eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулахShare | 
 

 Мэргэжил бол хувь заяа

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Анкууш
Зохицуулагч
Male
Бичлэгийн тоо: 348
Нас: 21
Байрлал: Газар дээр
Ажил/Хобби: Бор гэртээ богд
LIKE: 20
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахМэргэжил бол хувь заяа
Ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгоно гэдэг бол хувь заяагаа сонгохтой агаар нэг. Шууд утгаараа чи ирээдүйд хэрхэн амьдрах, амьдралаа авч явах зүг чигээ зөв залуурдах сэлүүрээ сонгоно гэсэн үг юм.

Энэ нь зүгээр нэг хувцас, бараа, таваар, идэж уух хүнсний зүйлээ сонгохоос шал өөр юм. Дээр дурдсанаар хувь тавилангаа сонгож ханилан суух хань ижил, хамтран ажиллах нөхдөө мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалан сонгодог нь бодит амьдрал дээр элбэг.

Өдөр тутамд болон амьдралдаа хийж буй олон сонголтын нэг бөгөөд суурь сонголтын бол мэргэжил. Сүүлийн жилүүдэд маш олон мэргэжилүүд гарч ирэхийн хэрээр нөгөө мэргэжлүүд нь үеэ өнгөрөөж, халаагаа өгч байна.

Жилд дунджаар 30 гаруй мянган залуус их дээд сургууль, коллежид элсэн орж өөрийн сонирхсон мэргэжлээр суралцаж мэдлэг оюуны далайд ном хаялцан бүтэн дөрвөн жилийг ардаа үдэж, сонгосон мэргэжилээрээ ажиллаж эхэлдэг. Үүнээс бараг 60 хувь нь л төгсдөг байна. Янз бүрийн шалтгаан буюу төлбөр төлөөс, жирэмслэлт, гэр бүл болох, салж, сарних, тaрхины багтаамж, шалгалт шүүлэг, сурах орчин, дуршил зэргээс үүдэн сургуулиa орхидог.

Төгссөн оюутнууд бүгд ажилтай болно гэвэл эндүүрэл. Энэ бүхний үндэс нь мэргэжлээ буруу сонгосон гэсэн дүгнэлт гарчээ. Зуун хувь биш юм аа гэхэд тодорхой хувь нь шууд үүнээс нөлөөлж байна. Нэгдүгээрт мэргэжил хэтэрхий хахах буюу илүүдэж байна. Үүнээс болж ажлын байр хомсдож, сонгосон мэргэжлээрээ ажиллах биш, энд тэндэхийн дэлгүүрийн лангуу, зах павильонд "диплом" өвөртөлсөн худалдагч олширч байна. Тэдний ихэнх нь нөгөө "хувийн" тодотголтой дээд сургууль төгсөгчид ажлын байрны гадна үлдэнэ. Анхнаасаа ямар мэргэжлээр суралцсан түүнийхээ үр шимийг хүртэх л хэрэгтэй санагдана. Гэхдээ энэ нь зуун хувь тэдний буруу биш юм. Төр засаг, амьдарч буй нийгэм, ээж аав, найз нөхдийн нөлөөлөл гээд олон зүйл нөлөөлж буй. Хамгийн гол нь мэргэжлээ анх сонгохдоо эхнээсээ буруу сонгосонтой холбоотой. Ямар ч үндэслэл, тооцоо, үр дүнгүйгээр сонгочихдог. Дөрвөн жил багагүй мөнгө зарцуулчихаад ажиллах ч xэцүү байх ч хэцүү. Тэгэхээр сайн мэргэжил сонгоно гэдэг бол санааны зүйл биш юм. Сүүлийн жилүүдэд мэргэжил сонголтын талаар нэлээд яригдаж, судалгаа шинжилгээ явагдаж, мэpгэжилүүдийг хүмүүст таниулж мэдрүүлж, танилцуулж, сурталчилж эхэлсэн нь үp дүнгээ олж эхэлж байгаа. Тэгвэл өөрт тохирох мэргэжилээ сонгодог тест, сонжоо, зөвлөгөө өгч, сургалт хүртэл явагддаг болоод байгаа нь сайшаалтай.

Энэ бүхэн одоо удахгүй болох гэж байгаа ирээдүйн улс орны авч явах залуурчингуудад дуулгахад таатай байна. Монголын лектор төвөөс сурагч бяцхан дүү нарынхаа хувь тавилангаа зөв сонгоход нь тусалж, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөх болжээ. Өнгөрсөн жил "Сайн мэргэжил сонгоно гэдэг санааных уу" сэдвээр амьдралын босго алхаж буй хүүхэд залууст лекц сонсгосон бол өнөө жил "Мэргэжил бүхэн сайхан" сэдвийн дор явагдах юм байна. Үнэхээр мэргэжил бүхэн сайхан ч, сайн мэргэжил сонгоно гэдэг санааных биш шүү...
түгээх
Эхэнд оч Go down

Мэргэжил бол хувь заяа :: Хариултууд

Сэтгэгдэлгүй байна.
 

Мэргэжил бол хувь заяа

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
eForum.mn ::  :: -