eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Түгээх | 
 

 Чингис хааны тухай Баримт,Түүхээс...

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Зохицуулагч
Анкууш
Male
Бичлэгийн тоо: 348
Нас: 21
Байрлал: Газар дээр
Ажил/Хобби: Бор гэртээ богд
LIKE: 20
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Чингис хааны тухай Баримт,Түүхээс...   2009-07-29, 07:26

Чингис хааны түүх намтар

Тэмүүжин нь усан морин жилийн зуны тэргүүн сарын арван зургааны тэргэл өдөр буþу 1162оны дөрөвдүгээр сарын арван зургааны өдөр Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар Хамаг монголын хаан Хабулын ач хүү Есүхэйн гэрт Өүлэн хатнаас төржээ. Есүхэй баатар Татар аймагтай байлдаж Тэмүүжин, Хорибух зэрэг Татар хүмүүсийг барьж ирэхэд Тэмүүжин мэндэлсэн учир Тэмүүжин нэрийг өгчээ. Тэмүүжин баруун гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн гэдэг. Тэмүүжний эх Өүлэн хатан Олхонууд аймгийн хүн ажээ.Тэрээр багаасаа ухаалаг хэрсүү харвах намнахдаа мэргэн хүүхэд байсан гэдэг. Тэмүүжинг балчир байхад эцэг нь татаруудад хорлогдсон байна.Есүхэйг нас бармагц түүний захиргаанд байсан овог аймгууд тухайн үеийн том аймаг тайчууд нарт даган оржээ. Ийнхүү бага балчираасаа үхэл хагацал, амьдралын хүнд бэрхтэй тулгарч ,орчин тойрондоо болж буй улс төрийн хурц хурц үйл явдлуудыг үзсээр тэр бүхнийг эргэцүүлэн бодож,цаашид хэрхэн хандах тухай боловсруулж явдаг, арга мэхтэй, тэвчээр хатуужилтай, эрс шийдэмгий, бат журмыг хүндэтгэдэг эр болон өсчээ.Тэмүүжинг Цэнхэрийн голын Хар зүрхний Хөх нуур гэдэг газар 1189 онд буудаллаж байхад нь Хотула хааны хүү Алтан,Жүрхэн аймгийн толгойлогч Сачи-бэхи,Нэргүүн тайжийн хүү Хучир нар зөвшилцөн Хамаг Монголын хаанд өргөмжлөн Чингис хаан гэх цолыг өгсөн байна.
түгээх
Эхэнд оч Go down
 
Зохицуулагч
Анкууш
Male
Бичлэгийн тоо: 348
Нас: 21
Байрлал: Газар дээр
Ажил/Хобби: Бор гэртээ богд
LIKE: 20
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Чингис хааны тухай Казакын түүхч бичиж байна!   2009-07-29, 07:26

Сүүлийн жилүүдэд Чингис хааныг маань дэлхий нийт дахин цоо шинээр нээж байх шиг байна. Харгис хэрцгий байлдан эзлэгч, дарангуйлагч гэсэн хэт нэг талыг барьсан ойлголтоосоо хүссэн хүсээгүй ангижирч, Их хааны маань дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн эерэг үүрэг, нөлөөг олонтаа дахин дахин ярих болов. Судалгааны болон нийтлэлийн хэд хэдэн шуугиан тарьсан томоохон бүтээл хэвлэгдэж, хэд хэдэн орны кино студиуд уралдан нэг бус кино бүтээж эхлээд байна.
Гэвч энэ сайхан зүйлийн хажуугаар бас анхаарч бодууштай зүйлс ч гарч ирсэн юм. Тухайлбал, Чингис хаан болон Монголын их түүхийг өөрийн улсын түүхийн хавсрага болгох гэсэн оролдлого урьд өмнөхөөс эрс идэвхжсэн. Хаанаас гэдэг нь ойлгомжтой. Өмнөд хөршөд маань хоёр жилийн өмнө болсон Их Монгол улсын 800 жилийн ойн жилд, энэ түүхт ой бол бидний баяр, энэ түүх бол олон үндэстний их гэр бүлийн маань түүхийн нэгээхэн хэсэг юм гэсэн мухар гуйвуулга бүүр төрийн бодлогынхоо түвшинд хүртэл илэрч байсныг тухайн үеийн сонин хэвлэлүүд, нет-ийн олон сайтад байрлуулсан мэдээллээс бэлээхэн харж болохоор байсан.
Мөн Чингис хааныг маань өөрийн үндэстний баатар мэтээр үзэж, түүнээ элдэв нотолгоо гарган тайлбарлах явдал Хятад төдийгүй Төв Азийн Казахстан, Узбекстан зэрэг зарим орнуудын зарим эрдэмтэд, бичиг номын хүмүүсийн дунд ажиглагдсан билээ. Тэр ч бүү хэл алс далайн чинад дахь Японоос хүртэл цухалзаад авсан. Тэдний гаргаж буй нотолгоо сурвалжуудад бас зарим талаар анхаарч судлууштай зүйлс бишгүй бий ч уг агуулгаар нь хүлээн зөвшөөрмөөргүй байдаг.

Ер нь үндэстний оршин тогтнох төдийгүй сэргэн мандахын уг язгуурт хоёр гуравхан амин тулгуур буйн нэг нь яахын аргагүй үндэстний түүх, соёл. Энэ үүднээс ч бид түүх судар, соёл урлагтаа хандах учиртай. Дээрх улс орнуудын хувьд Их хааны маань Их түүхийг өөриймсүүлэн авч үлдэх гэж буй оролдлогын цаана мөн яг ийм санаа буй нь ч тодорхой.
Тэдний дотор зориудаар, бодлоготойгоор түүхийг гуйвуулан гажуудуулах гэсэн оролдлого ч бий байх, бас ерөөс сэтгэлийн хөөрлөөр, ямар нэгэн шинжлэх ухааны ор, үнэр ч үгүй хандлага ч бий. Гэхдээ л аль алинд нь бид анхаарал болгоомжтой хандууштай мэт санагддагаа. Өмнө бид Хятадын болон Казахын зарим түүхчдийн санал сэтгэгдэлийн талаар уншигчиддаа танилцуулж байсан. Гэвч бүгдээрээ тийм үзэл хандлагатай биш нь ойлгомжтой. Тэдэн дотор түүхэн үйл явдалд эрүүл саруулаар, шинжлэх ухаанчаар хандаж, харж дүгнэж буй эрдэмтэн мэргэд ч цөөнгүй буй.

Энэ удаад Казахын нэгэн түүхчийн бичсэн нийтлэлийг уншигчиддаа хүргэж байна. Энэ бичвэр дотор, тухайлбал Бөртэ Үжинг Монголын дорнод хязгаараар нутагтай Хонгирад аймгаас бус харин Дундад Азийн Түрэг язгуурт Кунград хотоос гаралтай хэмээсэн гэх мэт нэг бус эргэлзээтэй түүхэн зарим баримтууд дурдагдсаныг эс тооцвол ерөнхийдөө бодит хандлагатай гэж болохуйц байна.

Дашрамд энэхүү бичвэрийг цаг заваа заран байж хөрвүүлэн манай уншигчдад хүргэж буй профессор П.Увш багшид талархаснаа илэрийлье.
Номин.Б

T.Ботиров
түгээх
Эхэнд оч Go down
 
Зохицуулагч
Анкууш
Male
Бичлэгийн тоо: 348
Нас: 21
Байрлал: Газар дээр
Ажил/Хобби: Бор гэртээ богд
LIKE: 20
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийн талаар   2009-07-29, 07:27

Сүүлийн үед Монгол болон, гадаад улс орнуудад Чингис хааныг бие хүнийх нь хувьд ихээхэн сонирхож, түүний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь арай өөрөөр дахин авч үзэх боллоо.Энэ нь чухам юутай холбоотой вэ?

Давын өмнө Чингис хаандаа тулгуурласан үндэсний номнолыг бий болгох гэсэн Монголчуудын хүсэл, эрмэлзэлтэй холбоотой. Монголчууд Чингис хааныг монголын тулгуур тєрийг үүсгэн байгуулагч, 13 дугаар зууны эхэнд Азийн газар нутагт үүсэж, Төв европыг хамарч, орос, цагаадай-тємєрийнхєн, шэйбан-үзбэкүүд, хөлөг хааныхан, Их Моголчууд болон Ногай, казах болон Казаний хаант улсын эх суурийг тавьсан хүнээрээ зүй ёсоор бахархаж, үндэсний хэмжээнд цоо шинээр авч үзэж байна.
2003 онд Чингисийн төрийн 840 жилийн ойг тохиолдуулан түүнийг Монголын Эзэнт Улсын хаанаар өргөмжлөх агшинг харуулсан Чингисийн хаан сэнтийд залран байгаа хөшөөг нийслэлдээ сүндэрлүүлсэн билээ. Чингис хааны дүрийг дан ганц сөрөг талаас нь дөвийлгөн гаргадаг байсан Зөвлєлт Холбоот Улс задран унасны дараагаас Чингис хааны монголын ард түмний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг ийнхүү бодитойгоор авч үзэж, үндэсний болон олон улсын төвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монголчуудын тууштай, нөр, дипломат хүчин чармайлтын үрээр дэлхийн соёл, иргэншлийн хөгжилд Чингис хааны оруулсан аугаа их хувь нэмрийг дэлхийн олон улс, түмэн хүлээн зөвшөөрч эхэлж байна.

2006 онд НYБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор Монголын тулгуур төр байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэн єнгєрүүллээ. Чингисийг бие хүнийх нь хувьд сонирхох, судлах энэ тэсрэлтэнд Чингис судлалаар туурвигдсан эрдэм шинжилгээний чамгүй олон бүтээлүүд түлхэц єгсєн юм. АНУ-д л гэхэд Монголын төрт улсыг үндэслэн байгуулагч Чингисийн амьдрал, үйл ажиллагааг судлан шинжилсэн цєєнгүй бүтээл гарлаа. Тухайлбал, Америкийн эрдэмтэн Дж. Ведерфорд 2004 онд "Өнөөгийн Ертєнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан" дуулиант бүтээлээрээ Чингис хааны нэр хүндийг өргөхөд их зүйл хийсэн гэж "Вашингтон пост" сонинд тэмдэглэсэн байна. Зохиогчийн үзэж байгаагаар "Чингис хаан бол дэлхийн түүхэн дэх гарамгай удирдагчдийн нэг байсан юм. Түүний нэр хэдэн зууны туршид барууны орнуудад цуст дайн, харгис түрэмгийлэн эзлэгч, дээрэмчин, нүүдэлчний бэлэг тэмдэг болж ирсэн юм. Харин Чингис хаан бол Монголчуудын хувьд Америкт Джорж Вашингтонтой л адилхан эцэг шүтээн нь юм".

2006 онд Монголын тулгуур төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор хятад, монгол, орос, япон, АНУ-аас 50 гаруй шинжээч,судлаачид оролцсон олон улсын симпозиум зохион байгуулагдаж, Чингис хааны талаар олон санал бодол, үнэлэлт, дүгнэлт дэвшигдэж байсан бєгєєд хамгийн гол нь Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг анх удаа эерэгээр тэмдэглэсэн юм.
Чингис хааны нэр олон дэвшилтэт өөрчлөлт, хүвьсалтай,холбоотой. Тухайлбал Чингис хаан шашин, шүтлэгт тэвчээртэй хандах, эмэгтэйчүүдийн санаа бодлоо илэрхийлэх болон бусад эрхийг хүндэтгэх суурийг тавьсан тухайн үеийнхээ дэвшилт удирдагч байлаа. Тэрээр бас бусад оронд илгээх элчийг хамгаалах дипломат ёсыг санаачлагч байлаа." Вашингтон пост" сонинд мэдээлж байгаагаар АНУ-ын нийслэлд Чингис хааны хөшөө босгох талаар яригдаж байгаа ажээ.

2006 оны 10 дугаар сард Монгол улсын Ерєнхийлэгч Н.Энхбаярын санаачлагаар Монгол улсын Парламент Чингис хааны нэрийг хэрэглэхийг зохицуулах тухай хуулийн төсөл хэлэлцэж эхэлсэн нь, нэгд, Чингис хааны нэр хүндийг доромжлон гутаах зорилгоор түүний нэр, зургийг хэрэглэхийг хориглох,Чингис хааны нэрийг улс төрийн намууд, төрийн бус байгууллагад тэдний явцуу эрх ашиг, зорилгоор хэрэглүүлэхгүй байх, гуравт, монголын ард түмний түүхэн өв, уламжлалыг хамгаалах зорилготой байв. Монголын парламентын гишүүн Д. Арвин Чингис хааныг Казахстан, Сибирь, Хятадын Өвар Монголд төрсөн мэтээр цуурхан "бидний түүхийг гуйвуулж байна" гэжээ.

Чингис хааны амьдрал,үйл ажиллагааг цоо шинээр судлан авч үзэж байгаа нь монгол төрийн түүх, улмаар Төв Азийн ард түмнүүдийн түүхийг гуйвуулан авч үздэг байсан Зєвлєлтийн түүх судлалыг бүрэн булшилсан юм.
Хятадын эх сурвалжаас үзвэл, Чингис хаан киад овгоос гарвалтай аж. Түүний эцэг Есүгэй томоохон сурвалжит хун байсан бєгєєд Тэмүүжинг 13 настай байхад нь турк хэлээр ярилцах хэрээд омгийнхонд аваачин үлдээж албаны болон хүмүүжил олох эхийг тавьжээ . Тэмүүжиний ертєнцийг үзэх үзэлд түрэгийн соёл, уламжлал хүчтэй нєлєєлсєн юм. Yүнийхээ ч ачаар тэрээр Солонгосийн хагас хойгоос Xар болон Газрын дундат тэнгис, Амударья голын эрэг, ємнєт Сибирээс Тєвд, Ираны єндєрлєг хүртэлх асар уудам нутаг дэвсгэртэй Түрэг омгийнхнийг єєртєє нэгтгэн, нягтруулан захирч чадсан.

Чингис хаан Түрэг овогт багтах караханидийн Кунград хотын бүсгүйтэй гэрлэж байсан юм. Одоо Узбекийн бүх газар нутаг, Казахстаны ємнєт хэсэг, Ферган, Зарафшаны хєндий, Таджикистаны Согд муж, Киргистаны Ош, Джалалабад мужуудад энэ домогт овгийн удам, угсаа аж тєрсєєр байна.
Узбекстанд Каракалпакын Автономт Улсын Амударья голын бэлчир дэх Кунград хот энэ овгийн нэрээр нэрлэгдсэн юм. Энэ бүхэн Чингис хаанд Моувараннахра болон Семиречье хавийн газар нутгийг эзэгнэсэн Карахайдийн хаан ширээнд суух эрх ч олгосон байх. Энэ бүх хүчин зүйлс нь Тэмүүжинг ядуу, буурай түрэг омгийнхонд элгэмсүү, єєриймсєг хандах, түрэгүүдэд ч тєвлєрсєн улсад нэгдэх эрмэлзлийг бий болгосон байж болно.
түгээх
Эхэнд оч Go down
 
Зохицуулагч
Анкууш
Male
Бичлэгийн тоо: 348
Нас: 21
Байрлал: Газар дээр
Ажил/Хобби: Бор гэртээ богд
LIKE: 20
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийн талаар   2009-07-29, 07:28

"Монгол" гэх євєг үг олон омог, тєрлийн, түүний дотор Түрэг омгийнхнийг хамтатгасан нэрээр Чингис хааны үед бий болсон юм . Түүхийн олон эх сурвалжид монголчууд болон түрэг омгийнхоны хооронд угсаа гарвалийн олон нийтлэг зүйл байгаа бєгєєд энэ нь улмаар Узбек үндэстний угсаатний сурвалжийн гол бүрэлдүүлбэр болсон байна.
Гадаадын дийлэнх эрдэмтэн, судлаачид, тухайлбал Япон, Хятадын судлаачид Монголчуудыг хєнхєр цэнхэр нүдтэй Гуны удам, угсаа гэж үздэг байна. Чингис хааны эцэг гун үндэстэн болохын хувьд цэнхэр нүдтэй байсан. Монгол судлаачид монголчуудын эртний нэр нь "муогу"бєгєєд эртний түрэг омгоос гарвалтай "говчи" омгоос үүдэлтэй гэж үздэг.
Чингис хааныг түүхийн тавцанд гарч ирэхээс ємнє "мэнгү" / Хятадаар/ омог байжээ. Монголчүүдын бүрэлдэхүүнд олон түрэг омог оролцож явсан бєгєєд одоо тийм түрэг омог 44 байна.
Чингис хааны баруун зүг , Дорнот Европыг хүртэл хийсэн аян дайн монголчуудыг Тєв Ази болон Орос /Татарстан, Буриад, Чуваш/-тєй холилдох, сүлэлдэх эхийг тавьсан юм. Монголын эзэнт гүрний асар уудам газар нутгийг Чингис хаан хєвгүүдийнхээ хооронд хуваахад том хүү Зүчи хаанд Ємнєт Сибирь, Дашти-кипчакийн тал нутаг, Ижил мєрєн орчим, Хорезм оногдсон юм. Зучи хааныг нас барсны дараа энэ газар нутаг хүү Бат хаанд шилжсэн бєгєєд, хоёр дахь хүү Цагаадайд Ижилийн хєндий,Семиречье болон Моувараннахр ногдсон.

Чингис хааны удам угсаа Еврєазид ч бүрэлдэн тогтлоо. Орос орон гэхэд 300 гаруй жилийн турш Алтан Ордийн эрхшээлд байсан бєгєєд Зүчийн удам угсаа Оросын Юсуповынхний, Аракчевийнхний, Догшин Иваны эх Елена Глинская, А.Суворов, И.Тургенев нарын уг сурвалж бүрэлдэн тогтоход хүчтэй нєлєєлсєн юм.
Чингис хааны ач Хөлөг-хаан /1217-1265/ єнєєгийн Иран, Афганистан, Туркменстан, Кавказийн чанад, Ирак, Бага Азийн ємнєт хэсгийг хамарсан Хөлөгийн улсыг байгуулсан юм. Хөлөгийнхөний хойч үе нь ший шашинтай, дари хэлтэй Афганы Хазарууд юм.
Чингисийн удмын хойч үед бас одоогийн Афганистан, Ираны нутагт аж тєрдєг Чорамакууд багтдаг. Тєв Азийн улс орнуудад хаан ширээнд суух эрх дархаа тунхаглагч олон хаад єєрсдийгєє Чингисийн удам угсаатай гэж зарлаж, бусад омог, аймгийнхний хүндэтгэлийг хүлээж чаддаг байлаа.
Эмир Төмөр бол Чингисийн залгамжлагч мєн. Эмир Төмөр бол "түрэгжсэн монгол аймаг Барлас"-ын гаралтай Эмир Тарагайн хүү бєгєєд тэрээр єєрийгєє Тэмүүжиний шууд удам, хоёр дахь хүү Цагаадайгаас удам угсаатай гэж бахархан ярьдаг байжээ.

Төмөрүүдийг хожмоо Энэтхэгт Их Моголчууд гэж нэрлэдэг байв. Захиритдин Бабур /1483-1530/-ийн үндэслэсэн тэдний ноёрхол Кабул хүртэлх Энэтхэгийн бараг бүх нутгийг эзлэж байжээ. Ташкентийн захирагчдын нэг байсан Бабурийн євєг эцэг Юнус хаан /1415-1487/ Монголын султаан(хаан ) байв. Түүнийг таалал тєгссєний дараа Ташкент хотын Шайхантахур дүүргийн бунханд оршуулжээ.
Хүчирхэг Моголууд-төмөрүүд Энэтхэгийг захиран суухуй үед Агрэ хот дах Тадж-Махал, Улаан цамхаг, Делийн Ариун сүм, Жахангирийн бунхан зэрэг дэлхийн соёлын үнэт зүйл болох архитектурийн гайхамшигт дурсгалт газрууд сүндэрлэсэн нь түүхийн үнэн. Узбек үндэстэн бүрэлдэн тогтоход Чингисийн удам угсаа болох шэйбанүүд, Цагаадайнхан ихээхэн нєлєє үзүүлсэн байна. Цагаадай-тємєрчүүд гэр бүлийн холбоогоо Узбекүүдтэй бататгахыг эрмэлздэг байлаа. Узбек гал голомтыг єнє эртний ч гэж үздэг байсан байна.

Түүхийн шинжлэх ухаанд "узбек хүй элгэн" гэх нэр томьёо байдаг . Энэ нь "узбекүүд" гэж нэршсэн 13 дугаар зууны 80-аад оноос 14 дүгээр зууны эх хүртэл амьдарч байсан түрэг-монгол овог юм. Шинжлэх ухаанд тэднийг бас "даштикипчакийн узбекүүд" эсвэл "нүүдэлчин узбекүүд" гэж нэршүүлж иржээ. Энэ узбекүүдийн нэртэй тєлєєлєгч нь Зүчи хааны 5 дахь хєвгүүн Шэйбанаас угсаа сурвалжтай, Бухар нийслэлтэй анхны Узбек улсыг байгуулсан Мухаммэд Шэйбань хаан (1451-1510) юм.
Чингис хааны нэр, бие хүнийх нь онцлог харамсалтай нь улс тєрийн мэтгэлцээн, ашиг хонжоо, гуйвуулгын талбар болчих гээд байна. Хятадын үндэсний шинэ үзэл баримтлал боловсруулах гэсэн Бээжингийн хүчин чармайлт идэвхжиж байгаад Монголчууд сэтгэл түгшиж байна. Ялангуяа "чжунхуа минцзу" хэмээх хятадын нэгдмэл нэг үндэстэн бүрдүүлэхэд чиглэсэн тэдний суртал нэвтрүүлэг анхаарал татаж байгаа юм.

Сунь Ятсены санал болгож байсан энэ нэр томьёо нь Хятадын бүх цєєнх үндэстэн, ястан, түүний дотор Өвєр Монголыг багтаасан бєгєєд "зєвлєлтийн ард түмэн“ гэдэг лугаа адил хийсвэр утгатай юм. Энэ үзэл баримтлалаар бол Хятадад аж тєрдєг 5,2 сая монголчууд Хятадад уусах аюул нүүрлэж байна . Чингис хааныг бие хүнийх нь хувьд ийнхүү тайлбарлах нь Хятадын монголчуудын гарвал угсаагаа хадгалахад муугаар нєлєєлєх үзэл суртлын хүчин зүйл болох талтай.

АНУ-ын хувьд Чингис хааны эзэнт гүрний талаар Монгол улсын баримтлаж байгаа бодлогыг дэмждэг. Энэ нь магадгүй эрчим хүчний ч хүчин зүйлтэй холбоотой байж болох. Азийн тєвд орших энэ орны газар нутагт эрэл хайгуул хийгдээгүй, нүүрсний болон эрдэсийн асар их нєєц нуугдаж байгаа юм. Монголыг идэвхтэй дэмжих америкийн бодлого нь нефтнийхээ импортын 60 орчим хувийг Ойрхи Дорнодоос авч байгаа Хятад улсыг Монголын эрчим хүчний нєєцєд оруулахгүй гэсэн далд санаа ч байж болох юм. Барууны шинжээчдийн үзэж байгаагаар Монголын талаарх Вашингтоны бодлого нь Хятадыг барьж байх гэсэн стратегитэй холбоотой байж болно .

Чингис хааныг бие хүнийх нь хувьд шоохоорхох сонирхол Казахстанд бүр ч ихэсч байна. Энэ сонирхлыг бүр онцгой гэж хэлж болно.Учир нь казах эрдэмтэд дээд удирдлагынхаа заавар, жолоодлогоор Чингис хааныг хасагийн ард түмнийг үндэслэгч гээд түүхэндээ хамаарүүлж байна. Түүгээр ч барахгүй узбек, казах болон түрэгжсэн монголчуудын удам угсааны хувьд нэг сурвалжтай гэдгийг огоорон кипчакуудтай түүх нэгтэй болохыг эрмэлзэж байна. Тэд "Чингис хааны тєр мєхсний дараагаар Казахийн хаанчлалын эрин эхэлсэн. Казахийн хаанчлал бий болсон нь чингисчүүдийн нэртэй, түхайлбал Туг тємєр , Жанибек, Хэрээ нарын угсаа болох ойрын тєрєл Абулхайр хан, Шэйбанид-үзбек нартай холбоотой. Туг тємєр нь Зүч хаан(Чингис хааны том хүү)-ы хүү, Жанибэк, Кэрэй хоёр Цагаан ордийн сүүлийн хаан Баракийн хүүхдүүд юм. 15 дугаар зууны эхний хагаст тухайн үедээ Узбекийн Улс гэж нэрлэгдэж байсан Абулхайр хааны эзэмшилд одоогийн казахстаны тєвийн болон баруун хэсэг болох Дэшт болон Кипчакийн тал багтаж байлаа”

Хасгуудийн гарал үүслийн талаар Казахийн удирдлага түүхэн хүчин зүйлсийг харгалзахгүйгээр хоёрдмол байр суурь баримтлаж байгааг Ахмед Мурзабулатов нарын эрдэмтдийн нотолгоонд тод харагдана. Энэ эрхэм "казахууд еврэй үндэстний дараа орох бурхнаас заяасан, хүн тєрөлхтєнд эрхэм дээд баялгийг авч ирсэн бүтээн байгуулагч ард түмэн" гэж чин үнэнээсээ улайран нотлож байгаа юм. Тэрээр цааш нь казахийн ард түмний мєн чанар нь Алтан Орд, казахуудийн одоогийн эх оронч үзэл бол ЭХ ОРНОО хайрлах сэтгэлтэй холбоотой.

Казахстанд ОТАН буюу эх орон хэмээх ойлголт үндэсний суртал номнолын хэмжээнд хүрчээ. Назарбаевын толгойлдог Нур Отан намын нэрийн орчуулга нь Эх орний гэрэл гэгээ, Нурсүлтан гэдэг нь гэрэл гэгээ цацруулагч султан(хаан) ажээ. А.Мурзабулатов "Казахуудын гарал үүсэлийг Тэйлєрєєр тайлбарлах нь" єгүүлэлдээ "казахууд болон бусад монгол угсаатны жижиг толгойтой байгаа нь тэдний оюуны сэтгэх чадварт огт нєлєєлдєггүй. Монгол гарвалтны тархиний яс нь жижиг ч, тэдний тархи нь аугаа юм. "Эхо планеты" сэтгүүлийн 2004 оны 44 дүгээрт Ольстер, Хельсингийн их сургуулиудийн эрдэмтдийн явуулсан судалгааний талаар бичсэн байна. Эдгээр судалгааны дүнгээс харвал монгол гарвалтны, тэгэхлээр казахуудын уураг тархи европ гаралтны тархинаас 50 грамм илүү жинтэй байжээ. Түүнчлэн бидний тархи негр гаралтныхаас бүр 100 граммаар илүү байна. Казахуудын ойрын тєрєл болох Бүгд Найрамдах Монгол Ард Улсын оршин суугчид оюуны хєгжлийн єндєр чадавхитай байгаад гайхах явдалгүй юм. Ирланд, Финийн эрдэмтдийн судалгаагаар монголчуудын IQ эрэмблэлийн эхний шатлалд багтах бєгєєд израйлчүүдын IQ- г дагуулдаггүй байна".

Энэхүү "түүхч" бүр Нурсултан Назарбаев гарч ирсэн нь бурханы зохиол бєгєєд энэ тухай "Гром" гэх кораны сударт бичигдсэн байдаг гэнэ. Бурханаас заяат Назарбаев мусульман, иуд, христуудтэй харилцан ярилцаж, тэднийг нэгтгэж чадах юм гэнэ. Хамгийн хачирхалтай нь Нурсултан Назарбаев єєрєє энэ бүхнийг хєхүүлэн дэмжиж, нээрээ ч єєрийгєє аврагч хэмээн лут итгэсэн бололтой. Казахстанд түүхийг ийнхүү тайбарлаж байгаа нь хуучин Зєвлєлт Холбоот Улсад багтаж байсан орнууд, бусад гадаад улсуудад цацаж байгаа гуйвуулга гэж үзэхгүй л бол хүний оюун санааг тєєрєлдүүлсэн Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар ташаа ойлголт, тєсєєлєл бий болгох гэсэн оролдлого мєн.
түгээх
Эхэнд оч Go down
 
Зохицуулагч
Анкууш
Male
Бичлэгийн тоо: 348
Нас: 21
Байрлал: Газар дээр
Ажил/Хобби: Бор гэртээ богд
LIKE: 20
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Чингис хаан, түүний удирдахуйн ухаан   2009-07-29, 07:28

1206 оны намар цагт Онон мөрний эхнээ Чингис хааны орд өргөөнөө Монголын язгууртан дээдсийн их чуулган- Их Хуралдай хуралджээ. Их Хуралдай язгуурын Монголчуудыг нэгтгэх үлэмж их үйл хэргийг орь залуугаасаа 20 гаруй жил оройлон манлайлж, эр тавирсан 45 насандаа бодит биелэл болгосон Тэмүжинийг шинэ тулгар нэгдсэн Монгол улсын хаан ширээнд нэгэн дуугаар өргөмжилж, Чингис хаан буюу Далай хаан цол соёрхсон байна.

Чингис хааны тухай олон ном зохиол, түүхэн баримтууд байдаг. Тэгвэл би Чингис хаан Засаглал хуваах зарчмыг орчин үеийн сонгодог утгаар хэрхэн хэрэгжүүлж чадсан, түүний лидерийн хэв шинж юунд байв зэрэг олон санааг өгүүлэхийг зорьсон юм.

Тэмүжин тухайн үед Улс төрийн лидер, удирдагч болохын хувьд зүй ёсоор хаан ширээнд суусан. Улс төрийн лидер нь нэгдмэл зорилго, үнэт зүйлсээр нийгмийг ойртон нягтруулж, гадаад улс оронтой харьцахдаа үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болох, улс төрийн оновчтой шийдвэр гаргах, үнэн шүүгч, ивээгч, ард иргэдээ хамгаалагч, уламжлал, шинэчлэлийг тэтгэгч, улс төрийн үйлс бүтээхэд олон түмнийг дайчлан оролцуулах үүрэг бүхий бие хүн байдаг. Улс төрийн хошуучлагч нэг зорилгыг нөгөөд нь захируулан, стратегийн болон тактикийн зарилгуудаа шатлал тогтоон хэрэгжүүлдэг. В. Парето, Г. Моска, Р. Михелс нарын боловсруулсан элитийн сонгодог онолд “Улс төрийн болон зохион байгуулалтын онцгой чанар, чадвартай дотоод хяналттай гэсэн шинжээр элитийг тодорхойлдог. Элит засгийн эрх барих эрхтэйг олон түмэн хүлээн зөвшөөрдөг. Засгийн төлөө элит ширүүн тэмцэл хийж, түүний үр дүнд нэг нь нөгөөгөөр солигддог.” гэхээс гадна, “хүмүүсийн хооронд байдаг ялгаанаас шалтгаалан ямар ч нийгэм элитар шинжтэй.” гэж дүгнэсэн байдаг.

Чингис хаан дээрх шинжийг бүрнээ агуулахын зэрэгцээ түүний удирдах ухаан, гаднах төрх, бие бялдар, зан төлөв ч орчин үеийн улс төрийн элит, лидер, хошуучлагчийн шинжид тохирч байдаг. Тухайлбал бидний сайн мэдэх жишээнд “найман настай Тэмүжинийг Дэй-Сэцэн анх хараад Есүхэйд “... Хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна...” гэсэн байдаг. Мөн хятадын Зао Хон “ ... Тэмүжин өндөр, гайхамшигт биетэй, өргөн магнайтай, урт сахалтай. Түүний эр зориг ер бусын...” гэж бичжээ. Чингис хааныг Хорасанд байлдаж явахыг харсан гэрчийн баримтаар бол “... Чингис хаан өндөр нуруу, хүчирхэг бие, чийрэг эрүүл мэнд, буурал суугаагүй үс болон мигуйн нүдээрээ ялгарч байсан...” гэж Жузжани онцолжээ.

Тэмүжин буюу Чингис хааны бусдыг өөртөө татах гайхалтай увьдас, чадлын тухай олон баримт байдаг. Боорчи Тэмүжинийг анх харуутаа л анд бололцож, Тэмүжин түүнийг дуудахад эцэгтэйгээ салах ёс хийлгүй чинээлэг гэр бүлээ орхин ирдэг. Мөн Дэй-Сэцэний үг. Сорхон Шарын хүүхдүүд эцэг нь дургүйцэж байтал түүнийг гэртээ орогнуулж Тайчуудаас авардаг. Ван ханы ордонлуу илгээгдсэн Чингийн элч Кидан Ила Ахай анхныхаа уулзалтаар л Тэмүжинийг биширч түүний талд орон, тэр бүү хэл Ван ханы эсрэг хамт тулалджээ.

Чингис хаан өөрийн албат иргэд, нүүдэлчин олноо ихээр хүндэтгэн үзэж, тэдний дунд нь оршин байжээ. “Тэрээр иргэддээ хувцасаа өмсүүлж, морио унуулдаг” гэж яригдаж байсан. Үүгээр тэр эгэл нэгэн ард адил хэн нэгэнд ялгаваргүй ханддаг байсан нь харагдаж байна. Түүнийг ид шидтэн, тэнгэрийн элч мэт ойлгох нь үнэнд үл нийцнэ. Тэрээр эгэл жирийн нэгэн мөртлөө энгүй ухаантай, эр зоригтой, их авьяас билэгтэй Талын Монгол нутгийн ялгуусан баатар байсан. Энэ нь түүний тансаглал, ихэрхэлд шүүмжлэлтэй хандах хандлагаар илэрдэг.

Тэрээр Чанчун бумбад илгээсэн захиандаа “хятад дахь хэтэрхий ихэрхэл, тансаглалд тэнгэр хилэгнэх болсон... Би бүдүүлэг умардынх... би үхэрчин, адуучдын нэгэн адил хувцас өмсөж, нэгэн адил хоол иддэг. Бид хүчээ адилхан өгч, баялагаа адилхан хуваадаг. Би улсаа шинэ төрсөн хүүхэд мэт үзэж, цэргүүдээ ах дүүс шигээ асардаг...” гэжээ.

Дээрх болоод бусад олон баримтуудаас үзэхэд, дэлхийд Чингис хааныг олон янзаар харж, олон янзаар дурсаж, зарим нь баатар, зарим нь дарангуйлагч мэтээр ойлгодог. Гэхдээ XIII зууны үеийн дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг нэгтгэн байгуулагч, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн агуу удирдагчийн хувьд гайхалтай хүн. Дэлхийд жанжлагч орон байгуулах амаргүй, түүнийг удирдах бүүр бэрх. Тэгтэл энэ бүхнийг чадсан хүн бол гайхамшигт удирдагч мөн.

Улс төрийн сэтгэлгээнд Засаглал хуваах онолоор алдаршин, одоог хүртэл тэр л биежүүлэгч нь мэт байдаг хүн бол Шарль Луй Монтекье билээ. Харин миний бодлоор үүнийг үндэслэгч, хэрэгжүүлэгч нь Чингис хаан байжээ. Орчин үеийн засаглалыг Хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглал гэж хуваах үзэл нь XVIII зуунд анх боловсрогдон бичигдсэн зүйл биш. Үүнийг Чингис хаан маш ардчилсан шинжтэй, сонгодог утгаар нь анхлан боловсруулж хэрэгжүүлсэн. Их Монгол улсын төрийн зохион байгуулалтанд:

Хааны доор Их хуралдай, Шүүгч буюу заргач, Хишигтэн, тэдний доор сэцдийн зөвлөл байсан. Харин түүний доор Гурван түмэн, тэгээд аравтын систем буюу түмт, мянгат, зуут, аравт нар тус тус байсан.

Тэгвэл “Чингис хаан Улсын дээд заргач Шихихутугт өгүүлрүүн:

-Бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай... Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно...” /Гаадамба. Ш “Монголын Нууц Товчоо” 8-дугаар бүлэг. УБ., 1990, 180-р тал/ хэмээснээс үзэхэд Шүүх засаглалын хараат бус, бүрэн эрхт байдлыг илэхрий дэмжиж зарлиг буулгасан байна.

Хишигтэн цэргийн хувьд:

“... Хишигтэн зөвхөн хааны бие, түүний ордыг хамгаалах үүрэг бүхий бус, харин улсын засаг захиргааны хэргийг хариуцсан, нэг ёсны Засгийн газрын үүргийн биелүүлж байсан...” /Бира. Ш “Монголын нэгдсэн тулгар төр байгуулагдсан нь” (Монголын нэгдсэн тулгар төрийн 790 жил, Ардын хувьсгалын 75 жилийн ойд зориулан хийсэн Монгол Улсын шинжлэх ухааны академийн бүх гишүүдийн Эрдэм шинжилгээний их чуулданд тавьсан илтгэл)” гэсэн байна. Хишигтэн ийнхүү тухайн үеийн гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгч институт байв.

Харин Их хуралдайг бүгд одоогийн Улсын Их Хуралтай адилтган үздэг. Жишээ нь: “... Их Хуралдайг Парламентат ёсны дээд өвөг хэмээн үздэг тал бий...” /Болдбаатар. Ж, Лүндээжанцан. Д “Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал” УБ., 1997. 52-р тал/ гэсэн байна.

Үүгээр миний дээр өгүүлсэн таамаглал батлагдаж байна. Засаглалыг хуваах онол боловсрогдохоос 500 орчим жилийн өмнө Их Монгол оронд бараг үндсэн утгаараа хэрэгжиж байжээ.

Их Монгол улс төрийн байгууламж, хэлбэрийн хувьд холимог шинжтэй байсан.

Ж. Болбаатар, Ц. Батбаяр, З. Баасанжав “Монгол улсын түүх” УБ., 1999 номны 76-р талд “... Хамгийн гол нь хэнбугай ч Их хуралдайг алгасан хааны титэм хүртэх хууль зүйн болон ёс суртахууны эрхгүй байсан явдал юм...” гэж бичсэн байна. Энэ нь гарцаагүй түүхэн үнэн. Тэгэхээр Их Монгол улсын төрийн хэлбэрийг Үндсэн хуульт хаант засагтай төр гэхээс гадна эртний өрнөдийн Платон, Аристотель зэрэг сэтгэлгээчдийн томъёолсон Аристократ төрийн хэлбэр анзаарагдаж байна. Учир нь Парламентийн гишүүн болон ерөнхийлөгчөө ард түмэн нь шууд сонгож байгаа хэлбэрийг ардчилал гэж нэрлээд, засгийн эрх ард түмний гарт байна гэж хэлэлцэн, үндсэн хуулиндаа ч тусгасан байдаг. Тиймээс хааны сэнтийд хүрэхийн тулд Их Хуралдайгаар зайлшгүй хэлэлцэгдэж байгаа нь засгийн эрх мэдэл түүний гарт байгааг мэдүүлж байна. Энэ бол Аристократ төрийн хэлбэр. Энд Их Монгол улс байгуулагдаад, Их Хуралдайд зөвхөн Алтан ургийнхнаас гадна өөр овгийн хүмүүс буюу Есөн өрлөг багтаж байсныг дурдах хэрэгтэй. Харин нэгэнт хаан болохоороо нийт нийгмийн хувьд легал төдийгүй легитимт шинжтэй, эрх зүйт төрийн хаан болдог байсан. Үүгээр миний таамагласан холимог шинж тодорхойлогдож байна.

Чингис хаан Их Монгол улсыг байгуулан тунхагласан нь бүхэл бүтэн үндэстэн үүссэн явдал гэж зарим судлаачид үздэг. Энэ нь тийм биш юм. Угаасаа байсан эсгий туургатан, өгзгөн дээрээ хөх толботой төрдөг Монгол Үндэстэн тэр үед бүх угсаатан, овог аймгаараа “нэгдсэн” явдал юм. Тэр агуу үйлийг гүйцэтгэж чадсан дэлхийн “Мянганы суут удирдагч” Чингис хаан бол орчин үеийн Монголчууд бидний бахархал, энэ цаг үеийн удирдагчдын даган дуурайх үлгэр дууриал болж чадсан хүн юм.

“Гурван голын урсгалын зүлэг бол манай өвгөдийн мандан бадарсан газар орон тул лавтайяа үүрд хамгаалан бататгатугай. Яавч гадны ардыг бүү суулгагтүн!”
/Эзэн богд Чингис хаан/
түгээх
Эхэнд оч Go down
 
Зохицуулагч
Анкууш
Male
Бичлэгийн тоо: 348
Нас: 21
Байрлал: Газар дээр
Ажил/Хобби: Бор гэртээ богд
LIKE: 20
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Чингис хааны төрж гарсан боржигин овгийн үүсэл, түүний онгон хийгээд тамганы учир   2009-07-29, 07:29

Түүхийн шинжлэх ухаанд Чингис хааны төрсөн, нас барсан сар, өдөр болон түүний мэндэлсэн, тэнгэрт хальсан газар орныг эцэслэн тогтоож хараахан чадаагүй байна. Мөн Их Монгол Улсыг байгуулж хаан ширээнд суусан он цагийн тухайд ч судлаачдын санал зөрөлддөг. Энэ онд 800 жилийн ойг нь тэмдэглэж буй Их Монгол Улсын түүхтэй Чингис хаан болон түүний шадар туслагчид, алтан ургийнхны намтар, үйл ажиллагаа салшгүй холбоотой.
Манай сонин Чингис хааны намтрын болон Их Монгол Улсын түүхэн хэрэг явдлын он цагийн тухай сүүлийн шинэ сэргэг судалгааны үр дүнг уншигчдадаа хүргэхээр түүхийн шинжлэх ухааны доктор, профессор А.Очирын бичсэн цуврал өгүүллүүдийн хоёр дахийг нь нийтэлж байна. Цаашдаа Их Монгол Улс байгуулагдаж, Чингис хаан ширээнд суусан он цагийг тодруулах нь, Тэмүжиний төрсөн газрын тухай зэрэг сэдвийг хөндөх юм.
Боржигин бол язгуурын монголчуудын сурвалж таны төрөн гардаг том овог. "Монголын нууц товчоо"-нд, "Бодончар боржигин овогтон болов" гэжээ. Бодончар бол Х зууны язгуурын монголчуудын тэргүүлэгч Добу мэргэн нас нөгчсөний дараа түүний бэлбэсэн хатан Алунгоогоос төрсөн бутач гурван хүүгийн отгон нь билээ. Добу мэргэний дараа Алунгоо хатнаас төрсөн Бугу Хатаги, Бугуту Салжи, Бодончар гурвын нууц эцэг нь тэдний гэрт агсан Маалиг баяудын нэгэн хүн мөн хэмээн сэжиглэгддэг.
Тийнхүү Бөртэ чоноос эхэлсэн язгуурын монголчуудын ноёдын удам нь Х зууны үед Добу мэргэн дээр ирээд тасарсан ажээ. Тэгээд ч хожмын Монголын их хаадын удмыг Бодончараас эхлүүлэн тоолдог. Монгол хаадын гарсан алтан ургийг ч Бодончараас эхэлсэн гэж сурвалж бичгүүдэд өгүүлдэг. Бодончар 970 онд төрсөн гэж судлаачид бодож гаргажээ. Тэгвэл боржигин овог нь Х зууны сүүлчээр үүссэн ажээ.
Бодончарыг өндөр өвгөө гэж үздэг алтан ургаас төрөн гарсан Чингис хаан XIII зууны эхэн үед өөрийн дүү, хүүхдүүддээ Монгол орныг хуваан өгснөөр тэдний үр хойчис нь ч үе залгамжлан Монгол Улсын хүн ам, газар нутгийн тодорхой хэсгийг өвлөсөн юм. Чингис, түүний дүү нарын угсааны боржигин ноёд XIII-XIҮ зууны үед Монголын эзэнт гүрний, ХIҮ зууны хоёрдугаар хагасаас XҮII зуунд зүүн Монголын бүх эрхийг барьж, өндөр нэр нөлөөтэй байв.
Манж Чин гүрний эрхшээлийн үеийн Монголын орон нутгийн эрх баригсдын дийлэнх нь боржигин тайж нар юм. XҮIII-XX зууны эхэн үеийн Халхын 83, өвөр Монголын 58, Хөхнуурын 21, Ил, Ховдын хязгаарын таван хошууны засаг ноёд нь бүгд Чингис хаан, түүний дүү нарын удмын ноёд байв. Энэ нь тэр үеийн монголчууд бөөн суусан дээрх газруудын 70 хувийн эрх мэдлийг боржигиныхон барьж байв гэсэн үг. Yүнээс гадна Халхын Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн засгийн хошуу (одоогийн Монгол Улсын Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Төв аймгийн Баянжаргалан сум, Говьсүмбэр аймагт)-нд боржигин нар бөөндүү сууж байсан билээ.
Язгуурын монголчуудын хамгийн том овог боржигин нь өөрийн онгон шүтээнтэй байсан нь мэдээж юм. Харин тэд онгоноо эрт мартсан бололтой. Тиймээс өдгөө боржигин овгийн онгон чухам юу байсан талаар судлаачдын санал зөрөөтэй байна.
Зарим судлаач боржигины онгон нь цагаан шонхор байсан гэж байна. Эл үзлийг баримтлагчид "Монголын нууц товчоо"-нд буй нэгэн мэдээг үндэс болгодог. Тэнд өгүүлсэн нь, Есүхэй баатар Тэмүжинг есөн настай байхад өгэлүн эхийн төрхөм Олхонуд иргэнээс түүнд охин гуйхаар яваад замдаа Хонхирадын Дэй сэцэнтэй уулзсанд, Дэй сэцэн: -Есүхэй худ аль хүрч явна хэмээсэнд Есүхэй -Миний хөвгүүний нагац олхунуд иргэнээс охин гуйхаар явна гэсэнд, Дэй сэцэн: -Энэ чинь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хөвгүүн байна. Би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг атган нисч ирээд гар дээр минь буув гэж зүүдлэв. Есүхэй худ чи хөвгүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ? Танай хиад иргэний сүлдэр ирж заасан ажгуу" гэж хэлдэг. Лу "Алтан товч"-д үүнийг Таны хиад иргэний сүлд ирж заасан ажгуу хэмээсэн. "Монголын нууц товчоо"-ны сүлдэр гэдгийг Лувсанданзан сүлд гэж ойлгосон байна.
Сүлдэр хэмээх үг "Монголын нууц товчоо"-нд гурван удаа тохиолдоно. Yүнд, Чингисийн эсрэг тэмцсэн Жамуха баригдан, түүний өмнө өчихдөө, -Язгуур өөр төрөлхөт билээ, би. Илүү төрөлхөт андын сүлдэрээ (сүлдэрт) дарагдав гэжээ. Мөн Чингис хаан 1211 онд Тангуд улсад довтлон очсонд, Тангудын тэргүүн хэлсэн нь: -Чингис хааны нэр алдрыг сонсч айж байв. Эдүгээ сүлдэрт бие чинь хүрч ирж, сүлдрээс (чинь) айвай. Айж тангуд иргэн баруун гар чинь болж, хүч өгсү гэжээ. "Монголын нууц товчоо"-нд сүлдэр хэмээх үг орчин цагийн монгол хэлний сүлд, сүр сүлд, сүлд хийморь, сүр жавхлан гэсэн үгтэй ойролцоо утгаар хэрэглэгдсэн нь дээрх жишээнээс мэдэгдэж байна.
Тэгэхээр "Монголын нууц товчоо"-ны дээрх хэллэг нь хиад иргэний сүр сүлд нь Дэй сэцний зүүдэнд цагаан шонхор шувууны дүрээр хувилан ирж, Тэмүжин тэднийд хүргэн орохыг дохиолсон гэсэн санаа илтгэсэн бололтой. Монголчуудын аман зохиолд, аливаа сайн, муу явдлын ёр нь аль нэг амьтан, эд юмсын дүрээр зүүдэнд үзэгдэх нь түгээмэл тааралддаг. Тэгэхдээ, тэр зүүдэнд үзэгдсэн юмс нь тухайн овог аймгийн онгон шүтээн байх албагүй, зөвхөн ёр совингийн төдий, битүү дохио болдог. Дээрх Дэй сэцний зүүдэнд үзэгдсэн цагаан шонхор шувуу ч манай аман зохиолын тэр өгүүлэмжтэй төстэй байна. Yүнтэй холбогдуулан, "Монголын нууц товчоо" нь түүхийн сурвалж болохын зэрэгцээ басхүү уран зохиолын бүтээл гэдгийг мартаж боломгүй.
Шонхор шувууг боржигин овгийн онгон гэж үзэхэд эргэлзээ төрүүлэм өөр ноцтой баримтууд бас байна. Эртний Уйгурын домогт хаан Огузын үр ач нарын хэрэглэж явсан тамга, онгон шүтээн, хувь махны тухай сурвалж бичгүүдэд өгүүлжээ. Түүнийг үзүүлье.
Мөн Чингис хаан Дундад Азийг эзлээд, Казахын ноёдод эрхэмлэн шүтэж явах уриа дуудлага, шувуу, мод, тамга зэргийг тус тусад нь ялган соёрхсон аж. Тэр үед Чингис хаан Казахын Конрат овгийн тэргүүний уриа дуудлага нь конырат (хээр морь), эрхэмлэн шүтэх шувуу нь шонхор, мод нь алимын (үрлийн) мод, тамга нь сар-С хэмээн тогтоож өгснийг Казахын угийн бичигт өгүүлжээ. Хэрэв шонхор шувуу нь боржигин овгийн онгон байсан бол, их хаан өөрийн онгоноо харь Казахын овгийн бэлгэ тэмдэг болгон өгөх ёсгүй. Харин Конрат овгийн онгон нь шонхор шувуу байсныг сэргээн бататгасан байж болно.
Дээр өгүүлсэн зүйлүүдээс үзвэл, шонхор, цагаан шонхор шувуу нь түрэг угсаатны Уйгур, Казахын ноёлог овгуудын онгон шүтээн мөн гэдэг нь тэдний угийн бичиг болон бусад сурвалжаас тодорхой байна.
Гэтэл 1990 оноос хойш шонхор бол монголчуудын онгон шүтээн байсан гэх үндэслэл муутай үзэл дэлгэрч, төрийн болоод хувийн байгууллага, хүмүүс шонхрын дүрст бэлгэдэл хэрэглэх нь элбэгшин, тэр нь урлаг, утга зохиолын бүтээлд ч нэвтэрч байна. Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар шонхор шувууг албан ёсоор бэлгэ тэмдгээ болгож, бүх шатны цагдаагийн дүрэмт хувцасны ханцуйнд нисч буй шонхрын дүрсийг хэрэглэсэн нь дээрхийн нэг жишээ мөн. Энэ нь шонхор бол монголчуудын онгон шүтээн мөн хэмээн төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөнтэй адил зүйл болж байна.
Ерөөс онгон бол тухайн овог, аймгийн биеэ даан оршин тогтож байгаагийн илэрхийлэл, түүний гишүүдийн угсаа гарал, үзэл санааны нэгдлийн бэлгэ тэмдэг нь болж байдаг. Онгоноо тахиж аргадаж байвал, түний ивээлд багтан, тухайн овог аймаг өөдлөн дэгждэг, ёс бус зүйл хийж, түүнийг хилэгнүүлбэл, уруудан доройтож болно гэж бөөгийн шүтлэгтэн монголчууд ойлгодог байжээ. Тиймээс онгон шүтээнээ амь тавин хамгаалдаг , бусдад түүнийгээ алдвал,тэдэнд дагаж орсонтой адил хэмээн үздэг байв.
Монголын их хаадын төрөн гарсан боржигин овог нь түрэг угсаатантай шууд гарлын холбоотой, онгон шүтээн нэгтэн байсан гэх бодитой, тодорхой баримт байхгүй. Тиймээс уйгур, казах зэрэг түрэг угсаатны онгон шүтээн шонхор шувууг бид бэлгэ тэмдгээ болгон хэрэглэх нь Монголын төр ёсны уламжлал, монголчуудын үзэл санааны тусгаар тогтнол, ёс зүйд нийцэхгүй зүйл юм.Боржигин овгийн онгон нь шонхор биш юм бол чухам юу байсан бэ гэсэн асуулт гарч байна. Энэ овгийн онгон нь чоно байсан гэмээр байна. 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан улсын эрх баригчид Хүннүгийн нүүдэлчдээс цагаан чоно, цагаан бугаар алба барихыг шаардсан байна. Гэвч хүннүчүүд Хан улсын түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэлдээд, цагаан чоно, цагаан бугыг өгсөнгүй гэж эртний сударт өгүүлжээ. Энд Хан улс зүгээр нэг чоно, буга хоёрыг хээр талаас барьж авчирч өгөхийг шаардсан хэрэг биш, харин Хүннүгийн нүүдэлчдийн голлох овгуудын онгон нь чоно, буга байсан бөгөөд Хан улс тэдний онгон шүтээнийг нь гартаа оруулан авснаар нүүдэлчдийг үзэл санаа, ёс суртахууны талаар өөртөө дагаар оруулахыг оролдсон хэрэг. Нүүдэлчид энэ шаардлагын цаад утгыг ойлгож байсан учир биелүүлээгүй, харин ч эсэргүүцсэн байна.
түгээх
Эхэнд оч Go down
 
Зохицуулагч
Анкууш
Male
Бичлэгийн тоо: 348
Нас: 21
Байрлал: Газар дээр
Ажил/Хобби: Бор гэртээ богд
LIKE: 20
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Шинэ сэдэв оруулахГарчиг: Чингис хааны төрж гарсан боржигин овгийн үүсэл, түүний онгон хийгээд тамганы учир   2009-07-29, 07:32

Хүннү улсын төр барьсан язгууртан нар нь монгол угсааныхан байсан гэх үзэл сүүлийн үед давамгайлах хандлагатай байгаа билээ. Хүннүгийн эрх барьсан овгийн онгон нь чоно байсан гэж эрдэмтэн Г.Сүхбаатар нотолжээ.
Хожмын язгуурын монголчууд чоно, бугыг эрхэмлэж шүтдэг байсан нь Хүннүгийн үеэс уламжилсан байна. XII зууны үед язгуурын монголчуудын дунд Чинос (Чонос) нэрт овог байсан нь чоно шүтээнтний онгоны нэр нь яваандаа уг овгийн нэр болсон гэж судлаачид үздэг. Мөн Дөрвөний Болод ахай нарын монгол түүхчид оролцон XIҮ зууны босгон дээр Иранд туурвисан "Сударын чуулган"-д тэмдэглэснээр, Чингис хааны дээдэст Гэндү (эр) чоно, өлөгчин чоно гэх нэр хочтон байж. Бас эрт цагт Хангай ууланд нэгэн их ав хийхэд, Чингис хаан Бөртэ чино, Хоа марал хоёр хоморгонд орох буй. Тэднийг битгий агнагтун гэж зарлиг болж байсан гэж Лу.Алтан товчид өгүүлжээ.
Монголчуудын ноёлох овгийн онгон нь Бөртэ чоно, Хоа марал байсан. Тиймээс тэднийг агнахыг хориглосон гэж судлаачид үүнийг тайлбарладаг.Боржигин овгийн нэр ч онгонтойгоо холбоотой үүссэн гэмээр байдаг. "Судрын чуулган"-д боржигин нь бор (цэнхэр) нүд гэсэн үг гэж тайлсан. Энэ нь боржигин нэрийн эхний бор нь монгол хэлний бор /у/ гэсэн үгтэй гарлын холбоотойг дохиолж байна.
Дундад үеийн монгол хэлний бор /у/ нь цайвар бор, бор саарал, саарал гэсэн утга илтгэдэг. Түрэг хэлний бөри (бүри) гэдэг үг нь монгол хэлний бору-тай ойролцоо утгатайгаас гадна "боргоцой" гэсэн утгатай. Монгол хэлний бор, боргоцой хоёр нэг язгууртай үг. Түрэг хэлний бөри-тэй дуудлага, утгаар нь дүйлгэж болох бөртө хэмээх монгол үг байдаг. Энэ үг бор толбот гэсэн утгатай. Бөртөндөх гэвэл бор толбо нь ихдэх, бор толботой болох, бор сэвх суухыг хэлнэ.
Эрт цагт өвөг алтай хэлнээ чоныг бөри (бүри) гэж нэрлэж байжээ. Монголчууд хожим чонын бэлтрэгийг бөртэ гэж байсан нь түүний үлдэц юм. Эдүгээ цөөбөр гэж чонын нэр байдаг нь цөгэ (бага)-бөри (чоно) гэсэн алтайн хэлний хоёр үг нийлж хэвшсэнээс үүсчээ.
Дээр өгүүлснийг нэгтгэвэл, түрэг хэлний бөри (бүри), монгол хэлний бор /у/ нь өвөг алтай хэлнээ нэг язгуур, гаралтай байгаад хэлний хөгжлийн цаашдын явцад утга нь салбарлан, авианы хувьсал үзжээ. Чингэхдээ, бөри (бүри) нь эртний хэлбэрээ илүү хадгалж, бору нь авианы бүтцийн хувьд нэлээд өөрчлөгдсөн байна. Бор, цайвар бор, саарал гэсэн утгатай эртний алтай хэлний бөри (бүри) нь бас чоныг зүсмээр нь төлөөлүүлэн нэрлэдэг байж. өвөг алтай хэлний бөри монгол хэлэнд бор /у/ болсон цагт боржигин нэр үүссэн бөгөөд түүний эхний үеийн бор нь алтай хэлний бөри буюу монгол хэлний бор /у/ мөн байлтай. Харин боржигин нэрийн сүүлчийн жигин нь эртний алтай хэлний тегин гэсэн үгийн хожмын хувилбар юм. Тегин нь ҮI-ҮIII зуунд хаадын удам угсаа, ойр төрлийнхний цол, хан хүүгийн өргөмж нэр байж.
Тийнхүү монгол хэлний бор/у/, өвөг алтай хэлний тегин гэсэн оёр үг нийлж хэвшсэнээс боржигин овгийн нэр үүссэн. Энэ нэрийн уламжлалт зөв бичлэг нь боржигин болой.
Боржигин овгийн тамга нь хас байсан гэмээр баримт байна. Хуучин Хархорум хотын туйр дээр 1586 онд Абтай ханы байгуулсан Эрдэнэ зуу хийдийн тоосгодод хас тамга тавьсан байна. Мөн Халхын Цогт хунтайж, өөрийн эхийн хамт Туул голын баруун хөвөөнөө 1601-1617 онд байгуулсан Цагаан байшингийн тоосго ч бас хас тамгатай болох нь археологийн судалгаагаар илрэв. Абтай бол Чингис хааны 18 дугаар үеийн ач, Цогт бол 19 дүгээр үеийн ач, боржигин овгийн язгууртнууд юм. Мөн Халхын Сэцэн хан аймгийн Бишрэлт засгийн хошууны ноён Хардал жанжин бэйс Пүрэвжавын адууны тамга нь хас байж. Пүрэвжав ноён бол Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны боржигин овогтон юм. Түүний хэрэглэж агсан хас тамганы загвар Хэнтий амгийн Орон нутаг судлах музейд одоо хадгалагдаж байна. Боржигин нь хүн ам олонтой том овог бөгөөд түүний зарим салбар нь хасаас өөр тамга хэрэглэж байсныг бид үгүйсгэхгүй. Харин Чингис хааны 16 дугаар үеийн ач Гэрсэнзээс угсаалсан Халхын боржигин овогт ноёд язгууртан нар хас тамга хэрэглэж байж.
Монголын их хаадын төрөн гарсан боржигин овгийн үүсэл, түүний онгон шүтээн, тамга сэлтийг зөв тогтоох нь зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй тактикийн өргөн ач холбогдолтой юм. Бид бусдын онгон шүтээнийг аялдан дагалдалгүй, өөрсдийн түүх, уламжлалт соёлын зүйлээ танин мэдэж өвлүүштэй байнам.
түгээх
Эхэнд оч Go down
 
Зочин
?????
Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Чингис хааны тухай Баримт,Түүхээс...   2010-06-04, 10:39

хөөх энэ түүхийн хичээл дээр хэрэгтэй мэдээлэл юм
түгээх
Эхэнд оч Go down
 
Хуудас 1 (нийт 1)