eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Share | 
 

 Дүрслэх урлагийн дээд сургууль

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
☺GilleTTe☻
Эрхэм гишүүн 40%
Male
Бичлэгийн тоо: 1367
Нас: 24
Байрлал: home.php?id=bedroom
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахДүрслэх урлагийн дээд сургууль
Нэг. Нийтлэг vндэслэл


1. ДУДэСургууль нь дvрслэх урлагийн мэргэжлээр бакалаврын боловсролын зэрэг олгох сургалтанд оюутан элсvvлэхдээ БСШУСайдын 2005 оны 422 тоот тушаалаар баталсан "Оюутан элсvvлэх vлгэрчилсэн журам" болон энэхvv журмыг баримтлана.
2. Оюутан элсvvлэх ажлыг хоёр vе шаттай зохион байгуулна. Эхний шатанд: ДУДэС-д элсэх хvсэлтэй иргэн нь БСШУСайдын 2005/422 тоот тушаалаар баталсан "Оюутан элсvvлэх vлгэрчилсэн журам"-д заасан Ерөнхий шалгалтыг (ЕШ) өгсөн байна. Хоёр дахь шатанд: ЕШ өгсөн иргэн нь энэхvv журмын 12-т заасан ур чадварын шалгалтуудыг өгнө.
3. Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бvхий ЕШ-ыг БСШУЯамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага зохион байгуулна.
4. ДУДэСургуулийн элсэлтийн комисс хоёр дахь шатны шалгалтыг жил бvрийн 7-р сарын 5-ны дотор багтаан авч vр дvнг боловсролын дээд байгууллагад зохих журмын дагуу мэдээлнэ.
5. Хөдөө орон нутагт орон нутгийн засаг захиргаа, албан байгууллага, нутгийн зөвлөлийн захиалга, хvсэлтээр элсэлтийг зохион байгуулж болно. Элсэлт зохион байгуулах мэргэжлийн багш нарыг аймаг, орон нутгийн зардлаар томилж ажиллуулна.
6. Гадаадын иргэд нь хоёр дахь шатны шалгалтыг өгнө.
7. ДУДэСургуульд элсvvлэх оюутны тоог /хяналтын тоо/ БСШУЯам тогтооно.

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт


1. ДУДэСургуульд элсэгч бvрэн дунд, тусгай дунд буюу тvvнээс дээш боловсролын зэрэгтэй байна.
2. Бvрэн дунд боловсрол эзэмшсэн элсэгч нь өөрийн сонгосон 2 хичээлээр ЕШ-ыг заавал өгсөн байна.
3. ЕШалгалтанд 400-аас доошгvй оноо авсан байж хоёр дахь шатны энэхvv журмын 12-т заасан ур чадварын шалгалтуудыг өгнө.
4. Дээд боловсролын зэрэгтэй элсэгч нь зөвхөн хоёр дахь шатны шалгалтыг өгнө.
5. Хоёр дахь шатны шалгалт нь:

а. Хар зураг
б. Уран зураг
в. Зохиомж /сэдэвт болон оноосон/
г. Элсэгчийн бие даасан бvтээлvvд.

1. Шалгалтад авсан нийлбэр онооны дарааллаар тухайн мэргэжилд БСШУЯамны баталсан хяналтын тоогоор хязгаарлан ДУДэСургуульд элсvvлэн авна.

Гурав. Элсэлтийн шалгалт авах комисс томилох тухай


1. Элсэлтийн шалгалтын комиссын даргаар сургуулийн захирал байна. Хvндэтгэн шалтгаанаар захирал ажиллахгvй тохиолдолд захирал комиссын даргыг томилон ажиллуулна.
2. Элсэлтийн комиссын нарийн бичиг, гишvvдийг захирлын тушаалаар томилно.

Дөрөв. Зар сурталчилгааны ажлыг зохион байгуулах тухай


1. Элсэлт авах тухай зар сурталчилгааны асуудлыг салбар, тэнхмийн эрхлэгч, элсэлтийн нарийн бичгийн дарга хариуцан гvйцэтгэнэ.
2. Элсэлтийн тухай зарлалыг сонин хэвлэл болон бусад мэдээллийн хэрэгсэлvvд, өөрийн сургуулийн Вэб сайт www.artschool.edu.mn - г ашиглан хэрэгжvvлнэ.

Тав. Элсэлтийн ажлыг зохион байгуулах


1. Элсэх хvсэлт гаргасан иргэдийг тусгай хуваарь гарган сургууль дээрээ бvртгэнэ. Бvртгvvлэхдээ:

o ДУДэСургуулийн захирлын нэр дээр бичсэн өргөдөл,

o 2% цээж зураг,

o Иргэний vнэмлэх, төрсний гэрчилгээ,

o Боловсролын зэргийн баримт бичиг

o Ерeнхий боловсролын сургуулийн төгсөгч нь хувийн хэрэг, сургуулийн тодорхойлолт,

o Бие даан хийсэн уран бvтээлийн цуглуулга

o Ерeнхий шалгалт өгсөн батламж
Зургаа. Ур чадварын шалгалт авах


1. Ур чадварын шалгалтыг 7-р сарын 5 –ны дотор авсан байна.
2. Ур чадварын шалгалт өгч буй элсэгчийг тусгай таних тэмдгээр тэмдэглэж нэрийг нууцалсан байдлаар дугаарлан дvгнэнэ.
3. Элсэлтийн шалгалтын цаас материалыг баталгаажуулан тараах ажлыг нарийн бичгийн дарга гvйцэтгэнэ.
4. Зохиомжийн шалгалтын сэдвvvдийг комисс шалгалт авахаас 30 минутын өмнө хуралдан шийдвэрлэж нууцлан битvvмжилнэ.
5. Зохиомжийн шалгалтын сэдвийг мэргэжил тус бvр дээр нэг шалгуулагчаар сугалуулна.
6. Шалгалтанд хэрэглэгдэх цаас, будаг, харандаа, баллуур, самбар буюу планшет, усны сав, бийр болон шалгалтын зардлыг шалгуулагч бэлдсэн байна.

Долоо. Элсэлтийн шалгалтын ажлыг дvгнэх


1. Бие даан хийсэн бvтээлvvд болон шалгалтын тeрeл тус бvрт оноо eгч дvгнэнэ.
2. Нэг шалгалтанд өгөх онооны дээд хэмжээ 25 оноо.
3. Хар, уран зураг, зохиомжийн тeрлeeр авах ур чадварын шалгалтын vргэлжлэх хугацаа 4 цаг байна.
Найм. Хөнгөлөлтэй нөхцлөөр элсvvлэх


1. Тухайн жилд улс орны хэмжээнд хvлээн зөвшөөрөгдсөн дvрслэх урлагийн

чиглэлийн уралдааны тэргvvн байранд шалгарагсад суралцахыг хvсвэл

шууд элсvvлэн суралцуулна.

Ес. Элсэгчдийг бvртгэх, гэрээ байгуулах,


1. Шалгалттай холбогдсон маргаантай асуудлыг комисс эцэслэн шийдвэрлэнэ.
2. Шалгалтын оноогоор хяналтын тоонд багтсан элсэгчдэд эрvvл мэндийн хуудас өгч vзлэгт оруулан тэнцсэн хvмvvст суралцах эрхийн бичиг олгоно.
3. Суралцах гэрээ, эрхийн бичиг авсан элсэгчдийг 2007 оны 8-р сарын 25-30-ны хооронд сургууль дээр салбарын нарийн бичгийн дарга нар бvртгэнэ.
4. Дурьдсан хугацаанд бvртгvvлээгvй хvнийг сургууль орхисонд тооцож сургуулиас хасна.
5. Сургуульд элсэгч нь 8-р сарын 25-ны дотор сургалтын төлбөрийг төлсөн байна.
6. Элссэн хvмvvс бvртгvvлэхдээ дараах баримт бичгvvдийг бvрдvvлсэн байвал зохионо. Үүнд:

* Боловсролын зэргийн бичиг баримт
* ЕШ өгсөн батламж
* Сурагчийн хувийн хэрэг (ажиллагсад нийгмийн даатгалын дэвтэр)
* Сургууль ба албан байгууллагын тодорхойлолт
* Иргэний vнэмлэх
* Цээж зураг 6 хувь
* Сургалтын төлбөр төлсөн баримт (Зээл авах, төрөөс хариуцах бол холбогдох бичиг баримтууд, гэрээ)

1. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар vйлдсэн хvнийг тус сургуульд элсvvлэхгvй, элссэн тохиолдолд сургуулиас хасна.
2. Заасан хугацаанд бvртгvvлсэн элсэгчдийг захирлын тушаалаар оюутнаар элсvvлэн авч баталгаажуулна.

Дүрслэх урлагийн дээд сургууль
түгээх
Эхэнд оч Go down

Дүрслэх урлагийн дээд сургууль :: Хариултууд

Сэтгэгдэлгүй байна.
 

Дүрслэх урлагийн дээд сургууль

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
eForum.mn ::  :: -