eForum.mn
Манай сайтаар зочилж байгаад баярлалаа

Та манай сайтад бүртгүүлсэнээр:

*Хичээл асуух, хариулах
*Бие даалт солилцох
*Хүссэн сэдвээрээ хэлэлцэх
*Уралдаан, тэмцээнүүдэд оролцох
*Мэдээ нийтлэл илгээх
*Тоглоом тоглож, чатлах
*Найз нөхдийн хүрээ үүсгэх
*Оноо цуглуулах
гэх мэт олон давуу эрхийг эдлэнэ.

Мөн та манай сайтыг FireFox 3.6+ болон Google chrome хөтчөөр үзхийг санал болгоё.
Түгээх | 
 

 Интэрнэт ба хөгжил

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Эрхэм гишүүн 40%
☺GilleTTe☻
Male
Бичлэгийн тоо: 1367
Нас: 23
Байрлал: home.php?id=bedroom
LIKE: 52
Хэрэглэгчийн мэдээллийг харахhttp://www.hicheel.tk/
Шинэ сэдэв оруулахГарчиг: Интэрнэт ба хөгжил   2009-08-09, 13:23

tedy блогоос зүхион байгуулсан Интернэт ба хөгжил эссений уралдааны 1-р байр эзэлсэн бүтээл
г.Солонго

Монгол боломж

Францын нэгэн баримтат кинонд 1921 оны үеийн монголчуудын тухай өгүүлснээс хэсэгхэнийг үгээр дүрсэлбэл, ... Монгол хүн явж байснаа гэнэт зогсож зам дээр хүндэрчихдэг, түүнээс хойш 88 жил өнгөрсөн ч өнөөгийн нийслэлчүүд замаасаа хэсэгхэн хайзайгаад байшингийн булан, контейнер бараадаж бие засдаг болсон байна. Огт хөгжөөгүй ч бас биш юм.
... Салхи татуулан хажуугаар өнгөрөх ланд круизер гэнэт тоормослож дотроос нь тун дажгүй залуу гарч ирснээ гараашны булан руу шээнэ. Түүний давсагны буруу биш ч хуримтлагдах шингэнээ тээх, юүлэх боломжоо тооцоолох чадваргүй эр яаж дан ганц өөрөөс нь шалтгаалах эх орны хөгжил, бизнес болон төрийн албыг урдчилан төлөвлөж, хөгжүүлж яахин чадах билээ.
Энэ мэтийн ичмээр жишээ тун олон. Гэвч, интернэтийн дэмээр монголчууд хөгжлийг дагаж бус угтан урагшилж байна. Жараад оны үед телевизор анх нэвтрээд түүнийг "чөтгөрийн хар хайрцаг" хэмээдэг байсантай адил интернэтэд саар зүйл их ч сайнаасаа цөөн аж. Дээр дурдсан бүдүүлэг жишээг дахин давтахгүй байлгах хэмжээнд биднийг хүргэх тэрхүү интернэтийн ид шид юундаа байна?

Мөнгө мөнгө бас дахин мөнгө


Бүх л зүйлд мөнгө яригдах болсон өнөө үед түүнийг хэмнэж чадсан нь бизнесээ хөгжүүлж амьдралаа дээшлүүлнэ. Харин яаж хэмнэх вэ? Жишээ нь, эзэгтэй та угаалгын машин авахын тулд дор хаяж арваад дэлгүүр хэсэн, эсвэл лавлах хэмээх дөрвөн орон бүхий мөнгөний мангас руу утсаа улайстал ярьж, үгүй бол хэн нэг “юм үзэж, нүд тайлсан” гэх найзынхаа ятгалтганд өртөж багагүй цагийг үрнэ. Гэтэл интернэт дэх вэбүүдээр аялж, бяцхаан судалгаа хийхэд дэмий үрсэн цаг хугацааныхаа өчүүхэн хэсгийг л зарцуулах юм. Монголд худалдаалагдаж байгаа электрон барааны талаарх мэдээлэл бүгд эх хэл дээрээ байгаа нь ямар их аз вэ? Илүүг хүсвэл, тэгээд дээр нь хэлтэй бол авах барааныхаа бүрэн мэдээллийг ч цуглуулах боломжтой. Үүнээс илүү хэмнэлт гэж байх уу...?

Амьдралын шинэ хэв маяг

Кола ууж, пицца зооглонгоо хүссэнээ интернэтээс олдог, хэрэглээг нь өгөөжтэй болгож чаддаг барууныхнаас та юугаар дутна гэж...? Мэдээлэл танд хямдхан, хурдан олдохын хэрээр түүнийг хэрэглэх, дамжуулах хэлбэр, цаашлаад ахуйг тань хөнгөвчлөх интернэт үйлчилгээ илүү нэвтрэхийн үрээр амьдралын хэв загвар тань өөрчлөгдөнө. Банкны үйлчилгээ, дэлгүүрээс бараа сонгох, ном сэтгүүл унших, сэтгэгдлээ хуваалцах, гэх мэт харилцаанууд бидний амьдралын хурд, хэв загварыг өөрчилсөөр байна. Хамгийн гайхалтай нь та хөдөө байсан ч интернэттэй л бол цаг үеэсээ огтхон ч хоцрохгүй. Монгол улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий, албан ёсоор интернэтийн үйлчилгээ эрхэлдэг 20 гаруй компанийн аль нэгнээс үйлчилгээгээ авах боломжтой юм. Баримт дурдахад эдгээр 20 компаниас үйлчилгээ авдаг 42 мянган хүн байдаг юм билээ. Та тэднийг нэг байх боломж үргэлж нээлттэй.

“Гэрээсээ гадаадад сурна”

Дөрөөндөө сүү дусаалган, баруун хацраа үнсүүлэн морддог заншил бас өөрчлөгдөж эхэллээ. Ажлаа тараад интернэт рүү нэвтрэхэд л та ангидаа ороод ирнэ. Интернэт номын сан, багшийн аудио, видео лекц, ангийн онлайн ярилцлагууд, онлайн шалгалт, жилд нэг удаа биечлэн уулзах гэх мэт энэ бүхэн аль хэдийнээ биеллээ олжээ. Жишээ нь та яг одоо http://www.englishez.mn, http://edu.olloo.mn сайтаар зочлоод үзээрэй. Манайхны хувьд сургалтын энэ хэлбэрийг ашиглахад төлөвшил, хувь хүний үүрэг хариуцлага сул байж болох талтай ч ямар ч гэсэн та гэр бүлийнхээ тайван амьдрал, үр хүүхдийнхээ сургууль соёлыг завсардуулахгүйгээр, найз нөхдөөсөө холдохгүйгээр гэрээсээ дээд сургуульд, магадгүй гадаадад сурах болж байна. Интернэт танд боловсролын цоо шинэ арга, мэдлэгийг дамжуулах, эзэмших хэлбэрийг санал болгож эхэллээ.

Хувьсал

Монголчуудыг домгийн сэтгэлгээтэй гэдэг. Гэтэл мэдлэгийг түгээх хэлбэрт хувьсал нэгэнт гарчээ. Хүн төрөлхтөний түүхэнд хэвлэмэл мэдээлэл бий болохоос өмнө энэхүү аман яриа, сонин мэдээ ямархуу их давс хужиртайгаар, хэр зэрэг үнэн бодитойгоор түгэж байсан бол? , ямар хувилбарт оролгүйгээр тархаж байсан бол? Цаасан хэвлэл цаашид ч орших нь тодорхой боловч дижитал, медиа, интернэт мэдээллийн хэрэгсэл зэрэгцэн хөгжиж, заримдаа хэт давамгай үүрэг гүйцэтгэх нь тодорхой болж эхэллээ. Мөн л Монголын жишээ авъя л даа. Тухайлбал та www.news.mn-ээс өдөр тутмын мэдээллээ авч, http://tv5.mn-ээс цэнгээнт нэвтрүүлэг үзэж, http://kt.mn –ээс дуртай тоглоомоо татан авч чөлөөт цагаа өнгөрүүлж болно. Хүсвэл хаашаа ч гарахгүйгээр http://tedy.mn –ээр орж компьютер ч юм уу гар утас худалдан авч болно. Үүнийг л Хувьсал гэнэ дээ. Утасгүй интернэт монголын тал нутгийг бүрхэхэд малчны хүү мах, сүү, түүхий эдийн бизнесийг гэрээсээ хийж, дэлхийн өнцөг булан бүрт болж буй мэдээллийг хүртэж, ертөнцийн соёлоос суралцана...

Бизнесийн давуу орчин


Аливаа бизнес харилцагчгүйгээр, хэрэглэгчгүйгээр хөгжихгүй нь тодорхой. Тэгвэл та олон өдөр, сарын турш хөлөө эцээн, хэлээ цуцаан явж олсон хэрэглэгчээ хэдхэн цагийн дотор интернэтээс олж чадах юм. Жишээ нь, http://www.biznetwork.mn сайт байна. Хамгийн сүүлийн байдлаар салбар бүрийн 22 мянган залуус бүртгүүлжээ. Тэдэнтэй танилцаж харилцан бизенсийн шинэ санаа, хамтран ажиллах боломж, магадгүй үнэнч байж чадах хэрэглэгчээ олж болно.
Үүнээс гадна http://yorol.mn сайт гэж бий. Бараа үйлчилгээний нэгдсэн сан, мэдээллүүдийг агуулсан 50 салбарын нэлээн олон байгууллагын талаарх танилцуулгууд бий. Та хэрэглэгчээ олж, нийлүүлэгчээ сонгож болно. Энэ бүхэн бизнесээ хөгжүүлэх гэсэн танд давуу талыг бий болгож байгаа юм.

Сайны хажуугаар саар...

Мэдээж хэрэг аливаа соёл түгэж дэлгэрэхийн хэрээр эрсдэл авчрах нь тодорхой. Нэгэнт хэрэглээ болоод байгаа интернэтийг ашиглахад Мэдээллийн аюулгүй байдал, Үнэн бодит чанар, Нийтлэлийн хулгай гээд цөөхөн, тодорхой бэрхшээлүүд бий. Гэвч бэрхшээлийн цаана гарц байдаг, тэр гарц нь таны гарт байгаа юм. Хамгийн гол нь интернэт бол:
- Таныг бусдаас давуу байлгах боломж
- Хурдтай хөгжих гарц
- Мэдлэг олгох бодит хэрэгсэл гэдгийг сайтар ойлгож хэрэглээний зөв хэлбэрийг бий болгох хэрэгтэй.
Интернэт хэзээ ч унтдаггүй. Түүний гэрэл ба сүүдэр зэрэг оршин байдаг бодит байдлыг ухааран ойлгож, яаж аюулгүй, зөв ашиглах нь зөвхөн таниас л шалтгаална. Та бүхэндээ хүргэж буй энэ нийтлэлд интернэтийн үүсэл хөгжил болоод зарим тоон үзүүлэлтийг дурдсангүй, гагцхүү интернэт таныг хэрхэн өөрчлөх вэ? Танд ямар ашигтай болохыг монгол жишээгээр баяжуулан хүргэсэн юм.

Дийлдэшгүйг зөвхөн та л дийлэх болно

Интернэт нь хүчээ авах тусмаа улам олон хүнд мэдээллийг нэгэн зэрэг хүргэх чадвартайгаараа дийлдэшгүй билээ. Чухам энэ үзүүлэлтээрээ интернэт нь мэдээллийг үйлдвэрлэгч ямар ч том телевиз, сонин, компаний орших, эс оршихийг шийдэх чадалтай. Ганцхан жишээ дурдахад л, Google бол хайлтын системийн компани боловч тоо томшгүй мэдээллийг хэрэглэгчдэд түгээдгээрээ мэдээллийн компаний үүргийг гүйцэтгэдгийг та андахгүй. Түүний хайлтанд гарч ирэхгүй байх явдлыг "Google Ban" буюу "Гүүгл-ээс цөлөгдөх" гэж нэрлэдэг бөгөөд, хэрвээ ийм зүйл болвол таны, танай байгууллагын мэдээлэл интернэтээс ул мөргүй алга болсонтой адил болно. Энэ мэтчилэн түгээгч нь үйлдвэрлэгчээ сүрдүүлэх чадвартай байх үзэгдэл интернэтэд цөөнгүй. YouTube-ээр ч жишээ авч болно. Гайхалтай нь, Youtube-д байгаа видеог дураараа нийтэлж, зохиогчийн эрхийг нь зөрчсөнд компаний зүгээс уурсдаг ч YouTube-ийг хүмүүс сонирхож, үзэж байгаа нь өөрсдийг нь сурталчилдгийг ойлгосон дуу бичлэгийн компаниуд, телевизүүд өөрсдийнхөө барааг чөлөөтэй хэрэглэхийг нэгэнт зөвшөөрчээ. Сонин, сэтгүүлийн нийтлэл ч адилхан. Хайлтад тухайн нийтлэлүүд гарснаар тухайн сонин, сэтгүүлийн вэб сайтад хүмүүс ихээр хандана.

Интернэт ашиглаж өсөн дэвжих, дийлдэшгүйг гартаа оруулах боломж Монгол хүн таны өмнө байна.

Г.Солонго
түгээх
Эхэнд оч Go down
 
Хуудас 1 (нийт 1)