eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Share | 
 

 ХИЛИЙН ЦЭРГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
The GoDFa[th]eR
Сайтын ахлагч
Male
Бичлэгийн тоо: 1656
Нас: 23
Байрлал: Гэрийнхээ мухарт
Ажил/Хобби: Санаааааан зоргоор худлаа ярих
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахface.odko@yahoo.comhttp://www.facebook.com/face.odkohttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахХИЛИЙН ЦЭРГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
БАЙЛДААНЫ ГАВЪЯАНЫ ОДОНТ ХИЛИЙН ЦЭРГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ



Нэг. Нийтлэг зүйл


1.Энэхүү журмын зорилго нь тус сургуульд шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн түвшин, авъяас, бие бялдрын хөгжлийг бодитойгоор үнэлж цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэн суралцуулах ажлыг зохион байгуулахад оршино.
2.ХЦДС 2006-2007 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох сургалтанд нийслэл болон аймгуудаас сонсогч, оюутан элсүүлэхэд БСШУЯ-наас 2005 онд баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг удирдлага болгоно.
3.Сонсогч, оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна.
Эхний шатанд ХЦДС-д элсэх хүсэлтэй иргэн энэ журмын 8-д заасан ерөнхий шалгалт өгнө.
Хоёр дахь шатанд ерөнхий шалгалт өгч энэхүү журмын 9-д заасан болзлыг хангасан иргэний өргөдлийг ХЦДС-ийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.
4.Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бүхий Ерөнхий шалгалтыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага зохион байгуулах бөгөөд шалгалтын асуулт боловсруулах, олшруулах, нууцлалыг хадгалах, зохион байгуулах, оноог иргэд болон сургуульд хүргэх, шалгалттай холбоотой иргэдийн гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, бүхий л мэдээллээр хангах үүргийг энэхүү байгууллага хүлээнэ.
5.Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг ХЦДС-ийн вэб хуудас www.bti.mn болон БСШУЯ-ны www.education.mn портал сайтад толилуулна.
6.ХЦДС-д эчнээ хэлбэрээр элсүүлэх асуудлыг тусгай журмаар зохицуулах бөгөөд тухай бүр нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.



Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт


7.ХЦДС-д элсэгч бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
8.ХЦДС-д элсэхэд доорх мэргэжлийн чиглэлээр ерөнхий шалгалт өгсөн байна.
Үүнд:
а)Цэргийн мэргэжлээр
· Хилийн алба – нийгмийн тухай мэдлэг, монгол хэл
· Шалган нэвтрүүлэх алба - нийгмийн тухай мэдлэг, монгол хэл
· Ар талын алба - нийгмийн тухай мэдлэг, монгол хэл
· Цэргийн сэтгэл судлаач - нийгмийн тухай мэдлэг, монгол хэл
б)Энгийн мэргэжлээр
· Эрх зүйч - нийгмийн тухай мэдлэг, монгол хэл
9.Ерөнхий шалгалтад авбал зохих нийт онооны 60 хувийг авбал ХЦДС-д элсэх болзол хангасан гэж үзэх бөгөөд ерөнхий шалгалт өгсөн хоёр шалгалтын оноог 70:30 харьцаагаар нэмнэ. (I шалгалтыг 0.7-оор, II шалгалтыг 0.3-аар үржүүлнэ)
10.Цэргийн мэргэжлээр элсэгчдэд дараах тусгай шаардлага тавигдана.
а)Бие бялдрын ерөнхий хөгжил сайн, биеийн өндөр 168 см, жин 56 кг-аас доошгүй.
б)Цэргийн мэргэжлээр зөвхөн хөвгүүдийг элсүүлнэ.
в)Элсэгчдийг сургуульд бүртгүүлэх үед төрийн тусгай албан хаагчдын төв эмнэлгийн эмч нарын комиссын үзлэгт хамруулж цэргийн жинхэнэ албанд тэнцэх эсэхийг тогтоолгоно.
11.Энгийн мэргэжлээр элсэгчдэд тусгай шаардлага тавигдахгүй бөгөөд зөвхөн Улаанбаатар хотоос элсүүлнэ.



Гурав. Өргөдөл хүлээж авах


12.ХЦДС-д элсэхийг хүсэгчдийн өргөдлийг 13-д заасан холбогдох материалын хамт 2006 оны 06 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд ХЦДС дээр дараах хаягаар хүлээж авна.
Улаанбаатараас элсэхийг хүсэгчид өргөдлөө өөрийн биеэр авчирч өгөх шаардлагатай бөгөөд элсэлтийн комиссын хаяг, өргөдөл хүлээж авах цагийг 06 дугаар сарын 20-нд ХЦДС-ийн төв байранд зарлана.
Аймгаас элсэхийг хүсэгчид өргөдлөө «Улаанбаатар, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, ХЦДС-ийн төв байр эсвэл Улаанбаатар.шуудангийн 13-р салбар ш/х 2140 ХЦДС-ийн элсэлтийн комисст» гэсэн хаягаар шуудангаар буюу өөрийн найдвартай бие хүнээр элсэлтийн комисст ирүүлнэ.
13.Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
а)Өөрийн гараар бичсэн өргөдөл. Өргөдөлд өөрийн товч намтар, ам бүлийн байдал, эцэг эх хаана ямар ажил эрхэлдэг, ямар мэргэжлээр элсэхийг хүсэж байгаа, тэр чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилт, бие бялдрын ерөнхий байдал, биеийн өндөр, жин, ерөнхий шалгалтыг ямар хичээлээр хэдэн оноотой өгсөн тухайгаа бичиж, гарын үсгээ зурж, буцах хаягаа тодорхой бичнэ, холбоо барих гар утасны дугаар (Улаанбаатарт байдаг ах дүүс байж болно) байвал сайн.
б)Боловсролын гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулах албагүй)
в)Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар батлуулах албагүй)
г)Цээж зураг гурван хувь (2006 оны)
д)Бүртгэлийн хураамж (2000 төгрөгийг ”Төрийн сан” банкин дахь ХЦДС-ийн 900012018 тоот дансанд тушаасан орлогын мэдүүлэг)
14.ХЦДС-д “элсэх болзол хангасан” иргэн элсэх өргөдөл өгөх эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана. Иймд өргөдөл ирүүлэх хүний тоонд хязгаар тогтооно.
а)Аймаг бүрээс хүлээж авах өргөдлийн тоо хавсралт дахь бүлэг бүрийн ард заасан тоогоор хязгаарлагдана.
б)Улаанбаатар хотоос хүлээж авах өргөдлийн тоо мөн адил хавсралт дахь бүлэг бүрийн ард заасан тоогоор хязгаарлагдана.



Дөрөв. Сонсогч, оюутан элсүүлэх шалгаруулалт


14.ХЦДС-д нийслэл болон аймгуудаас элсүүлэх сонсогч, оюутны тоог (хяналтын тоо) БСШУЯ тогтооно.
15.Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр энэхүү журмын 8-д заасан 5 мэргэжлээр бүлэг болгоны шалгалтын нийт оноогоор (энэ журмын 9-д заасан аргачлалаар тодорхойлсон) жагсаан, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
16.Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дундажийг харьцуулан шийдвэрлэнэ.
17.Тухайн аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн тэр аймагт оршин суугаа иргэн өргөдөл өгөх эрхтэй ба нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй.
18.Шалгаруулалтыг 07 дугаар сарын 20-ны дотор хийж нэмэлт шалгалт өгөхөөр тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ХЦДС-ийн вэб сайт www.bti.mn тавьж өдөр тутмын сонинд нийтэлнэ. Ямар сонины аль дугаарт нийтэлснийг Монголын радио болон бусад мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
түгээх
Эхэнд оч Go down

ХИЛИЙН ЦЭРГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ :: Хариултууд

Тав. Нэмэлт шалгалт



19.ХЦДС-д цэргийн мэргэжлээр элсэх хүмүүсээс дор дурдсан нэмэлт шалгалт авна. Үүнд:
Үзүүлэлт




Дасгалын төрөл






Онц
Сайн
Дунд
1
Дүүжинд суниах (удаа)
12
10
6
2
100 метрийн гүйт (сек)
14,1
14,7
15,07
3
1000 метрийн гүйлт (мин)
3,25
3,35
4,05
Тайлбар:
а)Шалгуулагч нэмэлт шалгалтыг өгөхдөө биеийн тамирын хувцастай байхыг зөвшөөрнө.
б)Нэмэлт шалгалтын 1, 2, 3 дугаар үзүүлэлтийн оноог 30:40:30 гэсэн харьцаагаар нэмнэ.
в)Нэмэлт шалгалтын нийт онооны 60 хувийг хангасан шалгуулагчийг нэмэлт шалгалтанд тэнцсэнд тооцно.

Зургаа. Элсэгчдийг бүртгэх



20.Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно. Элсэгчдэд суралцах эрхийн бичгийг сургуульд ирж бүртгүүлэх үед олгоно.
21.Элссэн хүмүүс 2006 оны 07 дугаар сарын 20-25-нд ХЦДС дээр бүртгүүлнэ.
Дурдсан хугацаанд бүртгүүлээгүй хүмүүсийг сургууль орхисонд тооцож хасна.
22.Элссэн хүмүүс бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:
а)Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт
б)Ерөнхий шалгалтын дүнгийн тодорхойлолт
в)Сурагчийн хувийн хэрэг
г)Сургуулийн тодорхойлолт (2005, 2006 онд Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдөд хамаарна)
д)Иргэний үнэмлэх
е)Цээж зураг гурван хувь /2006 оны/
ж)Эрх зүйн ангид элсэгчид сургалтын төлбөр төлсөн баримт
Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.
23.Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг ХЦДС-д элсүүлэхгүй бөгөөд элссэн тохиолдолд хасна.
24.Сургуульд бүртгүүлсний дараа эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн цэргийн мэргэжлээр элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгож 08 дугаар сарын 1-28-нд цэргийн анхан шатны бэлтгэлд хамруулна.
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

[b][b]ХЦДС-д Сонсогч оюутан
элсүүлэх журмын хавсралт

[b]ХЦДС-Д СОНСОГЧ, ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН БҮЛЭГ,
ХҮЛЭЭЖ АВАХ ӨРГӨДЛИЙН ТОО, ӨГСӨН БАЙХ ЕРӨНХИЙ
ШАЛГАЛТ, НИЙТ ОНООНД ЭЗЛЭХ ХАРЬЦАА


Д/д


Мэргэжил
Хүлээж авах өргөдлийн тоо

Ерөнхий шалгалтын нийт оноонд эзлэх харьцаа



Аймаг тус бүрээса
Улаанбаатар-аасбI - 70
II – 30
1
Хилийн албав
3



15
Нийгмийн тухай мэдлэг
Монгол хэл
2
Шалган нэвтрүүлэх албав
2



15
Нийгмийн тухай мэдлэг
Монгол хэл
3
Ар талын албав
2



15
Нийгмийн тухай мэдлэг
Монгол хэл
4
Цэргийн сэтгэл судлаачв
3



15
Нийгмийн тухай мэдлэг
Монгол хэл
5
Эрх зүйч

-



50
Нийгмийн тухай мэдлэг
Монгол хэл

Тайлбар:
а)Энэ тоо нь нэгдүгээр хичээлийн ерөнхий шалгалтын оноогоор аймагтаа эзэлсэн “байр” бөгөөд энэ “байранд багтсан” хүний өргөдлийг ХЦДС хүлээж авна.
б)Мөн адил Улаанбаатараас хүлээж авах өргөдлийн тоо
в)Энэхүү журмын 19-д зааснаар нэмэлт шалгалт өгнө.



[/b][/b]

[/b]
 

ХИЛИЙН ЦЭРГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
eForum.mn :: ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ :: The Lounge-