eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Share | 
 

 Батлан хамгаалахын их сургууль

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
☺GilleTTe☻
Эрхэм гишүүн 40%
Male
Бичлэгийн тоо: 1367
Нас: 24
Байрлал: home.php?id=bedroom
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахБатлан хамгаалахын их сургууль
СҮХБААТАРЫН БОЛОН БАЙЛДААНЫ ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ, ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬД 2008 ОНД ОЮУТАН /СУРАГЧ/ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ



2008 онд Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 100 хувийн саналаар 2-р шатны ахисан түвшний магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын БХИС нь 2008-2009 оны хичээлийн жилд оюутан, сурагч элсүүлэхэд БСШУЯ-наас (2005/422) баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам“ болон энэхүү журмыг баримтлана.


Нэг. Ерөнхий зохион байгуулалт

  • Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд: БХИС-д элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын “Долоо”-д заасан Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд: ЕШ өгч, энэхүү журмын “Зургаа”-д заасан болзлыг хангасан иргэний өргөдлийг БХИС-ийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.
  • ЕШ-д тэнцэж, БХИС-д элсэх босго оноог хангасан элсэгчийн бие бялдрын хөгжилт, авьяас чадварыг үнэлэх сорил, авьяас чадварын шалгалтыг орон нутагт аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Улаанбаатар хотод БХИС-ийн захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн шалгалтын комисс авна.
  • Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг БХИС-ийн вэб хуудас www.dum.mn болон БСШУЯ-ны www.education.mn портал сайтад байрлуулах болно.
  • Сургуулийн элсэлтийн шалгалтын комиссын ажил нь шударга зарчимч шаардлагыг эрхэмлэн элсэхийг хүсэгчдийн төрийн алба, Зэвсэгт хүчинд алба хаах хүсэл сонирхол, итгэл үнэмшил, хүмүүжил төлөвшил, бие бялдрын хөгжилт, мэдлэгийн түвшин, авьяас чадварыг үнэн зөвөөр шүүн тунгаахад чиглэнэ.
  • Элсэлтийн шалгалтын явцад элсэлтийн шалгалтын комиссын ажилд БХЯ, БХИС-ийн удирдлага, олон нийт, эцэг эхийн зүгээс хөндлөнгийн хяналт тавих нөхцлийг бүрдүүлнэ.

Хоёр. Иргэний, цэргийн хос дээд боловсролтой офицер бэлтгэх сургалтанд элсүүлэх /Оюутан сонгон шалгаруулах/ а.Энгийн оюутан элсүүлэх


  • БХИС-ийн харъяаллын Удирдлага, технологийн сургууль /УТС/-ийн иргэний, цэргийн хос мэргэжилтэй офицер бэлтгэх сургалтанд бүрэн дунд боловсролтой, 23 хүртэлх насны эрэгтэй хүмүүсийг энгийнээр элсүүлнэ
  • Суралцагчид эхний 3.5 жилдээ иргэний мэргэжлээр бакалаврын боловсролын сургалтын төлөвлөгөөг хангана. БХЯ-наас тогтоосон хяналтын тоог баримтлан офицер болох хүсэл, сонирхолтой хүмүүсийг сурлага, сахилга, ёс суртахуун, бие бялдрын хүмүүжлийн байдлаар нь сонгон шалгаруулах ба энгийн их, дээд сургууль, коллеж төгсөгчдөөс жил бүрийн 3-р сард тусгай шалгуурын дагуу Цэргийн команд, инжинерийн сургууль /ЦКИС/-д элсэлт авч хичээлийн жил эхлэхээс өмнө цэргийн анхан шатны бэлтгэл дүүргэн цэргийн тангараг өргөнө. Эдгээр хүмүүс ЦКИС-д 1.5 жил суралцан төгсөнө. ЦКИС-ийн сонсогчид нь цэргийн жинхэнэ албыг сонсогчоор хааж, цэргийн байранд 1 жил байрлан хоол хүнс, цэргийн дүрэмт хувцсаар хангагдана. Нийт 5 жил суралцаад цэрэг иргэний хос бакалаврын дээд боловсрол бүхий төрлийн цэргийн офицер болж төгсөнө.
  • ЦКИС-д элсэгчдийн сүүлийн 2 жилийн сургалт төлбөргүй байх бөгөөд төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдана.
  • ЦКИС-д шилжээгүй оюутнууд УТС-д үргэлжлүүлэн суралцаж 4 жилээр бакалаврын зэрэг эзэмшин төгсөнө.

б.Ахлагч нарыг элсүүлэх

  • БХИС-ийн бүрэлдэхүүний УТС-ийн иргэний мэргэжлээр дээд боловсрол олгох ангиудад Зэвсэгт хүчинд 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа 23 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй ахлагч нарыг анги, байгууллагын тодорхойлолт, ЗХЖШ-ын санал, дүгнэлтийг үндэслэн энэхүү журмын дагуу элсүүлнэ.
  • Ахлагчийн сургууль /АС/ болон Цэргийн хөгжмийн сургууль /ЦХС/-ийг нарийн мэргэжлийн тусгайлсан болзлыг ханган төгсөж БХИС-ийн УТС-д суралцах урилга авсан ахлагч нар анги, байгууллагад 1-ээс доошгүй жил үр бүтээлтэй ажилласан бол анги, байгууллагын тодорхойлолт, ЗХЖШ-ын санал, дүгнэлтийг үндэслэн зөвхөн бие бялдрын хөгжлийн түвшингийн нэмэлт шалгалт өгч элсэх эрхтэй.

Гурав. Цэргийн хөгжмийн сургуульд элсүүлэх

  • БХИС-ийн харъяаллын Цэргийн хөгжмийн сургууль /ЦХС/-ийн хөгжмийн удирдаачийн ангид бүрэн дунд боловсролтой, хөгжимчний мэргэжилтэй, 23 хүртэлх насны ахлагч, энгийн хүмүүсийг, үлээвэр хөгжимчний ангид суурь боловсрол бүхий хөгжмийн авьяастай, 17 хүртэлх насны хөвгүүдийг тус тус элсүүлэн суралцуулна.
  • Үлээвэр хөгжимчний ангид суралцагчид нь цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдан цэргийн тангараг өргөж, цэргийн байранд байрлан хоол хүнс, цэргийн дүрэмт хувцсаар хангагдана. Удирдаачийн ангид элсэгчид 4 жил суралцан бакалаврын зэрэгтэй, цэргийн хөгжмийн удирдаач мэргэжилтэй офицер, хөгжимчний ангид элсэгчид 4 жил суралцан үлээвэр хөгжимчин мэргэжилтэй ахлагч болж төгсөнө.

Дөрөв. Ахлагчийн сургуульд элсүүлэх

  • Ахлагчийн сургууль /АС/-ийн цэргийн бага мэргэжилтэн бэлтгэх мэргэжлүүдээр бүрэн дунд боловсролтой 21 хүртэлх насны хүмүүсийг элсүүлэн тус бүр 5-8 сар суралцуулж төрлийн цэргийн ахлагчийн мэргэжил эзэмшүүлэн төгсгөнө. ЦХС, АС-ийн сургалт төлбөргүй байх бөгөөд төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдана.


Тав. Элсэгчдэд тавих шаардлага, элсүүлэх мэргэжил, нэмэлт шалгалт

  • БХИС-д элсэгч бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
  • БХИС-ийн аль сургуульд ямар мэргэжлийн чиглэлээр элсэхэд ямар хичээлийн ЕШ өгөх болон бие бялдрын хөгжил, авъяас чадварыг илрүүлэх нэмэлт шалгалтыг энэхүү журмын “Долоо”- д заасан болно..
  • Ерөнхий шалгалт өгөх хичээл 1-ийн онооны 50-иас дээш хувийг авбал БХИС-д элсэх болзлыг хангасан гэж үзэх бөгөөд шалгалтад авсан нийт оноог дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

Ерөнхий шалгалтын хичээлүүдийн оноог /хичээл 1/ 100% + /хичээл 2/ 50% гэсэн харьцаагаар нэмж тооцно.
Тухайлбал, Та хичээл 1-ээр 600 оноо, хичээл 2-оор 400 оноо авсан гэж үзвэл нийт оноо нь 600 /100% / + 400:2 /50% /=800 болно. Та босго бүхий хичээл 1-ээр 600 оноо буюу 50 хувиас дээш оноо авсан учраас БХИС-д элсэх эхний болзлыг хангалаа гэж үзнэ.


Зургаа. Элсэхийг хүсэгчдийн өргөдлийг хүлээн авах

  • БХИС-д элсэхийг хүсэгчдийн өргөдлийг (31-д заасан холбогдох материалын хамт) 2008 оны VI/20-30-ны өдрүүдэд БХИС дээр энэхүү журмын 22, 23-д заасан хаягаар хүлээж авна.
  • Улаанбаатараас элсэхийг хүсэгчид өргөдлөө өөрийн биеэр авчирч өгөх шаардлагатай бөгөөд элсэлтийн комиссын хаяг, өргөдөл хүлээж авах цагийг VI/20-нд БХИС-ийн төв байранд зарлана. Улаан баатар хотоос элсэгчид нь БХИС-ийн элсэлтийн комисст өөрийн биеээр ирж хуваарь сонголт хийнэ.
  • Аймгаас элсэхийг хүсэгчид тухайн оршин суугаа аймагт нь МИДСК-оос томилогдсон комисст өөрийн биеээр хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ.
  • Бүртгүүлэхдээ дараах нөхцлүүдийг хангасан холбогдох материалыг үрдүүлсэн байна. Үүнд:

1/ Аймаг бүрээс хүлээж авах өргөдлийн тоо “Долоо” дахь мэргэжил /бүлэг/ бүрийн ард заасан тоогоор хязгаарлагдана. Энэ тоо нь ЕШ-ын оноогоор аймагтаа эзэлсэн байр бөгөөд энэ байранд байгаа шалгуулагчтай ижил оноотой бүх хүнийг тухайн байранд багтсан гэж үзнэ. ЕШ-ын оноогоороо энэ байранд багтсан хүмүүсийн өргөдлийг БХИС хүлээж авна. Жишээ нь: УТДС-д математикийн чиглэлээр буюу 8 мэргэжлийн аль нэгэнд элсэхийг хүсвэл аймагтаа атематикийн шалгалтын оноогоор эхний 100-д багтсан хүнээс дутуугүй оноотой байх шаардлагатай
2/ УТС-д оюутан элсүүлэхдээ цэргийн II зэргийн /18 нас хүрсэн эрэгтэй/ бэлтгэл үүрэгтнүүдийг түлхүү авна. Эмэгтэй хүмүүсийг зөвхөн Төрийн захиргааны удирдлага, Санхүүгийн болон бизнес удирдлага, нягтлан бодох бүртгэл, радио холбоо, цахилгаан холбооны мэргэжлийн ангиудад элсүүлнэ. Гэхдээ эдгээр ангиудад хүйсний харьцаа 4:1 /эр:эм/ байхаар тооцон элсэлтийг зохион байгуулна.
3/ УТС-д элсэгч цэргийн II зэргийн бэлтгэл үүрэгтэн нэг бүртэй элсэгч-БХИС-захиалагч байгууллага нь тухайн элсэгч ЦКИС-д /3.5 жил суралцаад/ суралцан офицерийн мэргэжил эзэмших нөхцөл, журмыг тодорхойлсон гурвалсан гэрээг байгуулна. Гурвалсан гэрээг хүлээн зөвшөөрөх нь УТС-д элсэн суралцах нэг үндсэн нөхцөл болно.
4/ Иргэн БХИС-д хэд хэдэн мэргэжлийн бүлгээр элсэхээр өргөдөл өгч болно. Хэрэв энэ бүлгүүд нь өөр өөр сургуульд (өөрөөр хэлбэл, УТС, АС, ЦХС) харъяалагдаж буй бол тус тусад нь өргөдөл ирүүлэх шаардлагатай.
түгээх
Эхэнд оч Go down

Батлан хамгаалахын их сургууль :: Хариултууд

Долоо. БХИС- д элсүүлэх мэргэжил, онооны дарааллаар эзэлсэн байр /хүлээн авах өргөдлийн тоо/, өгөх ЕШ, нийт оноонд эзлэх харьцаа, нэмэлт шалгалт


¹

Мэргэжил

Босго оноо /хичээл 1–н хувьд/

Ерөнхий шалгалт өгөх хичээлүүд

Нэмэлт
шалгалт

Хичээл 1 /100%/

Хичээл 2 /50%/
1 Төрийн захиргааны удирдлага
50%
нийгэм судлал математик Бие бялдар
2 Цахилгаан холбоо
50%
Физик математик Бие бялдар
3 Радио холбоо
50%
Физик математик Бие бялдар
4 Радиоэлектроник
50%
Физик математик Бие бялдар
5 Авто, гинжит машины ашиглалт
50%
математик Физик Бие бялдар
6 Авто машины ашиглалт
50%
математик Физик Бие бялдар
7
Барилга, зам гүүрийн машины ашиглалт

50%
математик Физик Бие бялдар
8 Нягтлан бодох бүртгэл
50%
математик нийгэм судлал Бие бялдар
9 Санхүүгийн удирдлага
50%
математик нийгэм судлал Бие бялдар
10 Эрх зүй
50%
нийгэм судлал математик Бие бялдар
11 Инженер, математик
50%
математик Физик Бие бялдар
12 Хими технологи
50%
Хими математик Бие бялдар
13 Нийгмийн ажилтан
50%
нийгэм судлал математик Бие бялдар
14 Цэргийн бага мэргэжилтэн
-----
математик нийгэм судлал Бие бялдар
14 Yлээвэр хөгжмийн удирдаач
50%

ур чадвар
нийгэм судлал Бие бялдар
16 Үлээвэр хөгжимчин
50%

ур чадвар
нийгэм судлал Бие бялдар
Найм. Оюутан элсүүлэх шалгаруулалт:

  • БХИС-д нийслэл болон аймгуудаас элсүүлэх оюутны тоог (хяналтын тоо) БХЯ тогтооно.
  • Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр дээр заасан мэргэжлийн бүлэг болгон шалгалтын нийт оноогоор (энэхүү журмын 22-д заасан аргачлалаар тодорхойлсон) жагсааж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
  • Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дунджийг харьцуулах, 38-д заасан бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох нэмэлт шалгалтын үнэлгээ зэргийг харгалзан шийдвэрлэнэ.
  • Тухайн аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй ба шалгалтын нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн
    элсүүлэхгүй. Шалгаруулалтыг 7-р сарын 20-ны дотор хийж, тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг БХИС-ийн Вэб сайтад (www.dum.mn) тавьж, өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
  • БХИС-д элсэхийг хүсэгчдэд бие бялдрын хөгжлийн талаар дараах шаардлага тавигдана. Үүнд:
  • Эмэгтэйчүүдийн биеийн өндөр 165 см, эрэгтэйчүүдийн биеийн өндөр 170 см, жин 65 кг-аас дээш.


  • Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ.
  • БХИС- д ямар мэргэжлээр элсэхийг хүссэн тухай дэлгэрэнгүй өргөдөл (эссе)
  • Иргэний үнэмлэх (ахлагчийн үнэмлэх)
  • Боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  • Сурагчийн хувийн хэрэг
  • БХЯ, ЗХЖШ-ын зөвшөөрөл (УТС-ийн бакалаврын ангид элсэх ахлагч нар)
  • 3х4 хэмжээний гэрэл зураг 4 хувь
  • Сургууль, байгууллагын тодорхойлолт
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт ( ахлагч нараас бусад)
  • ЭМД-ын дэвтэр
  • Бүртгэлийн хураамж 3000 төгрөг
  • Сургалтын төлбөр төлсөн баримт (Зээл авах, төрөөс хариуцах бол холбогдох бичиг баримтууд; Төрийн албаны тухай хуулийн дагуу төлөгдөх бол эцэг эхийн аль нэгний албан газартай хийсэн гэрээ)

Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.

  • Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж, зохих хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрхийн бичгийг сургуульдаа ирж бүртгүүлэх үед олгоно.
  • Элссэн хүмүүс 2008 оны 8-р сарын 25-30-нд БХИС дээр бүртгүүлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.
  • Элсэлтийн шалгалтад орох материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хариуцна.
  • Элсэгчид өөрийн биеэр ирж элсэлтийн комисст бүртгүүлнэ.

Ес. Нэмэлт шалгалт

  • БХИС-д элсэх хүмүүсээс ур чадвар, бие бялдрын хөгжлийн түвшингийн нэмэлт шалгалт авна. Нэмэлт шалгалт авах ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын ажилтнуудыг оролцуулан тухайн аймагт, Улаанбаатар хотод 7 дугаар сарын эхээр жич зарлан БХИС дээр зохион байгуулна.

Бие бялдрын хөгжлийн түвшингийн нэмэлт шалгалтыг хурд, хүч, тэсвэр хатуужлын дасгалуудаар авна. Жич:
- Элсэгчид шалгалт өгөхдөө биеийн тамирын хувцас, спортын гуталтай байна.
- Олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, цэрэгжлийн спортын алт, мөнгө, хүрэл медальт болон спортын мастер цолтой элсэгчдийг бие бялдрын хөгжлийн түвшингийн нэмэлт шалгалтаас чөлөөлнө.
ЦХС-д элсэгчдээс мэргэжлийн ур чадварын шалгалт авна.

Элсэгчдийн бие бялдрын хөгжлийн түвшингийн нэмэлт шалгалтын
үнэлгээний үзүүлэлт:

¹

Дасгалын төрөл
Эрэгтэй элсэгчид / оноо/
Эмэгтэй элсэгчид /оноо/
23-25
20-22

17-19

14-16

23-25

20-22

17-19

14-16

1
Гэдэсний таталт
/2 мин-д хийх тоо/

50-55

45-49

40-44

35-39

40-45

35-39

30-34

25-29

2
Гар дээр суниалт
/2 мин-д хийх тоо/

56-60

46-55

36-45

25-35

46-50

36-45

26-35

15-25

3
100 м-ийн гүйлт /сек/
13.30

14.00

15.00

15.30

16.30

17.00

17.30

18.00

4
1000 м-ийн гүйлт /мин/
3.40

4.00

4.20

4.40

4.00

4.10

4.40

5.00

Арав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх

  • 2008 оны улсын олимпиадад 1-3-р байр эзэлсэн, олон улсын олимпиадад шагналт байранд шалгарсан сурагч тухайн чиглэлээр элсэхийг хүсвэл шууд элсүүлнэ.
  • Улсын олимпиадад байгалийн ухааны чиглэлээр аймаг, хотоос шалгарч оролцсон (аймаг, нийслэлийн аварга) сурагч тухайн мэргэжлээр элсэхийг хүсвэл энэ журмын 20, 24, 30-д зааснаар “элсэх болзол хангасан” нөхцөлд онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
  • Бусад их, дээд сургуулийн харъяа Байгалийн ухааны төрөлжүүлэн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн төгсөгч уг мэргэжлийн чиглэлээрээ БХИС-д элсэхийг хүсвэл энэхүү журмын 20, 24, 30 -д заасан болзлыг хангасан тохиолдолд онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ
& & &


  • Элсэлтийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан хүмүүс эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.
  • АС болон ЦХС-ийн үлээвэр хөгжимчний ангид элсэгчид 8 дугаар сарын 1-нээс цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдах тул 7 дугаар сарын 25 – 29- ний хооронд БХИС дээр бүртгүүлнэ..
  • УТС-ийн хяналтын тоонд багтан эрүүл мэндийн үзлэгт тэнцэж, сургалтын төлбөрөө төлсөн хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно. Элсэгчидтэй суралцах 3 талт гэрээ байгуулан БХИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.


Харилцах утас
БХИС-ийн СЭШЭрхэлсэн дэд захирал

Хурандаа Ж.Энхбаяр : 480172


Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга:

Хурандаа Т.Соронзонболд : 453164

Manai ah Batlan hamgaalahad oroh gej baigaa gesen iim goe medeeg ugsund bayrllaa sanaandgui baij baigaad iim goe medee olod unshaa tanai site-iihand amjilt husie
 

Батлан хамгаалахын их сургууль

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
eForum.mn ::  :: -