eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Share | 
 

 Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Анкууш
Зохицуулагч
Male
Бичлэгийн тоо: 348
Нас: 21
Байрлал: Газар дээр
Ажил/Хобби: Бор гэртээ богд
LIKE: 20
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахХудалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль
ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ


НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 ХҮДС-д Монгол улсын БСШУ-ны сайдын “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” -ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан оюутан элсүүлнэ.

1.2 Элсэлтийн комисс элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулна.

1.3 Элсэлтийн комисс нь ХҮДС-ийн дүрэм болон оюутан элсүүлэх энэхүү журмын дагуу шудрага, ил тод, зохион байгуулалтын өндөр түвшинд үйл ажиллагаагаа явуулж, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн эрэлт хэрэгцээ, захиалга, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран БСШУЯ-ны тогтоосон элсэгчидийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.4 Элсэхийг хүсэгчдийн босго оноо 400-с дээш ( хоёр шалгалтын оноог тогтоосон харьцаагаар нэмж нийлбэр оноо 400 ба түүнээс дээш) байна.

1.5 Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийг бүртгэх, мэргэжил сонгуулах ажлыг МИДСК-ын элсэлтийн шалгалтын комисс тухайн аймагт нь зохион байгуулна.

1.6 ХҮДС-ийн талаар болон элсэлттэй холбоотой мэдээллийг www.icb.edu.mn вэб хуудаснаас авч үзэж, лавлах зүйл гарвал info@icb.edu.mn электрон шуудангийн хаягаар хандаж болно. Утас: 976-11-328971, 325724, 99158824 Факс: 976-11-326748.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

2.1 Элсэлтийн комиссыг ХҮДС-ийн захирлын тушаалаар томилон ажиллуулна.

2.2 Элсэлтийн комисс нь элсэлтийн үйл явцыг зохион байгуулах арга, хэлбэр, баримтлах дэг журам, элсэгчдийн материалыг шалгах, ур чадварын шалгалтыг үнэн зөв дүгнэх, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих үйл ажиллагааг зохицуулна.

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

Дараах шаардлага тавигдана.Үүнд:

3.1.а) ХҮДС-ийн өдрийн ангид элсэгчид нь бүрэн дунд боловсролтой, ерөнхий шалгалт өгсөн байх,

3.1.б).ХҮДС-ийн орой, эчнээ ангид элсэгчид нь тусгай дунд болон дээд боловсрол эзэмшсэн байх

3.1.в).ХҮДС-ийн бакалаврын түргэвчилсэн сургалттай нягтлан бодох бүртгэлийн ангид элсэгчид нь бакалаврын боловсрол эзэмшсэн байна.

3.2 Тухайн мэргэжлээр суралцахад эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй байх.

ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ

Өргөдлийг дараах хуваарийн дагуу хүлээн авна. Үүнд:

4.1.а). ХҮДС-д өдрийн ангид элсэхийг хүсэгчид 2008 оны 6 сарын 28-ны өдрөөс 7 сарын 6-ны өдрийг дуустал;

4.1.б). Орой болон бакалаврын түргэвчилсэн сургалттай нягтлан бодох бүртгэлийн ангид элсэгчид 2008 оны 8 сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийг дуустал;

4.1.в). Эчнээ ангид элсэгчид 2008 оны 10 сарын 7-ны өдрөөс 12-ны өдрүүдэд элсэлтийн комисст ирж тус тус бүртгүүлнэ. Бүртгэл хичээлийн I байрны (¹111) –тоот өрөөнд 930 - 1700 цагийн хооронд явагдана.

4.2 Улаанбаатар хотын элсэгчид өргөдлөө өөрийн биеэр дээр дурьдсан хугацаанд авчирч өгнө.

4.3 Аймаг, орон нутгаас Улаанбаатар хотын хяналтын тоонд багтан элсэхийг хүсэгч доорхи хаягаар 2008 оны 7 сарын 5-ны өдрийн дотор өргөдөл, материалаа ирүүлж болно. Хаяг: Улаанбаатар хот, 210648, Сүхбаатар дүүрэг Энхтайваны өргөн чөлөө 14/3 ХҮДС. “Сургуулийн элсэлтийн комисст”. Хугацаа хоцорсон тохиолдолд өргөдөл хүлээн авахгүй.

4.4 Өдрийн ангид элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

4.4.1 Өргөдөл (ХҮДС-ийн элсэлтийн комиссоос тараагдах тусгай загвар)

4.4.2 Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

4.4.3 Ерөнхий шалгалтын батламж

4.4.4 Иргэний үнэмлэх

4.4.5 Цээж зураг 3х4 хэмжээний 2% /2008 оны/

4.4.6 Бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг Голомт II салбар ХҮДС-ийн 1201163477 тоот дансанд тушаасан баримт

4.4.7 Уг журмын 5.9 болзол хангасан бол БСШУ-ны сайдын тухайн олимпиадтай холбогдон гарсан тушаалын хуулбар, олимпиадад байр эзэлсэн диплом

4.5 Орой, эчнээ болон бакалаврын түргэвчилсэн сургалттай нягтлан бодох бүртгэлийн ангид элсэгчид нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

4.5.1 Боловсролын диплом

4.5.2 Иргэний үнэмлэх

4.5.3 Цээж зураг 3 х4 хэмжээний 3 ширхэг

4.5.4 Мэргэжлийн үнэмлэх

4.5.5 Элсэхийг хүссэн өргөдөл

4.5.6 Бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг Голомт II салбар ХҮДС-ийн 1201163477 тоот дансанд тушаасан баримт

ТАВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАРУУЛАЛТ

5.1 Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн тус сургуулийн өдрийн ангид оюутан элсүүлнэ.

5.2 Орой, эчнээ болон бакалаврын түргэвчилсэн сургалттай нягтлан бодох бүртгэлийн ангид элсэгчдээс авах шалгалтыг элсэлтийн комисс зохион байгуулна.

5.3 Өдрийн ангид элсэхийг хүсэгчдийн материалд 2008 оны 7 сарын 9-ны өдрийн дотор шалгаруулалт хийж ерөнхий шалгалтын хичээл I, хичээл II-ын оноог заасан харьцаагаар нэмж ( жишээ нь: I бүлгийн хувьд I хичээлд авсан оноог 0,7-оор, II хичээлд авсан оноог 0,3 үржүүлж нэмнэ) бүлэг бүрээр нийт авсан онооны дарааллаар шалгуулагчдыг жагсааж БСШУЯ-аас баталсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Холбогдох мэдээллийг хичээлийн I байранд гарган, сургуулийн вэб сайтад байрлуулна.

5.4 Шалгуулагчдын нийт оноо тэнцсэн тохиолдолд хичээл I–д авсан оноог үндэслэн шийдвэрлэнэ.

5.5 Шалгаруулалтыг дараах мэргэжлийн бүлгээр явуулна. Үүнд: Мэргэжлийн бүлэг Элсүүлэх мэргэжил Элсэлтэнд тооцох ерөнхий шалгалт, онооны харьцаа Хичээл I Хичээл II I - Эконометрик (Эдийн засгийн математик загварчлал); - Эдийн засгийн мэдээлэл зүй; - Үйлдвэрлэлийн менежмент; - Нягтлан бодох бүртгэл; - Даатгалын эдийн засаг; - Санхүүгийн менежмент. Математик 70% Англи хэл 30% II - Худалдааны менежмент; - Олон улсын худалдаа; - Аялал жуулчлалын менежмент; - Зочид буудал, зоогийн газрын менежмент. Англи хэл 60% Математик 40% III Бизнесийн эрх зүй Нийгмийн тухай мэдлэг 70% Англи хэл 30% IV Реклам сурталчилгааны менежмент Зохиомж зураг 70% Англи хэл 30%

5.6 Улаанбаатар хотоос IV бүлэгт заагдсан мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн зохиомж зургийн шалгалтыг элсэлтийн комиссоос зарласан хугацаанд зохион байгуулна.

5.7 Аймаг, орон нутгаас IV бүлэгт заагдсан мэргэжлээр элсэх хүсэлтэй элсэгчид ерөнхий шалгалтаас гадна зохиомж зургийн ур чадварын шалгалт өгөх ба энэхүү шалгалтыг МИДСК-аас тухайн орон нутагт томилогдсон элсэлтийн комисс зарласан хугацаанд зохион байгуулна.

5.8 Шалгуулагч нь тухайн бүртгүүлсэн бүлгийн мэргэжлүүдээс нийт авсан онооны дарааллаар өөрийн биеэр ирж хуваарь сонгон, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авна. Дурьдсан хугацаанд элсэгч хуваарь сонгоогүй тохиолдолд дахин сонгох эрхгүй бөгөөд жагсаалтын дараагийн элсэгч хуваарь сонгох эрхтэй болно.

5.9 Математик, англи хэл, нийгмийн ухааны улсын олимпиадад эхний 5 байр, олон улсын олимпиадад шагналт байранд шалгарсан сурагч тус сургуульд элсэхийг хүсвэл энэхүү журмын 3.1.а-д заасан болзол хангасан нөхцөлд тухайн мэргэжлийн чиглэлээр нь онооны дараалал харгалзахгүй шууд элсүүлнэ.

5.10 Тус сургуулийн мэргэжлийн сургалтын төвийг “А” үнэлгээтэй төгсөгч болон “Манлай” лицей сургууль төгсөгчдийг элсүүлэх асуудлыг захирлын тушаалаар зохицуулна.

5.11 Элсэгчийг мэргэжлийн нэг бүлгээс нөгөө бүлэгт шилжүүлэн элсүүлэхгүй.

5.12 Оюутан элсүүлэхтэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

6.1 Сургалтын төлбөрөө бүрэн төлж, суралцах гэрээ байгуулсан өдрийн ангид элсэгчийг 2008 оны 8 сарын 20 өдрөөс 29-ны өдрийг дуустал хичээлийн I байрны 111 тоот өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Өдрийн ангид:
6.1.1 Бүрэн дунд боловсролын үнэмлэх
6.1.2 Ерөнхий шалгалтын батламж
6.1.3 Цээж зураг 3 % /3х4 хэмжээтэй/
6.1.4 Иргэний үнэмлэх
6.1.5 Сурагчийн хувийн хэрэг
6.1.6 Сургалтын төлбөр төлсөн баримт
6.2 Орой, эчнээ болон бакалаврын түргэвчилсэн сургалттай нягтлан бодох бүртгэлийн ангид:
6.2.1 Тусгай дунд болон дээд боловсролын диплом
6.2.2 Цээж зураг 3% / 3х4 хэмжээтэй /
6.2.3 Иргэний үнэмлэх
6.2.4 Сургалтын төлбөр төлсөн баримт

6.3 Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно

Жич: Элсэхийг хүсэгч дээрхи материалуудыг эх хувиар авчирна. Материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.

Хаяг: Улаанбаатар 210648, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 14/3, Утас: 976-11-328971, 325724, Факс: 976-11-326748, И-мэйл: info@icb.edu.mn, Вэб: www.icb.edu.mn

ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
түгээх
Эхэнд оч Go down

Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль :: Хариултууд

Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн санхүү нягтлан бодох бүртгэлийн эчнээ ангид анагаахын тусгай дунд боловсролтой хүн элсэн орж суралцвал хэдэн жил суралцаж төгсөх вэ? Мөн сургалтын төлбөр хэд вэ? Бүртгэл хэдийд эхлэх вэ?
976-11-328971, эсвэл 325724 дугарын утсаар асууж лавлах боломжтой
hudaldaa muis-n harya boltsimuu
 

Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
eForum.mn ::  :: -