eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулахShare | 
 

 Орхон Их сургууль

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
The GoDFa[th]eR
Сайтын ахлагч
Male
Бичлэгийн тоо: 1656
Нас: 24
Байрлал: Гэрийнхээ мухарт
Ажил/Хобби: Санаааааан зоргоор худлаа ярих
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахface.odko@yahoo.comhttp://www.facebook.com/face.odkohttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахОрхон Их сургууль
Орхон их сургуульд 2008-2009 онд оюутан элсүүлэх журам

Орхон их сургууль (ОИС) нь 2008-2009 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох сургалтад нийслэл болон аймгуудаас оюутан элсүүлэхэд Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, БСШУЯ-наас (2005/422) баталсан гаргасан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам“, ОИС-н дүрэм болон энэхүү журмыг баримтлана.

Нэг. Ерөнхий зохион байгуулалт

1. Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна.

* Эхний шатанд: ОИС-д элсэх хүсэлтэй ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч болон бvрэн дунд боловсролтой иргэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон хөндлөнгийн байгууллагаас авах элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бvхий Ерөнхий шалгалт(ЕШ) заавал өгнө.
* Хоёр дахь шатанд: ЕШ өгч, энэхүү журамд хлобогдох болзлыг хангасан иргэний өргөдлийг МУИС-ийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.

2. Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бүхий ЕШ-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага зохион байгуулах бөгөөд шалгалтын асуулт боловсруулах, олшруулах, нууцлалыг хадгалах, зохион байгуулах, оноог иргэд болон сургуульд хүргэх, шалгалттай холбоотой иргэдийн гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, бүхий л мэдээллээр хангах үүргийг энэхүү байгууллага хүлээнэ.

3. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулж авах комиссыг сургуулийн ректорын тушаалаар томилох ба уг комиссын үйл ажиллагааны журам, эрх үүргийг тусгай журмаар зохицуулна.

4. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулж авахтай холбоотой нэмэлт мэдээллийг ОИС-ийн вэб хуудас www.orkhon.edu.mn болон БСШУЯ-ны www.education.mn портал сайтад байрлуулна.

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт

1. ОИС-д элсэгч нь бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
2. ОИС-ийн аль салбар, факультетэд ямар мэргэжлийн чиглэлээр элсэхэд ямар хичээлийн ЕШ өгсөн байхыг уг журмын хавсралтад заав.
3. ОИС-д элсэх элсэгч нь зохих байгууллагаас тавьсан шаардлагын дагуу ЕШ өгч сургуулиас тогтоосон авбал зохих оноог авсан байх ёстой.
4. ЕШ-д нэг шалгалттай бол авбал зохих нийт онооны 50%-иас дээш оноо авбал, хэрэв хоёр шалгалттай бол авбал зохих онооны харьцаа 70: 30% байвал, ОИС-д элсэх болзол хангасан гэж үзэж онооны дэс дарааллыг харгалзаж элсэлтийн хяналтын тоонд багтаан сургуулийн элсэлтийн комисс элсүүлэн авна.
5. Өмнө нь бусад чиглэлээр их дээд сургуульд суралцаж төгссөн хүмүүсийг ЕШ ба бусад шалгалтгүйгээр шууд элсүүлэн авч суралцуулна. Ингэж элссэн элсэгчид элссэний дараа мэргэжил солихгүй, сургууль шилжин суралцахгүй байх үүрэгтэй.

Гурав. Өргөдөл хүлээж авах

1. ОИС-д элсэхийг хүсэгчдийн өргөдлийг (3.2-д заасан холбогдох материалын хамт) 2007 оны YI/25-09-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ОИС-ийн байранд төвлөрүүлэн хүлээж авна. Завхан аймаг дахь салбар сургуульд суралцах хүсэлтэй Завхан аймгийн харъяат элсэгчдийг 2007 оны YI/25-30-ны өдрүүдэд аймгийн төв Улиастайд байрлах салбар сургууль дээр өргөдөл материалыг хүлээж авна.
2. Тус сургуульд элсэх хүсэлтэй хүмүүс дараах байдлаар бүртгүүлнэ.
1. Үүнд: Улаанбаатараас элсэхийг хүсэгчид өргөдлөө өөрийн биеэр авчирч өгөх болон доорх хаягаар шуудангаар явуулж болох ба өөрийн төлөөний найдвартай бие хүнээр элсэлтийн комисст ирүүлнэ.
2. Аймгуудаас элсэхийг хүсэгчид өргөдлөө <<Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө 210136 ш/х 176, ОИС-н элсэлтийн комисст>> гэсэн хаягаар шуудангаар буюу өөрийн төлөөний найдвартай бие хүнээр элсэлтийн комисст ирүүлнэ.
3. Уг журмын 3.2-т заасан материалаас өргөдлийг тусгай маягттай хамтаар бичиж бөглөн info@orkhon.edu.mn электрон хаяганд явуулсныг хүлээн авч бүртгэнэ. Жич: Интернет ашиглаж электрон хэлбэрээр материал ирүүлсэн бүртгүүлэгчийн үндсэн эх материал өргөдөл хүлээн авах товлосон хугацаанд бүрэн ирээгүй тохиолдолд уг бүртгүүлэгчийг бүртгэлээс хасна.
3. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Өөрийн гараар бичсэн өргөдөл. Өргөдөлд өөрийн товч намтар, ам бүлийн байдал, эцэг эх хаана ямар ажил эрхэлдэг, ямар мэргэжлээр элсэхийг хүсэж байгаа, тэр чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилт, ЕШ-ыг ямар хичээлээр хэдэн оноотой өгсөн тухайгаа бичиж, гарын үсгээ зурж, оршин амьдардаг газрынхаа хаягийн болон хариу буцааж шуудангийн хаягаа тодорхой бичнэ, холбоо барих гар утас ба гэрийн утасны дугаар болон емайл хаягтийг (Улаанбаатарт байдаг цааш нь баталгаатай холбоо дамжуулж өгөх ах дүүс байж болно) мөн бичнэ.


2. Боловсролын гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулах албагүй)

3. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар батлуулах албагүй)

4. Цээж зураг 4 хувь (2008 онд авахуулсан)

5. Бүртгэлийн хураамж 3000
4. Нэг элсэгч ОИС-д хэд хэдэн мэргэжлийн бүлгээр элсэхээр өргөдөл өгч болно. Ийм тохиолдолд мэргэжил тус бүрээр тус тусад нь өргөдөл ирүүлэх шаардлагатай.
5. Бүртгүүлэхэд шаардлагатай материалыг дутуу бүрдүүлж ирүүлсэн бол элсэлтийн бүртгэлд бүртгэх боломжгүйд тооцно.

Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт

1. ОИС-д нийслэл болон аймгуудаас элсүүлэх оюутны тоог БСШУЯ-аас
зөвшөөрсөн хяналтын тоогоор сургуулийн захиргаа хуваарилан тогтооно.
2. Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр Хавсралтад заасан мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон шалгалтын нийт оноогоор жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
3. Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэнд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дундажийг харьцуулан шийдвэрлэнэ.
4. Тухайн аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй ба нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй.
5. Шалгаруулалтыг 7-р сарын 08-ны дотор хийж, тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ОИС-ийн Вэбсайтад (www.orkhon.edu.mn) тавьж, өдөр тутмын сонинд нийтэлнэ. Ямар нэг сонины аль дугаарт нийтэлснийг Монголын радио, телевизор зэрэг мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэнэ.
6. Улаанбаатар хотоос элсэх оюутны хяналтын тоонд тэнцэж багтсан элсэгчдийн мэргэжил сонголтыг 2008 оны 7 сарын 09-нд хийж онооны дарааллаар мэргэжил сонгуулна.
7. Хөдөө аймгуудаас бүртгүүлсэн элсэгчдээс хяналтын тоонд багтаж тэнцсэн элсэгчид сургуулийн элсэлтийн комиссоос бие төлөөлөгчөөр нь дамжуулж буюу мэдээллийг хүргэнэ.
8. Нийт элсэгчдийн шалгаруулалтын дүнгийн мэдээллийг тухайн үед ямар нэг сонины аль нэг дугаарт нийтэлж мэдээлэх ба энэ тухай урьдчилан Монголын радио, телевизор зэрэг мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэнэ.

Тав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх

1. 2007 оны улсын олимпиадад 1-3-р байр эзэлсэн, олон улсын олимпиадад
шагналт байранд шалгарсан сурагч тухайн чиглэлээр элсэхийг хүсвэл шууд элсүүлж мэргэжил сонгуулна.
2. Орхон Их сургуулийн дэргэдэх Орхон дунд сургуулийн төгсөгч сонирхож хүссэн мэргэжлийн чиглэлээр “элсэх болзол хангасан” нөхцөлд онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
3. Өмнө нь бусад мэргэжлээр их дээд сургууль төгссөн хүмүүсийг ЕШ-гүйгээр хүссэн ангид нь шууд элсүүлэн авч суралцуулна
4. Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгчид элссэний дараа сургууль, мэргэжил сольж суралцахыг хориглоно.

Зургаа. Элсэгчдийг бүртгэх

1. ЕШ-ын дүнгээр элсэх болзол хангаж, зохих хяналтын тоонд багтан бүртгэгдсэн элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно. Элсэгчдэд суралцах эрхийн бичгийг сургуульдаа ирж бүртгүүлэх үед олгоно.

2. Шалгаруулалтад тэнцэж элссэн хүмүүс 2008 оны 08-р сарын 15-аас 8 сарын 25-нд ОИС дээр биеэр ирж бүртгүүлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй бол сургууль орхисонд тооцож хасна.

3. Элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:

* Иргэний үнэмлэх
* ЕШ-ийн шалгалтын дүнгийн тодорхойлолт
* Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн диплом
* Сурагчийн хувийн хэрэг, сургуулийн тодорхойлолт
* 2007 онд авахуулсан цээж зураг 4-6 хувь
* Сургалтын төлбөр төлсөн баримт (Зээл авах, төрөөс хариуцах бол холбогдох бичиг баримтууд; Төрийн албаны тухай хуулийн дагуу төлөгдөх бол эцэг эхийн аль нэгний албан газартай хийсэн гэрээ)

4. Зохих эрхийн актаар тогтоогдсон хөнгөлөлт эдлэх бол холбогдох баримт бичиг

5. Элсэлттэй холбоотой бүртгүүлэх материалыг хуурамчаар бүрдүүлсэн, үйлдсэн хүнийг ОИС-д элсүүлэхгүй бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг элсэгч өөрөө хариуцна.

_________________________________________

The GoDFa[th]eR - Сайтын ахлагч
Асууж тодруулах зүйл байвал "ХЗ" бичилгүйгээр тохирох хэлэлцүүлэгт сэдэв үүсгэнэ үү! Би "ХЗ" аа тэр бүр унша'ад байдаггүй Very Happy.

Хэлэлцүүлгийн жагсаалтыг үзэх бол ЭНД дарна уу.
түгээх
Эхэнд оч Go down

Орхон Их сургууль :: Хариултууд

Сэтгэгдэлгүй байна.
 

Орхон Их сургууль

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
eForum.mn ::  :: -