eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Түгээх | 
 

 Барак Обама ард иргэддээ хэлсэн үг

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Сайтын ахлагч
The GoDFa[th]eR
Male
Бичлэгийн тоо: 1656
Нас: 23
Байрлал: Гэрийнхээ мухарт
Ажил/Хобби: Санаааааан зоргоор худлаа ярих
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахface.odko@yahoo.comhttp://www.facebook.com/face.odkohttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахГарчиг: Барак Обама ард иргэддээ хэлсэн үг   2009-03-15, 16:19

Би таны саналыг аваагүй байж болно, гэвч би таны дуу хоолойг сонсох болно
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обама ялсныхаа дараа ард иргэддээ хандаж хэлсэн үгийг толилуулъя.
“Америк бол бүх юм боломжтой орон гэдэгт хэн нэг нь эргэлзэж байгаа бол, бидний үндэслэн байгуулагч эцгүүдийн мөрөөдөл өнөөдөр амьд юм уу гэдэг асуултыг хэн нэг нь өнөөдөр тавьж байгаа бол, хэн нэг нь манай ардчиллын хүч чадалд эргэлзэж байгаа бол өнөөдөр хариулт нь гарлаа.
Сургууль, сүмийн орчим үүссэн урьд хожид харагдаагүй тэр дараалал, саналаа өгөх гэж гурав дөрвөн цаг хүлээн зогссон, тэр тусмаа анх удаагаа сонгуульд оролцсон залуус энэ хариултыг өглөө. Бүх юм өөрчлөгдөнө тэдний санал өөрчлөлт авчирна гэж итгэсэнд хамаг учир байгаа юм.
Энэ хариултыг залуучууд, хөгшчүүд, ядуус, баячууд, ардчилагчид, бүгд найрамдахчууд, хар арьснтууд, латин америкчууд, азиуд, уугуул америкууд, ижил хүйстнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл саруул иргэд өглөө. Манай улс хэзээ ч улаан, цэнхэр мужуудаар хуваагдаагүй гэдгийг дэлхий нийтэд хэлсэн хэрэг байлаа. Бид үргэлж Америкийн Нэгдсэн Улс байх болно.
Айж болгоомжилж, өөрсдийнхөө боломжид эргэлздэг хүмүүс хариултаа авлаа. Энэ хүмүүс өөрсдийн хариултаа түүхийн нумыг эргүүлж, итгэл найдварын тал руу нь дахин эргүүллээ. Энэ өдрийг аль эртнээс хүлээж байлаа. Өнөөдөр энэ өдөр, энэ сонгуулиар, энэхүү тодорхойлогч мөчид Америкт өөрчлөлт ирлээ.
Саяхан сенатч Маккейн над руу ярисан. Тэр энэ сонгуулийн кампанид удаан шаргуу тэмцсэн. Хайрладаг эх орныхоо төлөө бүр илүү, шаргуу тэмцсэн. Тэр Америкийн нэрийн өмнөөс бидний дийлэнх нь төсөөлж ч чадахааргүй бие сэтгэлээ золиослосон юм. Энэхүү зоригтой, эрэлхэг лидерийн үзүүлж байсан үйлчилгээний ачаар өнөөдөр бид сайхан амьдарч байна. Түүнд болон амбан захирагч Пэлинд ийм амжилтанд хүрсэнд нь баяр хүргэе. Энэ улс орны итгэл найдварыг биелүүлэхийн тулд ирэх саруудад тэдэнтэй хамтран ажиллах болно.
Энэ уралдаанд бүхий л сэтгэл зүрхээрээ сонгуулийн кампанийг удирдаж, Скрэнтоны гудамжинд хамт өссөн хүмүүсийн өмнөөс ярьж, Делавер дахь гэр дахь гэр рүүгээ галт тэргээр хамт явсан хамтран зүтгэгчдээ талархахыг хүсч байна.
Би АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденд талархахыг хүсч байна.
Миний амьдралын сүүлчийн 16 жилийн хамгийн сайн найз, манай гэр бүлийн үндэс суурь, миний бүхий л амьдралын хайр, манай улсын шинэ тэргүүн хатагтай Мишель Обамагийн тусламж дэмжлэг байгаагүй бол өнөөдөр би энд зогсч байхгүйсэн. Саша, Малия, та хоёрт би маш их хайртай. Та хоёр бидэнтэй хамт Цагаан ордонд очих гавьяатай. Намайг өдий зэрэгт хүргэсэн эмээ минь өнөөдөр байхгүй ч тэр намайг харж байгаа. Би тэднийгээ маш их үгүйлж байна, тэдний өмнө их өртэй гэдгээ мэдэж байна.
Сонгуулийн кампанийн менежер Дэвид Плафф, стратгич Дэвид Аксельрод нартаа талархая. Энэ бол та бүхний гавьяа. Ялалтын тавцанд хүргэсэн хичээл зүтгэлд чинь би үргэлж талархах болно. Энэ ялалт хамгийн түрүүнд та бүгдэд хамаатай гэдгийг хэлэх байна.

_________________________________________

The GoDFa[th]eR - Сайтын ахлагч
Асууж тодруулах зүйл байвал "ХЗ" бичилгүйгээр тохирох хэлэлцүүлэгт сэдэв үүсгэнэ үү! Би "ХЗ" аа тэр бүр унша'ад байдаггүй Very Happy.

Хэлэлцүүлгийн жагсаалтыг үзэх бол ЭНД дарна уу.
түгээх
Эхэнд оч Go down
 
Сайтын ахлагч
The GoDFa[th]eR
Male
Бичлэгийн тоо: 1656
Нас: 23
Байрлал: Гэрийнхээ мухарт
Ажил/Хобби: Санаааааан зоргоор худлаа ярих
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахface.odko@yahoo.comhttp://www.facebook.com/face.odkohttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Барак Обама ард иргэддээ хэлсэн үг   2009-03-15, 16:20

Би энэ тушаалд ялах хамгийн их магадлалтай нэр дэвшигч хэзээ ч байгаагүй. Бид эхэлж байхад бидэнд мөнгө хомс, дэмжлэг бага байлаа. Манай сонгуулийн кампани Вашингтоны зааланд болоогүй. Харин Де-Моинын ордонд, Конкордын байшинд, Чарльстоны саравчинд эхэлсэн. Энэ кампанит ажлыг өөрсдийнхөө жаахан хадгаламжнаас тав, арав, хорин доллар хандивласан ажилчин эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд зохион байгуулсан юм. Орлого багатай, амар унтах боломж олгодоггүй сонгуулийн кампанийн сурталчилгааны ажилд зориглон орсон залуусын ачаар бид хүрхэгжсэн. Халуун, хүйтэнд танихгүй айлын хаалга тогшиж явсан хүмүүсийн ачаар манай кампани хүчээ авсан юм. Бидэн дээр сайн дураараа ирж, хоёр илүү зууны дараа төр улсын санаа бодол манай дэлхийгээс алга болоогүй гэдгийг баталсан олон сая америкчуудын ачаар энэ кампани хүчирхэгжсэн. Энэ бол та бүхний ялалт. Сонгуульд ялалт байгуулахын тулд амаргүй зүйл хийсэн гэдгийг би мэдэж байна. Үүнийг миний төлөө хийгээгүй гэдгийг би мэдэж байна. Бидний өмнө тулгарч буй зорилт аугаа том гэдгийг ухаарсан учраас та бүхнийг хийсэн. Өнөөдөр ялалтаа тэмдэглэж байхдаа ч маргааш бидэнтэй тулгарах уриа дуудлага бидний амьдралын хамгийн хэцүү асуудал байх болно гэдгийг мэдэж байгаа. Энэ хоёр дайн, аюулд орсон энэ дэлхий, 100 жилийн түүхэн дэх санхүүгийн хамгийн том энэ хямрал. Бид өнөөдөр энд зогсож байхдаа эрэлхэг америкчууд Иракийн цөлд, Афганистаны ууланд бидний төлөө эрсдэлтэй тулгарахад бэлэн байгааг мэдэж байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ унтуулчихаад ипотекийн зээлээ яаж төлөх вэ, эмчийн мөнгийг яаж өгөх вэ, хүүхдүүдийнхээ коллежийн мөнгийг яаж хуримтлуулах вэ хэмээн нүд анивчилгүй бодож байна. Бид хүний төлөөх үйлчилгээнд шинэ эрч хүч оруулж, шинэ ажлын байр бий болгож, шинэ сонгууль барьж, шинэ аюул заналхийлэлд няцаалт өгч, хуучин холбоодыг сэргээх хэрэгтэй боллоо.
Бидний өмнө урт зам байна. Бид огцом өгсөх болно. Магадгүй бид нэг жилийн дотор, бүр Ерөнийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд ч хүрч чадахгүй байж мэднэ. Гэвч би өнөөдөрийнх шиг ийм их итгэл найдвараар амьсгалж байсангүй. Америк тэнд заавал хүрэх болно. Би та нарт амлаж байна, манай ард түмэн тэнд хүрэх болно.
Бүтэлгүйтэл, буруу гараа байх болно. Ерөнхийлөгч болчихоод явуулах бодлоготой минь хүн бүр санал нийлэхгүй. Улс бүх асуудлыг шийдэх чадваргүй гэдгийг бид мэдэж байна. Гэвч бидний замд таарах хүндрэл бэрхшээлийн асуудалд би үргэлж шударга байх болно. Бидний санал зөрөлдөхөд би та нарыг сонсох болно. Улс орноо дахин байгуулж босгох энэ ажилд та бүгдийг нэгдээсэй гэж хүсч байна. Ялалт зөвхөн өөрчлөлт шинэчлэл хийх боломжийг л ойлгож байгаа юм. Эв санаагаа нэгтгэхгүйгээр үүнийг хийж чадахгүй.
Тиймээс бид бүгд аливаа үйл хэргийг эрч хүчтэй, шийдэмгий барьж авахдаа эх оронч, эх орондоо үйлчлэх сэтгэлтэй байя. Зөвхөн өөрийн төлөө биш, бусдын төлөө санаа тавихдаа шаргуу ажиллая. Санхүүгийн өнөөгийн хямрал бидэнд сургамж өгсөн бол бид энэ улсад хамтдаа дээшээ явж, хамтдаа унадаг гэдгийг санах хэрэгтэй. Улс орон өнөөдрийнхөөс илүү хуваагдчихаад байхад “Бид дайснууд биш, харин найзууд”. Тэд хорсч зэвүүцэж болох ч бидний найрамдлын холбоосыг таслах ёсгүй” гэж хэлж байсан. Би таны саналыг аваагүй байж болно, гэвч би таны дуу хоолойг сонсох болно. Таны дэмжлэг надад хэрэгтэй, би бас таны Ерөнхийлөгч болно.
Биднийг алс холын тэр эргээс, парламентаас, ордноос ажиглаж байгаа тэр хүмүүст, манай дэлхийн мартагдсан өнцөг буланд радио хүлээн авагчийхаа ард чугласан тэр хүмүүст нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Улс орон бүрийн түүх өөр, гэвч бидний хувь заяа нэг юм. Америкийн манлайллын шинэ гэгээ ойрхон байна. Манай амар амгаланг эвдэлж сүйдлэхэд бэлэн байгаа тэр хүмүүс хэлье, бид ялах болно. Энх тайан, аюулгүй байдлын төлөө тэмүүлж буй хүмүүст хэлье, бид таныг дэмжих болно. Америкийн заагч од тийм тод гялалзахгүй байна гэж эргэлзэж байгаа хүмүүст хэлье. Манай улс үндэстний жинхэнэ хүч зэр зэвсэг, эд баялагт байгаа юм биш. Харин манай ардчилал, эрх чөлөө, итгэл найдварт байгаа юм.
Энэ сонгуульд олон зүйл анх удаагаа тохиолоо. Энэ түүх үеэс үед дамжих болно. Өнөөдөр би Атлантад саналаа өгсөн нэг эмэгтэйг санаж байна. Тэр бол сонгуульд санаа өгөхөөр дугаарласан сая сая хүмүүстэй Энн Никсон Купер байсан. Түүний эцэг эх боолчлолын үед амьдарч байсан. Тэр эмэгтэй зам дээр машин, тэнгэрч онгоц байгаагүй цаг үед төрсөн. Эмэгтэй хүн болж төрсөн, мөн арьсныхаа өнгөний улмаас тэр болон түүнтэй адил хүмүүс сонгуульд оролцож чаддаггүй байсан. Энн Купер Америкт өөрийнхөө цаг үед харж байсан зовлон итгэл найдвар тэмцэл, хөгжил дэвшлийн талаар би эргэцүүлэн бодож байна. Түүний үеийн хүмүүс “Үгүй, энэ нь боломжгүй” гэж бодсоор байгаад яваад өгсөн. Тэгвэл одоо “Тийм ээ, бид үүнийг чадна” гэж хэлье.
Баруун мужуудад ган болж, хүмүүс цөхөрч, улс орон даяараа Аугаа хямралын улмаас хэрхэн зовж зүдэрч байсныг, дараа нь шинэ бодлого, шинэ ажлын байр бий болгож, зорилгодоо хүрэх шинэ мэдрэхүйн ачаар улс үндэстэн айдас хүйдсээс хэрхэн салж байсныг тэр харсан. Тийм ээ, бид чадна. Бидний усан флотыг бөмбөгдөж, эзэрхий засаглал дэлхий нийтийг заналхийлэхэд тэр үеийнхэн хэрхэн толгой өндөр байж, ардчилал аврагдсаныг тэр харсан. Тийм ээ, бид чадна.
Хүн саран дээр бууж, Берилинд хана нурж, дэлхий бие биенээсээ улам хамааралтай боллоо. Энэ жил тэр эрхий хуруугаа телевизийн дэлгэц дээр тавьж байгаад саналаа өглөө. Яагаад гэвэл тэр Америкт 106 жил амьдарч, хамгийн сайхан, хамгийн бараан он жилүүдийг туулж улс орон яаж өөрчлөгддөгийг харсан, мэдсэн юм. Тийм ээ, бид чадна.
Америк олон зүйлд хүрчээ. Бид олон юм үзлээ. Гэвч дахиад их зүйл хийх хэрэгтэй. Тиймээс бид одоо өөрсдөөсөө асууцгаая. Бидний үр хүүхэд дараагийн зуун хүртэл амьдарч чадах болов уу. Миний охид Энн Никсон Купер шиг урт насалж чадах уу, тэд ямар өөрчлөлт, шинэчлэлт харах бол. Бид ямар амжилтад хүрч чадах бол.
Энэ уриа дуудлагын хариуг өгөх боломж бидэнд олдлоо. Бидний цаг иржээ. Бид хүмүүсийг ажилд нь эргүүлэн оруулж, хүүхдүүддээ шинэ боломжийн хаалгыг нээх ёстой. Элбэг дэлбэг амьдралыг сэргээж, энх тайвны үйл хэргийг урагшуулъя. Америк мөрөөдлийг сэргээж, бид хамтдаа хүчээ нэгтгэвэл бүхнийг чадна гэдэг тэр суурь үнэнийг батлая. Тийм ээ, бид чадна.
Та нарт баярлалаа. Тийм ээ, бурхан таныг ивээг, Америкийн Нэгдсэн Улсыг бурхан ивээг”.
Мэдээллийн эх сурвалж: Монголын лектор төв

_________________________________________

The GoDFa[th]eR - Сайтын ахлагч
Асууж тодруулах зүйл байвал "ХЗ" бичилгүйгээр тохирох хэлэлцүүлэгт сэдэв үүсгэнэ үү! Би "ХЗ" аа тэр бүр унша'ад байдаггүй Very Happy.

Хэлэлцүүлгийн жагсаалтыг үзэх бол ЭНД дарна уу.
түгээх
Эхэнд оч Go down
 
Хуудас 1 (нийт 1)