eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Түгээх | 
 

 Илтгэл тавих

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Эрхэм гишүүн 40%
☺GilleTTe☻
Male
Бичлэгийн тоо: 1367
Нас: 24
Байрлал: home.php?id=bedroom
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахГарчиг: Илтгэл тавих   2009-03-13, 18:04

Илтгэл тавихад анхаарах зүйлс

Гадаад үзэмж
Гаднах төрх байдал, хувцаслалт болон биеэ авч яваа байдал нь хүмүүс маш их нөлөөлнө. Хүмүүсийн өмнө гарахаас ичих, санаа зовох нь сонсож буй хүмүүст тааруу сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс та гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Таныг сонсох хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн үг юм.

Хүн ярьж байхдаа хүмүүст өөрийн бодол саналаа 3/1-ийг үгээр харин 3/2-ыг нь бусад үйл хөдлөлөөр ойлгуулдаг байна. Олны өмнө гарч илтгэл тавина гэдэг таны хувьд хэцүү байвал та дараах алхмыг хийгээрэй.

Өөрийн болгох
Та ухаж ойлгуулж, хамгаалах гэж буй сэдвээ өөрийн болгосон байх ёстой. Сэдвийнхээ талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон түүхэн үйл явцыг нь ч судлах хэрэгтэй. Нарийн судалсны үр дүнд таны илтгэл дээд зэргийн сайн болох юм. Танд ямар нэгэн асуулт тавихад бүдрэхгүй л байх хэрэгтэй.

Жишээ тат
Өөрийн ярьж буй сэдвийнхээ хүрээнд жишээ татаж, сэдвийн талаарх бусад хүмүүсийн санаа бодол, дүгнэлт, судалгаа статистик зэргийг ашиглах хэрэгтэй. Таныг сонсож буй хүмүүсийн бодол санааг сайн судалж, дургүйцлийг нь төрүүлэхгүй байх хэрэгтэй. Түүний оронд тантай санаа нийлэх хэсгээс нь эхлэх хэрэгтэй.

Бодлоо чөлөөлтэй илэрхийлэх
Сонсогч санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Байнгын харилцан ярьж байвал таны ойлгуулж хэр өөрчлөлт гарч байгаа нь мэдэгдэнэ. Та өөрийн ярьж байгаа сэдэвтээ итгэл төгс, мөн нээлттэй байх нь хүмүүсийн эргэлзээг хурдан арилгахад нөлөөлнө. Ярианы төгсгөлд ерөнхий утга агуулгыг бататгасан дүгнэлт юм уу товчлол хийх хэрэгтэй.
түгээх
Эхэнд оч Go down
 
Эрхэм гишүүн 40%
☺GilleTTe☻
Male
Бичлэгийн тоо: 1367
Нас: 24
Байрлал: home.php?id=bedroom
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахГарчиг: Илтгэл   2009-05-21, 17:23

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.



Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт.
Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө.
Өөртөө итгэлтэй байх нь үнэхээр чухал. Түүнээсээ дутуугүйгээр бусдад итгэх хэрэгтэй. Хүнд итгэж явах их сайхан, хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бүр ч сайхан. Бусдад итгэдэггүй хүн өөрийгөө тарчлаан тамлаж, сэтгэлийн мөнхийн зовлонг эдлэж байдаг юм. Итгэж дотноссон нөхөрсөг харилцаанаас илүү ариун барилдлага байдаггүй. Дарга байна уу, цэрэг байна уу нөхөрлөлд дээр дорын ялгаа хамаагүй. Нөхөрлөл эрх тэгш байдал, харилцан итгэлцлийг л эрхэмлэдэг. “Бидэнд найз нөхдийн туслалцаа хэрэгтэй гэхээсээ, түүнийг авах итгэл илүү чухал”.
Итгэлт нөхрөөс үгээ хэзээ ч бүү нуу. Сэтгэлээ уудлан ярьсан яриа итгэлийг улам батжуулна. Ямар нэг зүйл нуугаад байгаа нь мэдрэгдэх мөртлөө үг яриагүй цэрвэж дөлөх нь гүн итгэлт нөхдийн халуун сэтгэл рүү үл итгэлцлийн хүйтэн салхи сэвэлзүүлэх осолтойг сана. Итгэлгүй хүнтэй үг бүү ярь. Өрцнийхөө чанадад далд хадгалах итгэж ярьсан яриаг ил гарган цацагч итгэлийг хөсөрдүүлэн шавхайд хутгана. Ийм итгэлгүй хүнээс их холуур дөлж тойрч яв. Итгэлийг хөсөрдүүлэгчтэй эргээд холбогдох хэрэггүй. Өөрөөсөө ч нуух нь холгүй нандин бүхнийг өөрт чинь итгэж хуучилсан бол өнө мөнхөд нууцлан нямбайлан хадгал. Бусдад огт хэлж болохгүй шүү гэж орь ганц чамд итгэн хэлсэн үгийг оготоно шиг чимээгүй хадгал. Ярьдаг оготоно байдаг гэж сонсоогүй биз дээ?
За гэвэл ёогүй итгэлт хүмүүстэй заяа холбон хамтарч ажилла. Итгэлт хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хүн төлөвлөснөө төвөггүй хэрэгжүүлж чадна. Нөхдийнхөө авьяас чадварт өчүүхэн ч эргэлздэггүй бол тэдэндээ бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Тэгэхдээ, “итгэ гэхдээ шалга” гэдэг зарчмыг орхиж болохгүй. Шалгалтыг чинь амжилттай давж итгэлийг чинь олсон бат итгэлт нөхөддөө итгэл найдварыг бүрэн дүүрэн хүлээлгэ. Ийм нөхөд чинь өөрсдийн замаар явж, хүссэнээ чадварлаг хийж байхдаа жаргалтай байдаг юм. Тэрхүү аз жаргалыг тэнцүүхэн хуваалцагч нь мэдээж чи өөрөө. Бүтээлч хүмүүсийн амжилтын үндэс нь бүгдийг өөртөө итгүүлж чаддагт байдаг. Ажил хэргийн амжилтын оргилд хүрсэн хүмүүс өөрийн бодсон бодол, зорьсон зорилгодоо шууд итгэх эрмэлзэл тэмүүлэлдээ дүрэлзэн шатаж явдагийг би анзаарсан. Ийм итгэлээр жигүүрлэсэн хүмүүсийн өмнө бартаа саад, зовлон бэрхшээл тохиох боловч зогсоож чадах хаалт хориг байдаггүй юм. Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч таарна.
Байгаа бүхнийг тэр чигээр нь, үнэнээр нь улаан нүүрэн дээр нь хэлчихдэг хүн цөөн ч болов бий. Тийм хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Эд нарт итгэж болно. Харин итгэлгүй хүний үгэнд бүү итгэ. “Таны алдааг илрүүлэгч дайсан түүнийг нуугч найзаас нэн илүү ач тустай” гэдгийг санаж яв. Бусдад итгэдэггүй хүн хардамтгай байдаг. “Хардамтгай хүмүүс жижигхэн зүйлийг том, одойчуудыг аварга хүмүүс, таамаглалыг үнэн болгож хувиргадаг тийм гаж дуран авайгаар цаг үргэлж дурандаж суудаг”. Нэгэн ухаантан “Хардалт гэдэг бол ердөө омог бардамын тэнэг хүүхэд, эсхүл ухаангүй хүний өвчин юм” хэмээн тодорхойлжээ. Хардалтын тамлал нь хүмүүсийн тамлал дотроос хамгийн зовлонтой нь бөгөөд түүнийг учруулж буй хүнд өрөвдөх сэтгэл бүхнээс бага байдаг гэнэ. Хардалтын хорыг тайлагч шидэт ерөндөг нь итгэл билээ.
Бусдад итгэхийн хамт бусдын итгэлийг найдвартай дааж амьдар. Хүн төрөлхтний түүх итгэл алдсан, итгэлийг хөсөрдүүлсэн, итгэл эвдсэн балгаар хэтэрхий баялаг. Итгэж найдаж явсан хүн нь итгэлийг эвдэн найдварын галыг бөхөөх нь үнэхээр аюултай. Итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Итгэл алдах нь дүрэлзэн бадарч байсан сэтгэлийн халуун гал руу хүйтэн ус, нойтон элс цацахтай адил. Итгэлийг буруугаар ашиглах нь итгэл алдахаас дутуугүй хортой. “Хамгийн зэвүү хүрмээр гэмт хэрэг бол нөхрийнхөө итгэлийг хортойгоор ашиглах явдал мөн”. Хүмүүс хэнд илүү итгэдэг вэ? Үнэнч хүн бусдын итгэлийг хялбархан олдог. Худал хуурмаг явдалтай хүн бусдын бат итгэлийг хүлээдэггүй. Шударга хүмүүс итгэл илүү хүлээдэг. Шударга бус хүнд итгэх нь чононд хонь хадгалуулсантай л адил. Итгэл даадаг хүн бүхнээс илүү үнэлгээтэй. Итгэлт хүндээ хамгийн чухал ажлаа даатгадаг нь хаа газрын нийтлэг ёс. Бусдын итгэлийг найдвартай хүлээнэ гэдэг хүнд өөрт нь байгаа зүйрлэх аргагүй үнэт баялаг. Хуурамчаар итгэгдэх шиг хуудуутай явдал үгүй. Хуурамч итгэл олсон зальтан хамгийн эгзэгтэй мөчид хамгийн хортойг үйлдэн холдон зайлна. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох шиг аюултай зүйл байхгүй биз ээ. “Итгэл эвддэг найз хамгаас аюултай дайсан”. Чиний амьдралд хамгийн ойр дотны хүмүүс хэн бэ? Мэдээж хэрэг гэр бүлийнхэн чинь. Хамгийн ойр дотны хүмүүстээ, өөрөөр хэлбэл гэр бүлийнхэндээ хамгаас илүү итгэх нь хамаагүй ухаалаг зан гэдгийг мэдэж ав. Итгэлт найз нөхдөөсөө үнэнийг сонсохыг бүү төвөгшөө. “Бүр найз нөхдөөсөө ч үнэнийг сонсохыг хүсдэггүй тийм дүлий годил найдваргүй” гэж хэлсэн ухаантны үг нэн сургамжтай. Ийм найдваргүй дүлий годил болчихгүйг хичээх нь онцгой чухал шүү.
Өгөө авааны зарчим дээр бус үнэн сэтгэлийн итгэл дээр суурилсан үерхэл нөхөрлөл бат бэх, баттай найдвартай байна. “Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин хамгаас аюултай дайсан байдаг”-ийг тань. Гагцхүү өөрийн хэргийг бүтээхийн тулд үнэг шиг зальдаж, хануур хорхой мэт наалдах олиггүй нөхдөд итгэлийн хаалгаа нээж өгвөл хожмын өдөр харамсаж үл барах хохирлыг амсана. Тэднээс болгоомжил. Итгэж үл болох нөхөрт дахин давтан дөнгүүлэх нь итгэмтгий хүний зан гэхээсээ дээд зэргийн хариуцлагагүй явдал гэдгийг ухаар. Найдваргүй гэдэг нь танигдсан, итгэх аргагүй хүн үүрдийн нөхөр чинь биш, зуурдын замын хань байсныг хожимдоогүй байхдаа ойлгож, зайгаа барин холд. Итгэл даадаг хүмүүс урамтай. Итгэл даадаг учраас би тэднийг үнэлдэг юм. Хүний итгэл дуусашгүй. Итгэл хамгийн сүүлд үхдэг гэсэн үг ч бий. Итгэл барагдан цөхрөх үе хүнд тохиож болох. Гэхдээ л итгэлийн үндэс нь хэзээд амьд үлддэг юм шүү. Үндэс нь үлдсэн болохоор дахин тордоод өгвөл итгэлийн турьхан яргуй цэцэг хатуу хөрсийг нэвтлэн цасан дороос цухуйх болно.
Чамд үлдсэн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар чинь амжилтын замд хөтлөх бас нэг шинэ эхлэл байдагт итгээрэй!
түгээх
Эхэнд оч Go down
 
Зохицуулагч
Анкууш
Male
Бичлэгийн тоо: 348
Нас: 21
Байрлал: Газар дээр
Ажил/Хобби: Бор гэртээ богд
LIKE: 20
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Илтгэх ярианы бүтэц   2009-07-06, 09:33

Утга санаг урдаар бод, тэгээд бич!
Угаас хэлэх гэсэн юм чинь тодорхой бус бол
Учир утгатай үг эрээд нэмэргүй ээ
Ухаан бодолд утга санаа тунараад ирвэл
Уран яруу үг урсаад ирнэ ээ, танд.
Н.Буало

Сэдэв сонгох
Ямар ч үг яриа ерөнхий болон тодорхой шинж чанартай байдаг. Сэдэв гэдэг бол юу ярих тухай ойлголт мөн боловч маш нарийн зүйл. Гүн ухааны ойлголтоор ерөнхий болон тусгай бие биедээ шилжиж болдог боловч энэ харьцангүй зүйл.
Гүн ухаантан Брэндет Мэттьюз “ингэж хэлээрэй гэхийг хэлэх шиг амархан юмгүй. Харин та ямар нэгэн юм хэлээрэй гэдгийг хэрэгжүүлэх маш хэцүү” гэсэн. Энэ бол жирийн үг биш.
Ер нь бол илтгэх чадварыг эзэмшсэнээр өөртөө итгэлтэй иргэнлэг хүн болж төлөвшдөг.
Та хаана ч, хэзээ ч, хэний ч өмнө өөрийн үзэл бодлоо чадварлагаар илэрхийлэхийг хүсвэл илтгэх урлагт яг одооноос эхлэн суралцаарай. Таньд алдар, амжилт ар араасаа цувран ирнэ гэж итгэж байна. Амжилтын тухай бодвол амжилт ирдэг, айдсын тухай бодвол айдас л ирдэг юм.
Бодож эхлэнэ гэдэг бол ажлийн эхлэл, бодсоноо
цаасан дээр буулгана гэдэг бол ажлын тал хувь
гэдэг энэ зарчиаар та яг одоо унш, суралц,
дасгал хий...Та яриа хийхдээ нэг юм уу хоёр дагнасан сэдэв тогтмол яривал энэ маш хөгтэй зүйл. Учир нь тантай ярилцаж байгаа хүмүүс янз бүрийн үзэл бодолтой, өөр өөр хүсэл эрмэлзэлтэй гэдгийг мартаж болохгүй. Нягт нарийн санах зүйл байх ёстой. Үүнд:
1. Ийм зүйл ярих туршлага буюу онолын бэлтгэл танд бий юу?
2. Таны яриа найз нөхөд болон сонсогчдын сонирхолд таарч байна уу?
3. Хамгийн сүүлийн үеийн ном дэвтэр, лавлах бичиг, сонин сэтгүүлд яаж тусч байна вэ? Та энэ тухай битгий мартаарай. Бас нэг чухал зүйл нь та ярьсан зүйлээ хариулахад хэзээд бэлэн байх ёстой. Та үнэхээр ярих урлагийг эзэмшсэн бол таны яриа сонсогчдын сонирхолтой нийцэх учиртай шүү. Хэн ч, хэзээ ч, ямар ч сэдвээр ярьж болох боловч заавал бодох учир начир бий. Тухайлбал:
- сонсогчдын сонирхолтой нийцэх,
- нэг хүний биш, нийтийн сонирхолд таарах,
- цаг үеийн сонирхолтой хэрхэн уялдах,
- тодорхой сонирхол чухам юу болох,
- шинэ буюу шинэлэг сана бий эсэх,
- ээдрээтэй асуудлыг агуулсан байх зэрэг чанар сэдэв сонгоход гүн гүнзгий учир холбогдолтой юм.
Ямар ч сэдэв байсан үндсэн зорилго нь сонсогчдын сэтгэлийг сэргээх, шинэ зүйлийг мэдээлэх, урмыг сэргээх, итгүүлэн сэнхрүүлэх, уриалан дуудах, агуулга төгөлдөр байвал өгөөж дээшилнэ.
Сонгосон сэдэвтээ оновчтой нэр өгөх тийм ч амаргүй. Ямар ч болсон алив нэр товч, санаа авахуйц, зохистой, тодорхой, сонирхолтой, хошигносон, егөөдсөн, хачирхалтай болж уу, үгүй юу гэдгийг уужуу сэтгэлээр тунгаах нь чухал.
Хатуу анхаарах зүйл бол ерөнхий зорилгоо тодорхойлоогүй бол, тодорхой зорилго тавиагүй бол хэзээ ч үг хэлэх хэрэггүй. Өөрийгөө шалгаж үзэж бай. Эртний сургаалд:
Сайн морины чадлыг унаж үзээд мэдэх
Сайн зааны хүчийг дайсанд тавибал мэдэх
Сайн алтны шижрийг хайлж үзвэл мэдэх
Сайн эрдэмтний мэргэнийг ном зохиолоор нь мэдэх гэж бий.
Үнэндээ хэн ч гэсэн анхаарах хэдэн зүйл байдаг.
1. Чин үнэнээсээ ярих зүйлээс эхлэх,
2. Хамгийн их сэтгэл хөдөлсөн зүйлээ мэдрэх,
3. Үүнийг ярихад яг бэлэн байгаадаа итгэл төгс байх.
4. Хүмүүстэй даруу мөртлөө дотно харьцах зэрэг болно.
Франклин Рузьвелт хүү Джемстээ “Үнэн голоосоо маш товч хэл, тэгээд л суучих” гэж нийтийн өмнө үг хэлэхэд ямар байхыг зөвлөж байжээ.
Германы улс төрчдийн онцлог нь, цагийг нь олж оновчтой хошигнох, өрсөлдөгчийн эмзэг газар нь түнших, эвгүй байдлаас хэнд ч анзаарагдахгүйгээр хялбархан гарах. ам хуурай байхгүй мөртлөө олзлогдохоор үг алдахгүй байх зэрэг нь улс төрийн зүтгэлтэнд байвал зохих чанар төдийгүй тэдний нэр хүнд өсөхөд түлхэц болдог гээд өөрсдийгөө сурталчлахдаа хэрэглэдэг 8 аргыг дурджээ:
- тавьсан асуултанд шүүмжлэлтэй хандах,
- өөрийн хувийн бодлыг онцлох,
- өрсөлдөгчрүүгээ илэрхий довтлох,
- өрсөлдөгчөө далдуур мэрэх
- аливаа баримт нотолгоо, үйл явдлыг үндсээр нь үгүйсгэх,
- нэг ойлголтыг нөгөөгөөр бүрхэгдүүлэх,
- хариуцлагаас зайлсхийх,
- илэн далангүй байдал гэжээ.
түгээх
Эхэнд оч Go down
 
Сайтын ахлагч
The GoDFa[th]eR
Male
Бичлэгийн тоо: 1656
Нас: 24
Байрлал: Гэрийнхээ мухарт
Ажил/Хобби: Санаааааан зоргоор худлаа ярих
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахface.odko@yahoo.comhttp://www.facebook.com/face.odkohttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахГарчиг: Бас дахиад хэдэн зөвлөгөө   2009-09-13, 22:43

Оросын алдарт сэтгэл судлаач А. Р. Эльконикийн Илтгэл тавихдаа анхаарах зөвөлгөөг хүргэж байна. Хэрвээ та ямар нэгэн газар илтгэл тавихаар бэлдэж байгаа бол энэ зөвөлгөөг заавал нэг уншаад үзээрэй.
1. Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохио...
2. Энгийн төв хувцасласан байх.
3. Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болгох нь чухал
4. Хэрэв илтгэгч хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй тайван итгэлтэй ярьж чадна.
5. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
6. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.
7. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж байгаа зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг юм.
8. Дохио зангаа хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
10. Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.
11. Ямар ч тааламжгүй байдалд бие барих чадвар, хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд авталгүй ярьж байх ёстой.
12. Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно.
13. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой.
14. Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.
15. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.
16. Лекцээ амжилттай болгохын тулд
А. Сонсогчдын анхаарлыг татах
Б. Илтгэгчийн ярианы эхлэл үнэхээр энгийн ойлгомжтой байх ёстой.
17. Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрвээ санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэг нь нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй.
18. Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой
түгээх
Эхэнд оч Go down
 
Сак гишүүн 50%
123456789
Male
Бичлэгийн тоо: 182
LIKE: 8
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Уран илтгэгч хүний мөрдлөгө болгох 20 зарчим   2009-12-07, 19:13

1. Илтгэл бэлтгэх. Уг сэдэв шууд болон шууд бус хамааралтай, сонирхолтой зүйлийг цуглуулж, аль болох авсаархан бөгөөд бүрэн гүйцэд төлөвлөгөө зохиож, түүнийгээ дахин эргэн харах хэрэгтэй. Өгүүлэх зүйлээ найруулгын хувьд сайтар цэгцлэн бичээд, чанга дуугаар уншиж үзвэл бүр ч сайн.

2. Лектор энгийн аятайхан хувцасласан байх ёстой. Хувцас хэтэрхий гял цал, этгээд хурц өнгөтөй, дэндүү дэгжин байх нь зохимжгүй. Эсвэл бохир, навсгар байх нь хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Лекторын байдал цугларагчидын сэтгэл санаанд яриа эхлэхээс бүүр өмнө танхимд орж ирэнгүүт нөлөөлж эхэлдэг.
3. Илтгэлээ цэгнэ. Яриагаа эхлэхээс өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал толгойдоо бодож төлөвлө. Бэлтгэсэн материалаа ярихад лектор хэлэх гэж байгаа зүйлээ нэг нэгэнгүй санаж байгаа бол саруулхан тайван итгэлтэй ярьж чадна. Нэг минутын илтгэлийг 25 минут урьдчилан бэлтгэх хэрэгтэй.
4. Хийвэл бүү ай, айвал бүү хий. Сонсогчидын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох нь сэтгэлийн бэлтгэлгүй өөртөө итгэлгүйн шинж. Сэтгэл түгших байдал нь Лектор хүний хамгийн том дайсан. Өрөөлийг байлдан дагуулахын тулд өөрийнхөө дотоод айдсыг дар.
5. Тод ярууг хичээ. Яриа чинь чанга, тод ойлгомжтой, давтсан нэгэн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд яруу төгөлдөр байвэл зүгээр. Ярианы өнгөнд итгэл төгс байдал, итгүүлэх хүч чадал шингэсэн байх хэрэгтэй.
6. Ярианы өнгө тохируулах. Ярианы өнгийг өргөж болох өгүүлбэр бүрийн, тэр ч байтугай үг тус бүрийн утга санаа, ач холбогдолтой уялдуулан өнгөө сольж байх хэрэгтэй. Өндөр дуугаар ярьж байснаа гэнэт зог тусан нам болж өнгөө бууруулах нь заримдаа сайн байдаг. Яриагаа тасралтгүй угсарчихаж болохгүй, харин амьд ойлгомжтой байвал зохино.
7. Дохио хөдөлгөөн. Яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх нь чухал. Утга санаа илэрхийлэх хөдөлгөөн (гараа өргөх, нудрах, зангидах) нь зарим үгийн утга санаа, ач холбогдолтой уялдсан байх, ярианд хүч нэмэж байвал зохино. Татганасан, эрс хөдөлгөөн нь эвгүй бөгөөд залхуутай, магадгүй танхимын дургүйцэлийг хүргэнэ.
8. Тайз эзэмшилт. Холхиж явах, хоёр хөл дээрээ байнга сэлгэх, босож суух зэрэг давтагдсан хөдөлгөөн хийх хэрэггүй.
9. Нүд бол сэтгэлийн гэрэл, итгэлийн түлхүүр. Сонсогчидыг хэсэг хэсэгээр нь байн байн харж ярих нь ашигтай. Лекторыг ширтэн харж байгаа сонсогчидыг лектор өөрөө хаяа харж байх нь тэдэнд тааламжтай байдаг. Ингэснээрээ анхаарлын урсгалыг өөрлүүгээ татаж чадна. Ганц тогтсон зүйл дээрээ харцаа удаан тусгах нь ялагдлыг дууддаг.
10. Царай, гадаад төрх бол дотоод мэдрэмжийн илрэл. Лектор гэрэлтэйхэн газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар ярих ёстой.
11. Тааламжгүй байдлаас өөрийгөө хамгаалах. Энэ бол тэвчээр. Лектор юутай ч тулгарч болно. Танхим анхаарлаа саринуулах ямар ч шалтгаанд лектор автахгүй байх нь хамгийн гол зүйл. Анхаарлаа сариулахгүй байх эрмэлзлэл нь биеэ тоох байдал руу түлхэх боловч энэ нь дадлагжихын хэрээр сэтгэл санаанд нөлөөлөхөө больж лектор дасч эхэлдэг.
12. Шуугианыг намдаах. Шуугиан дэгдсэн тухайд бол чимээгээ аядахыг шаардаад л яриагаа үргэлжүүлнэ. Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч, танхимд суугчдын санаа тогтворгүй байвал, юуны өмнө тэр чимээг намдааж, анхаарал татсан хоёр, гурван өгүүлбэр хэлэхэд хангалттай.
13. Давтан ярихаас зайлсхий. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа лекцын эхлэл төгсгөлийг сүйрүүлдэг гэдгийг анхаар. Флобер Мапоссан нар 200 хүрэхгүй мөрийн дотор нэг үгийг давтан хэлэхийн хэрэггүй гэж сургажээ.
14. Ярианы хэлбэр энгийн, ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэг оруулахдаа тайлбартай хэрэглэхийг судлаачид санал болгодог. Тайлбар нь товчхон маш оновчтой байх ёстой. Бас ярианы завсраар хэт сунжирч болохгүй. Ойлгомж муутай егөөдлийг хэрэглэхгүй байх зүйтэй. Энгийн тод зүйрлэл, жишилт, утга төгөлдөр яривал сонсогчид сайн хүрэх болно.
15. Илтгэлээ амжилттай болгохын тулд.
· Сонсогчидын анхаарлыг татах.
· Татсан анхаарлаа дуустал нь барьж байх.
· Яриа нь хүн бүрийн туулж өнгөрүүлсэн амьдралтай ойрхон жишээгээр дүүрэн байвал зүгээр.
16. Гол санаа нь тодорхой байх. Хэрэв санаа нь нэгээс нөгөөд үсэрч дүүлээд, тасалдаад байвал тэр яриаг сонсч ойлгоход бэрх. Тэгэхлээр хоёр дахь санаа нэгдхээсээ, гурав дахь санаа нь хоёрдохоосоо гэх мэтээр урган гарч байхаар яриагаа төлөвлөх хэрэгтэй.
17. Ухаан далайгаас хүртэх. Хэрэв таны өөрийн, утга төгөлдөр байдал дутагдаад байвал Чингис хаан, Күнз, Аристотель, Лермонтов, Толстой, Линколин, Дикенс гээд цэцэн мэргэдийн үгнүүдийг зохист хэмжээгээр эгзгийг нь олж ашиглавал амжилт таны гарт байна. Оролдоод үз.
18. Ялагдлаас ганцхан алхмын цаана, ялалтын дуу цуурайтна. Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна. Дотоод ухамсартайгаа хүүрнэ. Сонсогчидынхоо оронд өөрийгөө тавьж бод.
19. Зөвхөн энэ өдрийн төлөө төрж, энэ илтгэлийг тавихын төлөө амьдарсан юм шиг байх. Өөдрөг байдлыг өөрөөсөө цацруул. Сонсогчидын дотоод ухамсарт нэгдэн орж байгаа таны дуу хоолой, сэтгэлийн хаалгыг нь эвдэх бус урин дотно урилгаар хүндэтгэлтэйгээр нэвтэрч байх учиртай.
20. Хайрын хүчийг ашигла. Тэнгэр ниргэж байсан ч би илтгэлээ тавих болно гэсэн үгийг бүх илтгэлийн турш толгойдоо хадгал.
түгээх
Эхэнд оч Go down
 
Сак гишүүн 50%
123456789
Male
Бичлэгийн тоо: 182
LIKE: 8
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Ñîðîíçîí ìýò òàòàõ Õ¯×ÒÝÉ ÓÐÀÍ ÈËÒÃÝÃ× áîëîõ 12 àëõàì   2009-12-25, 14:32

×àäâàð 1. Óðàí èëòãýã÷ íü ººðòüºº áàò èòãýëòýé. Òýä õýçýý ÷ áóõèìäóó þìóó, çîâèóðòàé õàðàãääàãã¿é.

×àäâàð 2. Óðàí èëòãýã÷ íàð íü çóãààòàé õ¿ì¿¿ñ áàéäàã áºãººä òîãëîîì øîãëîîì õèéõ, ýëýãëýõ, õîøèãíîõ, èíýýýìñýãëýõýýñ õýçýý ÷ òàòãàëçäàãã¿é.

×àäâàð 3. Óðàí èëòãýã÷ áîë õ¿÷èðõýã áàñ èäýâõèòýé áàéäàã.

×àäâàð 4. Óðàí èëòãýã÷ õ¿í òóõàéí ñýäâýý ñàéí ìýääýã.

×àäâàð 5. Óðàí èëòãýã÷ íàð õýçýýä í¿äýíä äóëààõàí, àÿòàéõàí õàðàãääàã.

×àäâàð 6. Óðàí èëòãýã÷ íàð ò¿ãäðýëã¿éãýýð, á¿òýí ºã¿¿ëáýðýýð, çºâ íàéðóóëàãòàéãàð ÿðüäàã. Òýä õýçýý ÷ "çà" "îäîî" "þó" "òýãýýä" ãýõ ìýòèéí ñóë ¿ãñèéã õýðýãëýäýãã¿é.

×àäâàð 7. Óðàí èëòãýã÷ íàð òóõàí ñýäâýýðýý ººðèéí ãýñýí ¿çýë áîäîëòîé áàéäàã. Ò¿¿í÷ëýí ñîíñîã÷ íàðûíõàà ñýòãýëèéí õºäºë㺺í, áàÿð áàõäàë ýñâýë ýñðýãýýð áóðóóøààæ çýìëýæ áàéãààã ìýäðýõ áîëíî.

×àäâàð 8. Óðàí èëòãýã÷ íàð òóõàéí ñýäâýý ºðãºæ¿¿ëýõ äýëãýð¿¿ëýõ ÷èãë¿¿ëýõ ¿íýìø¿¿ëýõ ãîö ÷àäâàðòàé áàéäàã.

×àäâàð 9. Óðàí èëòãýã÷ õ¿í á¿õ ñîíñîã÷ íàðòàéãàà õîëáîîòîé áàéäàã.

×àäâàð 10. Óðàí èëòãýã÷ íàð èðýýä¿éäýý èòãýëòýé, õºãæèëòýé, íèéòý÷ áàéäàã.

×àäâàð 11. Óðàí èëòãýã÷ íàð íàðèéí çîõèîí áàéãóóëòòàé. òýäíèé ÿðèàíû ñýäâ¿¿ä òîäîðõîé íýãýýñ íºãºº ð¿¿ ìýäýãäýìã¿éãýýð øèëæèæ áàéäàã. òýäíèé ýõëýë, òºãñãºë íü òîäîðõîé, îéëãîìæòîéãîîñ ãàäíà õýëýõ ãýñýí ñàíààãàà öàãòàà áîëîí îðîí çàéäàà á¿ðýí áàãòààäàã.

×àäâàð 12. Óðàí èëòãýã÷ õ¿í óõààëàã, ¿íýí÷ øóäàðãà, çºâ àðãà áàðèëòàé, òýâ÷ýýðòýé, öýâýð àðèóí, õàðèóöëàãàòàé áàéäàã.

Á¯Õ ÓÐÀÍ ÈËÒÃÝÃ× ÍÀÐÒ ÝÄÃÝÝÐ 12 ×ÀÄÂÀÐ ÇÀÀÂÀË ÁÀÉÕ ¨ÑÒÎÉ. Àëü íýã íü ë áàéõã¿é àâààñ òýð áîë æèíõýíý øèëäýã óðàí èëòãýã÷ áèø þì.
түгээх
Эхэнд оч Go down
 
Шинэ сурагч 10%
bik_net
Бичлэгийн тоо: 3
LIKE: 0
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Илтгэл тавих   2010-03-28, 16:39

mash ih bayrlaa, uneheer heregtei zuvluguu bna
түгээх
Эхэнд оч Go down
 
Сонирхогч 90%
jargal_a
Female
Бичлэгийн тоо: 59
Нас: 23
LIKE: 5
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Илтгэл тавих   2010-05-08, 22:42

ajil hergiin gurvaljin bas ih zugeer nom bna leee Very Happy
түгээх
Эхэнд оч Go down
 
Хуудас 1 (нийт 1)