагчийг хэрэглэж байгаарай. Хэрэв чиний өө дарагч арьснаас чинь
ялгараад байвал хурууныхаа өндгөөр бага зэрэг товшиж өгвөл дээрдэнэ.
Нүдний доор үүссэн хар цагирагийг хамар нүд хоёрын хоорондох хэсэгт бага
зэргийг түрхээд, зовхиныхоо төгсгөл хэсэгт мөн адил бага зэрэг түрхээд
дотогш нь чиглэлтэй тараагаарай. Тараахдаа ядам хуруугаа ашиглавал
зүгээр. Харин нүүрэн дээр гарсан үрэвсэлт батгыг далдлахдаа хамгийн
нарийн багсыг хэрэглэж, эсвэл хуруугаараа түрхэж болно.



Нунтаг энгэсэг
Нунтаг энгэсэг нь шингэн энгэсгийг арьсны тононд нэгтгэхээс гадна нүүрэн
дээр бусад будаг илүү сайн тогтоход тус болдог. Нунтаг энгэсгээр
цэвэрхэн будахын тулд заавал багс хэрэглэх ***рдлагатай. Нунтаг
энгэсгийг багсаар тараасныхаа дараа, арьсандаа улам шингээж будаагүй мэт
харагдуулахыг хүсч байвал хатуу порлоноор бага зэрэг дарж түрхэж болно.
Ингэснээр шингэн энгэсэг, өө дарагч, нунтаг пудр гурав бие биедээ уусч
төрөлхийн харагдах болно. Хагас тунгалаг энгэсэг хэрэглээрэй. Учир нь
нунтаг пудр бол ямар нэг өнгө гаргах биш, будалтыг “цэвэрлэх” үүрэгтэй
юм.



Нүдний будаг
Гүн, өтгөн будалтаас аль болох ***схийгээрэй. Түүний оронд ууссан
будалт нь мэргэжлийн харагдаж, нүдийг чинь улам дур булаам болгоно.
Бараан будаг түрхсэн газраа илүү хүчтэй харагдуулдаг. Харин цайвар будаг
түрхсэн газраа ялгаруулж, тодруулж өгдөг. Тиймээс цайвар будгийг зовхи
болон, хөмсөгний доод хэсэгт, харин бараан будгийг сормуусны уг хэсэгт
түрхэх нь элбэг байдаг. Энэ энгийн дүрмийг л санаж явбал нүүр будах маш
амархан байх болно.
Нүдний будгийг нарийхан зөөлөн багс эсвэл хатуу багс ашиглан будаж
болно. Гэвч зөөлөн багс нь уусгаж будахад илүү үр дүнтэй байдаг. Хэрэв
чиний нүдний будаг бага зэрэг гялалзагчтай, эсвэл металл өнгөтэй бол
түрхэхээсээ өмнө багсаа үл ялиг усанд дүрж байгаад будвал гэрэлд илүү
сайхан харагддаг. Цайвар будгаа эхэлж зовхиндоо тэр чигт нь түрхэнэ.
Дараа нь зовхиныхоо дээд төгсгөл хэсэгт нь бараан будгаа гадаг***
чиглэлтэйгээр түрхэж өгнө. Ингэхдээ хөмсөгнийхөө ясыг дагуулан хуруугаа
тавьж байгаад будвал будаг илүү гарч, хэлбэр алдагдахаас сэргийлэх болно
гэдгийг санахад илүүдэхгүй. Нүднийхээ будгийг түрхэсний дараа
хурууныхаа өндгөөр хооронд нь уусгаарай.



Сормуусны будаг
Үргэлж доод сормуусаа эхэлж будаж байгаарай. Дараа нь дээд сормуусаа
угаас нь эхэлж үзүүр хүртэл нь будахдаа сойзоо хоёр тийш нь үл ялиг
хөдөлгө. Ингэснээр сормуус чинь ширхэг ширхэгээрээ салж, бөөгнөрөхгүй.
Харцаа улам тодотгохыг хүсвэл хоёр давхарлаж буд.



Хацар өнгөлөгч
Охид хацар өнгөлөгчнийхөө өнгийг буруу сонгох тохиолдол бий. Үүнээс
сэргийлэхийн тулд өөрийнхөө арьсыг халууцсан эсвэл даарсан үедээ ямар
өнгөтэй болдгийг нь ажиглах хэрэгтэй. Зарим охид дасгал хийснийхээ дараа
туяарсан ягаан өнгийн хацартай болчихдог бол зарим нь интоорынх шиг
улаа бутарсан хацартай болчихдог. Хацар өнгөлөгчний чинь өнгө хацарны
чинь улайдаг өнгөтэй таарч байх ёстой юм. Эсвэл уруулныхаа өнгөтэй
тааруулж сонгож болно. Цагаан тонтой арьсанд ягаан сарнайн өнгө, харин
ногоон тонтой арьсанд тоорын ягаан, бараандуу арьсанд абрикосны улаавтар
өнгө зохино.

Өнгөө сонгосныхоо дараа тохирох найрлагаа сонгоорой. Тослог болон
холимог арьсанд нунтаг, эсвэл шингэн гелэн өнгөлөгч илүүтэй таарна.
Харин хуурай арьсанд тослог өнгөлөгч зүйтэй. Хацар өнгөлөгчийг бүдүүн
багсаар түрхэнэ. Гэвч нунтаг пудрт хэрэглэсэн багсаа хацар өнгөлөхдөө
хэрэглэж болохгүйг анхаараарай. Багсаа өнгөлөгчдөө дүрээд, илүүдэл
будгийг сэгсэрнэ. Тэгээд толинд хараад инээмсэглэ. (Ингэвэл чиний
хацарны яс тодорно. Дээрээс нь инээж байгаа царайгаа харах сайхан шүү
дээ) Тэгээд зөвхөн хацрынхаа ясан дээр гадаг*** чиглэлтэйгээр түрхээрэй.



Нүүрээ зөв будаж сурах нь охид бүсгүйчүүдийн заавал эзэмших ёстой нэг
чадвар юм. Олон дахин будаж сургуулилсны эцэст өөрийн чинь нүдний өнгө,
үсний өнгөтэй ямар будалт илүүтэй тохирдог болохыг олох болно. Янз
янзын будаг хэрэглэж үзэх нь туршлагаа сайжруулах бас нэгэн арга юм.

Хонгор охин минь чамд амжилт хүсье!
түгээх
Эхэнд оч Go down
 
Золбоолог 10%
ogino
Female
Бичлэгийн тоо: 246
Нас: 17
Байрлал: darkhan
Ажил/Хобби: hogjim sonsoh xairt chamtaigaa alxax kk
LIKE: 4
Хэрэглэгчийн мэдээллийг харахogino_678@yahoo.com
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: oxidiin nvvr budalt   2011-09-26, 08:12

odoogiin oxidiin nvvr deer n ynz bvriin batga ene ter gardag tvvniigee tseberxen xaragduulj ongotsxon budaxad ygd boloxgvi gj kkk
түгээх
Эхэнд оч Go down
 
Золбоолог 10%
ogino
Female
Бичлэгийн тоо: 246
Нас: 17
Байрлал: darkhan
Ажил/Хобби: hogjim sonsoh xairt chamtaigaa alxax kk
LIKE: 4
Хэрэглэгчийн мэдээллийг харахogino_678@yahoo.com
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: oxidiin nvvr budalt   2011-09-26, 08:13

unshaad xariu bicheerei
түгээх
Эхэнд оч Go down
 
hmmm
nichguun
Female
Бичлэгийн тоо: 478
Нас: 16
Байрлал: nichkhunii zurhend uurd kkk xa!pma! kkk
Ажил/Хобби: net ordog duu sonsdog(so) teed uur sanakuu bna kkk -.-
LIKE: 16
Хэрэглэгчийн мэдээллийг харахnichguun.love@yahoo.comhttp://nichguun.love@yahoo.com
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: oxidiin nvvr budalt   2012-01-28, 01:39

unshsanguu copy-dood unshnaa tnx
түгээх
Эхэнд оч Go down
 
Шинэ сурагч 80%
a.n.jell
Female
Бичлэгийн тоо: 16
Нас: 16
Байрлал: ?????????????
Ажил/Хобби: duu sonsoh
LIKE: 2
Хэрэглэгчийн мэдээллийг харахoyuka.b1998@yahoo.comhttp://oyuka.b1998@yahoo.com
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: oxidiin nvvr budalt   2012-01-28, 16:45

sormuusnii budgiig l unshlaa tnx
түгээх
Эхэнд оч Go down
 
Хуудас 1 (нийт 1)